2026/11/28. Бямба гараг Дугаар: #3936

ОНЦЛОХ

Гурванбулаг сумын 423 хүүхдийг шүдний үзлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамруулжээ

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 23

Булган аймгийн Гурванбулаг сумын хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ЭРҮҮЛ БУЛГАН – ЭРҮҮЛ ШҮД” арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тус арга хэмжээг Ц.Бадрал сангийн тэргүүн, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, АУ-ны доктор Б.Батбаяр эмчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд 2–18 насны хүүхдүүдийг нэг сарын хугацаанд хамруулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд “Солонго” хүүхдийн цэцэрлэгийн 88 хүүхэд шүдний үзлэг, эмчилгээнд хамрагдаж, шүд цоорох өвчин болон түүний хүндрэлийн эмчилгээ хийлгэсэн байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 1–8 дугаар ангийн нийт 335 хүүхэд үзлэгт хамрагдсанаас 81 хүүхдэд шүд цоорох өвчин, 19 хүүхдэд цоорлын хүндрэл илэрч, 177 хүүхэд урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамрагджээ. Түүнчлэн 58 хүүхдийн шүдийг авах эмчилгээний заалттай байсан бөгөөд холбогдох эмчилгээг хийсэн байна.

Хүүхдийн шүд цоорох өвчнийг эрт илрүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийх нь өвчний хүндрэлээс сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Иймд хүүхдүүдэд шүдний тусламж, үйлчилгээг орон нутагт нь хүргэхийн зэрэгцээ амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг бага наснаас нь төлөвшүүлэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээ үргэлжилж байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Зудын эрсдэлийг бодит цагт хянах системийг ашиглаж эхэллээ

Онцгой байдлын байгууллагаас зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор “Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн систем”-ийг нэвтрүүлж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 24

Баянзүрх дүүрэгт гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны гэр хорооллын бүсэд гэр бүлийн бүх гишүүнд зориулсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний төвийн барилга ашиглалтад орлоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 23

Санал болгох

МИАТ: АНУ руу шууд нислэг эхлүүлэх бэлтгэлийн хүрээнд “Boeing”-той хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сиэтл хотод байрлах “Boeing” компанийн “Харилцагчийн туршлагын төв”-д зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.Төлөөлөгчдийг “Boeing”... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 24

12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЦаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 24