2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ГЭГЭЭН АНИР

Дэлхийн хамгийн гоёмсог уулнууд

— Т.Наранцэцэг   2017 оны 12 сарын 12

     Хятадын Ягаан уул

 БНХАУ-ын Ганьсу мужийг дэлхийн өнцөг булан бүрээс  жуулчид зорьдог шалтгаан нь энэхүү гайхамшигт өнгөт уулс. Ягаан уул нэрээрээ дэлхийд танигдсан энэ уул бол тус бүс нутгийн алдартай дурсгалт шүтээн юм.

 Гранд-Каньон

АНУ-ын Аризона мужийн баруун хойно орших Гранд-Каньон нь энэ ертөнцийн дахин давтагдашгүй, хамгийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд эрэг дэвсэг, гуу жалга, агуй хонгил, хүрхрээ, цамхагтай бүхэл бүтэн цогцолбор болсон газар ажээ. Мөн нарны тусгал, сүүдэр, үүлний нүүдэл зэргээс шалтгаалан маш олон янзын өнгө ялгаруулан харагддаг.

 Брайс Каньон

АНУ-ын Юта мужийн баруун хэсэгт орших энэ өвөрмөц уул нь Америкийн  үндэсний паркийн нэг бөгөөд олон зууны турш ус, салхины үйлчлэлээр янз бүрийн гайхамшигтай хэлбэр дүрстэй болсон гэгддэг геологийн гайхам бүтэц юм.

  Каппадоки

Туркийн  Каппадокийн нуруу нь уран сэтгэмжит  кинон дээр гардаг шиг сонихон, байгалийн ер бусын үзэсгэлэнт газар билээ. Далайн төвшинөөс дээш 1000 метрт орших  бөгөөд эртний сөнөсөн галт уулнаас янз бүрийн гайхалтай сонин хэлбэр дүрсийг үүсгэн тогтжээ.

Цинги де Бемарах

Мадагаскарын баруун эргээс  80 км  орчимд орших энэ хачин уулын ихэнх хэсгийг зүү хэлбэрийн хурц оройтой  үргэлжилсэн нуруу эзэлдэг байна. Олон зууны турш хүчиллэг бороо, усны үйлчлэлээр шохойн хавтан уусч улмаар ийм шовх хэлбэртэй тогтоц үүсчээ.

    Кайлас

Цастын өлгий Түвдийн баруун хэсэгт орших Кайлас уул нь олон сая жилийн өмнө далайн ёроолоос  үүсэн гарч ирсэн бөгөөд шашныхан ариун шүтээн энэ ууландаа аугаа хүчирхэг Шива бурхан амьдардаг гэж итгэсээр ирсэн төдийгүй сүнслэг их хүчийг агуулдаг хэмээн ярилцдаг. Гималайн нуруудтай хаяа дэрлэн орших Кайлас уул нь сүсэгтнүүд энерги авч залбирахаар очдог дэлхийн хамгийн их дээдлэгдсэн хайрхан юм.

Хуаншань  ( Шар уул)

Хятадын дорнод хэсэгт оршдог, нарсаар бүрхэгдсэн боржин чулуун энэхүү уул нь эртний Хятадын уран зураач, яруу найрагчдын магтан дуулсан бүтээлүүдээр алдаршсан ажээ. Уулын өндөр нь 1000 метрээс дээш бөгөөд Хятадын үндэсний парк төдийгүй ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн байна.

  Рорайма

Хавтгай оройтой, хүрч боломгүй, ер бусын энэ уул нь Венесуэлд оршдог бөгөөд өнгө өнгийн өөхөн чулуун талстаар бүрхэгджээ.

  Склон Койот Бют

АНУ-ын Аризона ба Юта мужийн зааг дээр орших энэхүү хараа булаам  уулс нь эрдэмтэдийн судалгаагаар 190 сая жилийн өмнөөс үүссэн долгион хэлбэрийн дагтаршмал элсэн тогтоц юм.

 Чөтгөрийн цамхаг

Энэхүү нууцлаг  уул нь АНУ-ын Вайоминг мужийн зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд өндөр нь 386 метр, 65 сая жилийн өмнөөс галт уулын идэвхжилийн нөлөөгөөр бий болжээ. Нутгийн индианууд энэ уулыг чөтгөрийн хорлолоор бий болсон гэж үздэг ажээ.

    Дүүжин хад Диоген 

Австралийн Мельбурн хотоос  холгүй Виктория мужийн төвд байх  Диоген  уулын дүүжин хад далайн төвшинөөс дээш 718 метр өндөрт оршдог.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

"National Life"-ийн захирал Г.Монголхүү: Бид 412 сая төгрөгөөр нэг хүний элэг солиулж, 10000 хүнд нөхөн төлбөр олгоод байна

Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2019 оны 12 сарын 03

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   33 минутын өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө