2024/04/30. Мягмар гараг Дугаар: #2994

ОНЦЛОХ

Эмийн сонсгол: Уналт таталтын эсрэг эм нь ЭМД-ын хөнгөлөлтөд орсон байдаг ч, МУ-ын Эмийн жагсаалтад ороогүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 15

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр (2023.04.15) эхэлсэн. Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж байна. 

Сонсголын эхэнд танилцуулахдаа, Монгол Улсын эмийн бүртгэлд 2023 оны байдлаар 4213 эм бүртгэлтэй байна. Үүнээс зайлшгүй эмийн жагсаалтад 1452 эм, ЭМД-ын хөнгөлөлттэй 651 эм байна. Нийт эмийн 79 хувь нь импорт, 21 хувь нь дотоодын үйлдвэрийнх байгааг хэллээ. 

Иргэдийн төлөөлөл тулгамдаж буй асуудлуудаа 2 минутад хэлэв. 

ГЭРЧ, уналт таталттай өвчтнүүдийн төлөөлөл О.Хонгор: 

Би 27 жил энэ өвчнөөр оношлогдоод, эмчилгээ хийлгээд явж байгаа. Эмийн чанар муу байгааг хүн бүр мэдэж байгаа. Уналт таталтын эсрэг маш олон эмнүүдийг гаднаас авч уудаг. Учир нь Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй. Гэтэл ЭМД-ын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон. Монгол Улсын эмийн жагсаалтад ороогүй учраас Эмийн сангуудаас ЭМД-аар авах ямар ч боломжгүй гэсэн үг.  Энэ талаар ЭМЯ, ЭМДЕГ, ЭМДҮЗөвлөлд 2024 оны 2 сарын 23-нд хүсэлтээ өгсөн. Хуулийн 30 хоногийн хугацаанд хариултаа өгөх ёстой ч өнөөг хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа. Би жишээ нь, ЭМД-д орсон болов ч, Монгол улсын эмийн жагсаалтад байхгүй уух шаардлагатай эмнүүдээ Сонлогосоос авч уудаг. Өдрийн гурваар уудаг бөгөөд сарын хэрэглээ 200.000 төгрөг болдог. Энэ эмийг би 7 жил тасралтгүй ууж байгаа. Улсаас нэг ч удаа хөнгөлөлттэй аваагүй. 

Зөвхөн эм биш тарилга, ампулаар ч байдаг. Яаралтай үед тариаг судсаар хийх шаардлагатай. Гэвч Монголд ганцхан тарилга байдаг. Тэр нь хүртээмжгүй. Уг нь лаагаар байдаг бөгөөд иргэд хүсэлт, саналаа өгсөний үндсэн дээр Герман, Францаас шулуун гэдсээр хийдэг лааг Монос фарм оруулж ирсэн. Гэсэн хэдий ч эмнэлэг, эмийн сангууд нь авахгүй байсаар оруулж ирсэн лааных нь хугацаа  нь дууссан. 

Бидний уудаг эмнүүд тариагаар байдаг. Таталт өгөх үед аппараттай хүмүүс ууж чадахгүй учраас тарилгаар хэрэглэх боломжтой. Бас л манай улсад орж ирээгүй. Хөдөө орон нутагт байгаа ийм өвчтэй хүмүүст огт хүрэлцдэггүй.

Төр хариуцах эмийн жагсаалтад 18 наснаас дээш насны хүмүүс ордог.  Энэ нь уналт, таталттай хүүхэдтэй гэр бүлд хүндээр тусдаг" гэсэн асуудлуудыг хэлж байлаа. 



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26