2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Эрэгтэй хүүхдээ хатуу чанга байлгахын тулд илүү их загнах ёстой гэсэн хандлагаар өсгөж болохгүй

— Ч.Баяржаргал   2021 оны 09 сарын 02

Эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлогийг ойлгож мэдэхийн тулд эхлээд эрэгтэй хүүхдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй юм. Эрэгтэй хүүхэд ирээдүйд хүний хань, эр нөхөр, аав болно. Тэр үед магадгүй зарим зөвлөгөө, ойлголтыг илүү эрт мэдсэнсэн бол гэж бодох байх. 

Эрэгтэй хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд аавуудын нөлөө хамгийн чухал орон зайг эзэлдэг. Олон улсын судалгаануудад "Аавууд хүүхэдтэйгээ харилцах харилцаа бага байх нь хүүхдийн хичээл таслалт, хоцролт, хорт зуршилд автах, ямар нэг эрсдэлтэй зан үйлдэл хийх, гэмт хэрэг үйлдэх магадлал өсдөг" болохыг харуулсан байдаг. 

Нэг жишээ дурдахад, Аавууд хүүхдүүдээ "ирээдүйд" хамгаалдаг. Харин ээж нар "одоо цаг" дээр хамгаалдаг. Эрэгтэй хүүхдүүд үсэрч харайгаад тоглоход ээж нар “Хүүе уначихна, боль” гэж одоо цаг дээр хамгаалдаг байхад аавууд хүүхдээ “Илүү дээшээ өндөр үсэр, харай” гэж хэлээд ард нь итгэлтэй хамгаалагч нь байж чаддаг. 

Эрэгтэй хүүхдээ өсгөхдөө анхаарах зүйл нь хатуу чанга байлгахын тулд илүү их загнах ёстой гэсэн хандлагаар өсгөж болохгүй. 

Үүний оронд хүүхдээ илүү их сонсож, ойлгож, байгаагаар нь хүлээж авахыг хичээгээрэй. Хүч хэрэглэн, айлган сүрдүүлсэн байдлыг харангуутаа хүүхэд айгаад өөрчлөгдөнө, үгэнд орно гэж боддог нь маш буруу юм. 

Эрэгтэй хүн эмэгтэйчүүдийг бодвол илүү дотогшоогоо байдаг учраас тэр бүр бодол санаагаа илэрхийлэхгүй, хэлж ярьдаггүй. Үүнээсээ болоод сэтгэл гутралд орох эрсдэл ч өндөр байдаг. Гэтэл үнэндээ ийм дотогшоогоо байхад нөлөөлж байгаа зүйл нь гэр бүлийн уур амьсгал, тааламжгүй буруу харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тиймээс эрэгтэй хүүхдээ хайр дүүрэн өсгөөрэй. Дотоод сэтгэлээ нээн ярилцаж, хуваалцдаг, сэтгэлийн дархлаатай болгоорой. Эрэгтэй хүн "хүрэлт"-ээр хайрыг илүү их мэдэрдэг. Үүгээрээ эмэгтэй хүнээс ялгаатай. Магадгүй олон зүйл хэлэхээсээ өмнө эрэгтэй хүүхдээ, эр нөхрөө, аавыгаа тэвэрч, гарыг нь барьж, толгойг нь илэх зэргээр хайрлаж буйгаа илэрхийлээрэй. Ингэж хүрэлцэх үед окситоцины хэмжээ нь нэмэгдэж хайраар бялхан, тайвширдаг байна. 

Эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлогийн талаар нэвтрүүлгийг бүрэн эхээр нь доорх линкээр үзээрэй.

 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр