Монголын барагшунаар үйлдвэрлэсэн эмчилгээний бүтээгдэхүүний зах зээлийн өнөөдрийн дүр зураг ямар байна вэ?
-Барагшуныг зөвхөн ясны бэртэл гэмтэлд уудаг гэж үздэг байсан хандлага өөрчлөгдөж, илүү олон төрлийн өвчин эмгэгт хэрэглэж дадаж байна. Үүнд манай барагшун үйлдвэрлэгчид таниулах, мэдээлэл түгээх, сурталчлах ажлыг тогтмол хийж байгаа нь нөлөөлж байгаа. Дархлаагаа сайжруулах, нойргүйдэл, харшил, ходоодны улайлт, шархлаа, даралт тогтворжуулах, зүрх судасны эмгэг, элэг, бөөрний өвчин гэх мэт 400 гаруй өвчин эмгэгт ууж, гаднаас түрхэх байдлаар хэрэглэдэг.
Энэхүү бүтээгдэхүүнийг сонгон үйлдвэрлэл эрхлэх болсон гол шалтгаан юу байв?
-Би өөрөө барагшун хэрэглэж олон сайхан үр дүнг нь хүртсэн юм. Үүнийгээ бусдад хүргэх, монголын баялаг, дахин давтагдашүй үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгож гадаад зах зээлд таниулан сурталчлах зорилгоор Bioplus барагшуныг үйлдвэрлэж байна.
Барагшуны анагаах увидас ууснаас 5-7 хоногт л мэдрэгдэж эхэлдэг, тухайлбал нойргүйдэл хэвийн болж тайван, чанартай унтдаг болно. Түүнчлэн ходоодны улайлт эдгэх, хоолны дуршил нэмэгдэж шингэц сайжрах, даралт тогтворжиж хэвийн болох, үс уналт багасч зогсох, чихрийн шижингийн үеийн нойр булчирхайн үйл ажиллагаа сэргэж инсулины нийлэгжилт тогтворжиж эхэлдэг.
Ууснаас 30-90 хоногт чихрийн шижин эдгэрэх буюу цусан дахь сахарын хэмжээ 20-23.0 mmol/L хүрч өсдөг байсан хүн хэвийн хэмжээ (4.4-6.1mmol/L) –нд ойртож 7.0-8.2 хүртэл тогтворжих, Витилиго буюу арьс цайрах өвчин цайралтын хэмжээ талбайнаас хамааран багасах, бүрэн арилах, үе мөчний өвчин, үений зөөлөн эд болон ясны хугарал, гэмтэл бүрэн эдгэрэх зэрэг үр дүнгүүд гарч байна.
Аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж дадах тухайд монголчууд тааруухан дүн авах болов уу? Хэрэглээний ийм соёл хэвшүүлэх тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Алхам алхмаар энэ хандлага сайжирч байгаа, өвдсөний дараа мөнгөө үр ашиггүй зарцуулж эмнэлгээр айж сандран гүйх нь ашиггүй гэдгийг ойлгож байгаа. Хүн болгоны эрүүл мэнд өөрийнх нь гарт, өөрийнх нь сонголтод байдаг гэдгийг бид цаг үргэлж ярьж, сурталчилж байгаа. Өвдөхөөсөө өмнө, яг одооноос амьдралын хэв маяг, хооллолт, биед шаардлагатай байдаг эрдэс элементээ хангахуйц, дархлаагаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж байхыг уриалж байна.
Барагшун уухад жаахан таагүй амттай. Үйлдвэрлэхдээ амтыг нь бага зэрэг дарах боломж байдаг уу?
-Аливаа анагаах бүтээгдэхүүн өөрийн гэсэн амт үнэртэй байдаг. Барагшун бол хурц үнэр амттай. Эртний “Язгуурын үндэс”, “Цагаан болор толь”, “Эрдэнийн хураангуй” зэрэг сударт амтны талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Амт үнэр болгон өөрийн эрдэм чадалтай байдаг, үүнийг дарангуйлж өөрчлөхөд тухайн бүтээгдэхүүний эрдэм чадал, увидаст чанар нь алдагдана гэсэн байна. Тийм учраас амт үнэрийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тиймгүй байсан бол бүх эм тан сайхан амттай, гоё үнэртэй байх байсан болов уу.
Бүтээгдэхүүнээ "био" хэмээн тодотгосны учир?
-Биологийн бүтцээ алдаагүй, өөрийн шимт болон анагаах чадалтай, байгалийн цэвэр түүхий эдээс гаргаж авдаг учраас оновчтой байх үүднээс “Био” гэж тодотгосон юм. Барагшуныг курсээр хэрэглэж байж үр дүн гардаг, учир нь тодорхой хэмжээнд хүртэл хүний бие олон жилийн турш бохирдож маш ихээр гэмтсэн байдаг. Ийм болсон эрхтэн системийг нөхөн сэргээж эрүүлжүүлэхийн тулд хугацаа хэрэгтэй, тогтмол эрдэс, макро микро элемент, амин дэм болон бусад хэрэгцээт материал түүхий эдээр хангах хэрэгтэй. Үүнийг манай Bioplus барагшун 3 сард гүйцэтгэж чадна, тийм учраас 3 сар ууж байж нэг курс эмчилгээ болдог.
