2024/04/30. Мягмар гараг Дугаар: #2994

ОНЦЛОХ

Хачгийн улирал эхэлсэн тул уул, модонд алхахдаа дараах арга хэмжээг аваарай

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 16

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ

Дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн. Эдгээрээс манай оронд ixodes, dermacentor төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй.

Хачгийн хөгжлийн үе шат нь өндөг, авгалдай, нимф, бие гүйцсэн гэсэн дөрвөн үе шатыг дамжин явагддаг ба хөгжилт нь 2-4 жил үргэлжилдэг. Хөгжлийн үе шат бүрдээ өвчин үүсгэгчийг дамжуулдаг. Биеийн хэмжээ нь  ерөнхийдөө эм  0.5-8.3 мм, эр хачиг 0.2-5.8 мм байдаг.

Хаврын улирал буюу 4 сараас идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба 5-6 сард хамгийн ихээр тохиолдоно.  

Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг. Нартай дулаан өдрийн 8-12, 17-20 цагуудад ихээр гардаг.  Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй гагцхүү өвчин үүсгэгчийг агуулсан хачигт хазуулбал халдвар авна.

Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм. Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Манай улсын хувьд жил бүр батлагдаж буй нийт хүний өвчлөлийн 80 гаруй хувийг хачигт халдвар эзэлдэг. 2023 оны байдлаар зоонозын хүний өвчлөлийн нийт 200 гаруй тохиолдлын  84%-ийг хачгаар дамжих халдварт өвчин эзэлж байсан бөгөөд үүнээс 34 тохиолдол хачигт энцефалитаар батлагдаж 3 тохиолдол нас барсан харамсалтай мэдээ байна.

Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.

Бэлчээрийн хачиг:

Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай, Говь-Алтайн нуруу зэрэг Монгол орны бүхий л бүс бүслүүрээр тархсан. Хачигт риккетсиоз өвчний үндсэн дамжуулагч болдог ба ку чичрэг, хачигт энцефалит өвчнийг дамжуулдаг болохыг лабораторийн шинжилгээгээр илрүүлсэн.

Цөл, цөлөрхөг хээрт тохиолддог хачиг:

Монгол Алтай, говийн Алтайн хаяа уулс, цөл, цөлийн хээрийн бүсийн заг, бударгана, харгана бүхий нутгаар тархсан. Крым Конгын цусархаг чичрэг өвчнийг дамжуулдаг байж болохыг Казакстан, Киргизстан, Туркменистан улсын судлаачид тэмдэглэсэн. Монгол оронд ку чичрэг, хачигт риккетсиоз өвчний үүсгэгчийг дамжуулдаг болохыг мал эмнэлгийн судлаачид тэмдэглэсэн байдаг.

Тайгын хачиг:

Ойт хээрийн бүсийн навчит болон шилмүүст ой бүхий Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар тархсан. Хачигт энцефалит, хачигт боррелиоз, ку чичрэг, анаплазмоз, эрлихиоз өвчний үүсгэгчийг дамжуулдаг. Сэлэнгэ, Булган аймгийн нутгаас цуглуулсан хачгаас хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчний үүсгэгчийг ялгаж авсан.

ЗӨСҮТ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26