2024/04/29. Даваа гараг Дугаар: #2993

ОНЦЛОХ

Х.Нямбаатар: Нас барсан 10 иргэний ар гэрийнхэнтэй уулзаж, буцалтгүй тусламж үзүүлсэн

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 25

СХД-ийн зургадугаар хорооны нутагт дэвсгэрт 3 сарын 23-ны өдөр нэгэн айлд “олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан нь тогтоогдсон. 

Нийслэлээс ямар арга хэмжээ авч буй талаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр хэвлэлд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, Ар гэрийнхэнтэй нь уулзаж эмгэнэл илэрхийлсэн. СХД-ийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс айл тус бүрд тодорхой хэмжээний буцалтгүй тусламж үзүүлсэн. Ар гэрийнхнийх нь зүгээс бүх зүйлийн цаад шалтгаан нь архидалттай холбоотой гэдгийг хэлж байна. Тиймээс архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж өгөх, хууль тогтоомждоо өөрчлөлт оруулах, архи зардаг цэг салбаруудын асуудлыг шийдэж өгөх хүсэлт тавьсан. Утаа мэдрэгчтэй холбоотой асуудлаар хууль хяналтыхан ажилласан. Урьдчилсан байдлаар яндангийн хаалтыг бүхэлд нь түлхсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хэргий мөрдөн шалгах хэлтсээс өгсөн мэдээллээр, шүүх шинжилгээний байгууллага задлан шинжилгээ хийж нас барсан шалтгааны талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулна. Одоогийн байдлаар ил харагдах шарх соривгүй, угаараас үүдэн нас барсан байх урьдчилан дүнгэлт гарсан байдалтай байна" гэв. 

Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг ЦЕГ-аас онцгойлон сэрэмжлүүллээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26