2026/11/28. Бямба гараг Дугаар: #3936

ОНЦЛОХ

Баянзүрх дүүрэгт гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орлоо

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 23

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны гэр хорооллын бүсэд гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төвийн барилга ашиглалтад орлоо. Нийслэлийн төсвийн 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон тус төв ирэх оноос иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхлэх юм.

Уг бүтээн байгуулалтын төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2023 оноос эхлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж ирсэн бөгөөд дүүргийн гэр хорооллын бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах чухал ач холбогдолтой төсөл болж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахын тулд хотын төв рүү зорих шаардлагагүй. Өвчнийг эрт илрүүлж, цаг алдалгүй оношлон эмчлэх боломжийг дүүрэгтээ бүрдүүлж байна гэдгийг онцлов. 

Тус төвийн хүчин чадал, онцлог

  • Байршил: Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, гэр хорооллын бүсэд байрлах бөгөөд Шар хад, Цайз, Монел, Улиастай орчмын иргэдэд ойр байрлалтай.

  • Барилга байгууламж: 3,448 м.кв талбайтай, гурван давхар, эмнэлгийн тусламж, үйлчилгээний 30–40 кабинеттай.

  • Үйлчилгээний чиглэл: Хүүхэд, өсвөр үеийнхэн, эрэгтэй, эмэгтэй, ахмад настнууд гээд гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлнэ.

  • Хүчин чадал: Жилд 30–40 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой.

  • Орчин үеийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ

Тус төвд үйлчилгээний кабинет, лаборатори, компьютер томограф, дүрс оношилгооны хэсэг, дурангийн өрөө, сэргээн засах эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн хэсэг болон эмийн сан ажиллахаар төлөвлөжээ.

Ингэснээр иргэд олон эмнэлгээр дамжин цаг хугацаа алдахгүйгээр шаардлагатай үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм.

Ялангуяа гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдийн хувьд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлуулах боломж нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой.

Тус төвийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон бөгөөд тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хийж, ирэх оноос иргэдэд үйлчилж эхлэх аж. 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Зудын эрсдэлийг бодит цагт хянах системийг ашиглаж эхэллээ

Онцгой байдлын байгууллагаас зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор “Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн систем”-ийг нэвтрүүлж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 24

Гурванбулаг сумын 423 хүүхдийг шүдний үзлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамруулжээ

Булган аймгийн Гурванбулаг сумын хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭРҮҮЛ БУЛГАН – ЭРҮҮЛ ШҮД” арга хэмжээг хэрэгжүүлж байна.Тус арга хэмжээг Ц.Бадрал сангийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 23

Санал болгох

МИАТ: АНУ руу шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийн хүрээнд “Boeing”-той хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сиэтл хотод байрлах “Boeing” компанийн “Харилцагчийн туршлагын төв”-д зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.Төлөөлөгчдийг “Boeing”... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 24

12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЦаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 24