Одоогийн байдлаар манай үйлдвэр 15, 30, 90 хоног уух шилэн савлагаатай цэвэр барагшун, 10, 15, 30 хоног уух уутан савлагаа хайрцагтай шууд уух зориулалттай зөгийн балтай барагшун үйлдвэрлэн гаргаж байна. Үнэ 20.0-100.0 төгрөгт хэлбэлзэж байгаа. Хот дотор хүргэлт үнэгүй байдаг учраас та гэр, ажил дээрээ захиалан авч болох бөгөөд хөдөө орон нутгийн хэрэглэгчиддээ тухайн аймаг сумын шууданд илгээмжээр хүргэж өгөх үйлчилгээтэй байгаа.
Өрсөлдөөн хэр эрчимтэй байдаг салбар вэ, гадны зах зээлд гарах тал дээр ямар стратегитай ажиллаж байна?
-Манай дотоодын зах зээл бол маш мэдрэг бөгөөд харьцангуй цөөн худалдан авагчтай. Тийм учраас тодорхой өрсөлдөөн байна, энэ өрсөлдөөнийг үнээр биш чанар, баталгаат байдал, барагшуны олон талын гайхамшигт чанарыг харуулсан шинэ үр өгөөжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр явуулахыг бид зорьж байна.
Экспортын хувьд одоогийн байдлаар БНХАУ-д эхлүүлээд өөрийн төлөөлөгчийн газраа байгуулж, Өвөр Монголын хэд хэдэн томоохон хот аймгуудад борлуулалт эхлээд байгаа, цаашид олон улсад гаргах төлөвлөгөө байгаа ч одоогоор урд хөршийн зах зээл хэт том учир тогтвортой, системтэй олон жилийн шаргуу үйл ажиллагаа явуулах, өөрийн байнгын хэрэглэгчтэй болох шаардлагатай.
Барагшуны нөөц тодорхой хэмжээгээр хязгаартай болохоор барагшун үйлдвэрлэгчид гадаад зах зээл дээр нэг үнийн бодлого барих, үнэ цэнэ, ач холбогдлыг нь нэмэгдүүлэх, монгол улсын хилээр түүхий эд хяналтгүйгээр их хэмжээгаар гарч байгааг таслан зогсоох хэрэгтэй байна гэж бодож байна. Манай барагшун үйлдвэрлэгчид БОАЖЯ, МХЕГ, Хилийн хорио цээрийн алба, Хил гаалийн байгууллагатай хамтран 2015 оноос Монгол улсын хилээр боловсруулаагүй барагшун гаргахыг хориглосон байдаг. Гэвч энэ нь янз бүрийн шалтгаанаар түр зуур цуцлагдаж, эргэж сэргэж хэрэгжсээр одоог хүрч байна. Хараа хяналтгүйгээр Баян-Өлгий, Ховд аймгаар БНХАУ руу их хэмжээгээр гарсаар байгаа нь харамсалтай.
Монгол барагшуны ач холбогдлыг үнэлж хэрэглэх тал дээр гадныханд таниулах ажил нэлээд төвөгтэй байх?
-Барагшун өөрөө их ховор, байгалийн үнэт баялагт тооцогддог гайхамшигтай шинж чанартай тогтоц. Барагшуны тогтоц Хэнтийн нуруу, Алтайн хуруунд буюу Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Хэнтий аймагт байдаг. Энэ дотроо хамгийн өндөрлөг хэсэг сэрүүн бүсэд байх барагшун нь агууламжийн хувьд хамгийн чанартайд тооцогддог.
Дэлхий дээр төвдийн өндөрлөг уулс, Дундад ази Памирын уулс болон Алтайн нуруунд барагшун байдгаас одоогоор зөвхөн Алтайн нуруунд буюу Монгол, ОХУ-д тодорхой хэмжээний нөөц үлдсэн, бусад газрын барагшуны нөөцийг бүрэн дууссан гэж үздэг. Тийм учраас гадныхан барагшуны талаар маш бага буюу огт мэдэхгүй шахуу. Энэ нь бидэнд илүү их зүйл хийж, таниулан ойлгуулах, хэрэглүүлж үр дүнг нь үзүүлэх зэрэг нүсэр ажил хийхэд хүргэж байгаа.
Эмчилгээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад техник технологи гээд хөрөнгө оруулалтаас гадна өдөр тутмын үйлдвэрлэлийн горим, хэвийн стандарт ажиллагааг хангах гэдэг өндөр хяналт шаардсан ажил байж таарна. Мэргэжлийн баг хамт олныхоо талаар танилцуулна уу?
-Бид бүтээгдэхүүний баталгаат байдал, технологи, үйлдвэрлэлийн явцад маш их анхаарч, өндөр хяналттай ажилладаг. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг бол цаанаа том хариуцлага яригдана. MNS:6578-2-2016 Шингэн барагшун боловсруулах үйлдвэрлэх стандарт, Оюуны өмчийн газраас олгосон №4367 дугаартай патентийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн технологич, эм зүйч, химич лаборантаас гадна барагшуныг уламжлалт анагаах ухаантай хослуулан эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор Уламжлалт эмнэлгийн олон жилийн туршлагатай эмч, хооллолт судлаач нараар багаа бүрдүүлэн ажиллаж байна.