2026/11/09. Даваа гараг Дугаар: #3917

ОНЦЛОХ

БНСУ бүлэг жуулчлалын болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгоно

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 04

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болж, хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Жин А нар ахалж оролцов.

Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг 2030 он гэхэд нэг тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол, Солонгосын Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг онцолж, төрийн айлчлалын үеэр тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгохоор санал нэгдлээ. 

Мөн БНСУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн эмнэлгийн менежмент, үйл ажиллагааг жигдрүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр шатыг үргэлжлүүлэхээр тохиролцов.

Иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд БНСУ-ын тал таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлалын виз болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлж байгаагаа мэдээллээ. 

Түүнчлэн хоёр улс ойрын хугацаанд Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээр байгуулах, 2006 онд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлаар санал солилцов. Хуралдааны хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудын зөвлөлдөх уулзалтууд мөн зохион байгуулагджээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Улирлын урьдчилсан төлөв: 11 дүгээр сард төв, зүүн аймгуудад хүйтэн, хур тунадас ахиу орно

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Хиймэл Оюун Ухаан, Тоон Загварчлалын Судалгааны Хэлтэс (ХОУТЗСХ)-ээс 2026 оны 11 сараас 2027 оны 1 дүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Жич:... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30

МИАТ-ийн Бангкок чиглэлийн зорчигчид The mall group-ийн худалдааны төвүүдэд хөнгөлөлт эдэлнэ

МИАТ ТӨХК нь  Тайландын Бангкок хот дахь  The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ. Ингэснээр  МИАТ (OM)-ийн Бангкок чиглэлийн нислэгээр зорчигчид суудлын тасалбар (Boarding Pass) эсвэл цахим тийз (E-ticket)-ээ ашиглан Тайланд... Дэлгэрэнгүй

— Батцэцэг   2026 оны 10 сарын 27

Санал болгох

Монголын гал сөнөөгчид дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII удаагийн тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг тамирчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр (2026.11.09)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Хүрэн баавгайн ичээнд орох хугацаа цаг агаар, идэш тэжээлээс хамаардаг

Намрын улирал дуусаж, өвөл ойртож буй энэ үед хүрэн баавгай ичээндээ орохоор бэлтгэж, идэш тэжээлээ эрчимтэй хайдаг. Гэвч энэ жил Монгол Улсад баавгай суурьшлын бүс, малчин айл, хот суурин газарт ойртох тохиолдол олноор бүртгэгдэж, хүн, мал руу... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 30