2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

ОНЦЛОХ

Хавдар судлалын үндэсний төв ба Францын түншлэлийн гурван зам мөр

— Ч.Баяржаргал   2021 оны 09 сарын 14

Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй сенатын гишүүдийн Монгол дахь албан ёсны айлчлал дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна. Өнөөдөр Хавдсар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. 

Франц улс анагаахын шинжлэх ухаан, мэс заслын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн асуудалд ихээхэн анхаарч ажилладаг. ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдээс Францад анагаахын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжил дээшлүүлсэн чадварлаг эмч олон бий. Монголчуудын дунд хорт хавдрын өвчлөл, нас баралт маш их. Хэчнээн чадварлаг эмчтэй, сайн эмчилсэн ч хавдрын өвчлөл төдийлөн буурахгүй байгаа нь урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, эрт илрүүлэх тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотойг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэллээ. 

Тиймээс эрт илрүүлгийг сайжруулахад онцгой анхаарч "Уьдчилан сэргийлэх клиникийн төв" байгуулах засгийн газрын тогтоол саяхан гарсан. Энэ төв нь хөдөө орон нутаг, 21 аймагт нэгжүүдийг байгуулж үндэсний сүлжээгээр хавдрыг илрүүлэх тогтолцоотой болох томоохон төсөл юм. Уг зорилго, эрт илрүүлэх тогтолцоог Монгол улсад бий болгоход Франц улсын туршлага, мэдлэг чадвар бүхий л талаараа хэрэгтэй учир дэмжин туслахыг хүслээ.  

Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй хэлэхдээ, Эрүүл мэндийн салбарт, тэр дундаа хорт хавдрын тухайд урьдчилан сэргийлэлт бол маш чухал. Гэвч зөвхөн нэг эмнэлгийн ажилтан, эмч нарын хийх зүйл бус нийгмийн эрүүл мэндийн бодлогын хүрээнд анхааран ажиллах нь зүйтэй. Урьдчилан сэргийлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь ойрын хугацаандаа шууд үр дүн харагдахгүй мэт боловч урт хугацаандаа асар их хөрөнгө мөнгийг хэмнэсэн төсөл байдаг учир энэхүү тогтолцоог Монголд бий болгох гэж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

Хавдар судлалын үндэсний төв болон Францын түншлэл, хамтын ажиллагааны гурван зам мөр байгаа талаар хэллээ. Үүнд: 

Нэгдүгээрт, Мэс засал, хавдрын чиглэлээр нарийн мэргэжил эзэмших гэж байгаа Монгол оюутнуудыг Францад олноор нь сургах боломжтой. Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  хавдрын чиглэлээр нарийн мэргэжил эзэмших гэж буй оюутнуудыг илүүтэй дэмжиж, суралцах явцад нь санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Хоёрдугаарт, ХСҮТ-д Францын ижил чиглэлийн сургалт, боловсролын байгууллагатай маш тодорхой, нягт хамтын ажиллагааны түншлэл үүсгэж өгөх бүрэн бололцоотой. Өөрөөр хэлбэл ХСҮТ-ээс ямар чиглэлийн сургуультай түншлэлийн гэрээ байгуулах хүсэлтэй байна түүнийг нь дэмжинэ.

Гуравт, Глобал хамтын ажиллагаа. Францад мөн адил хорт хавдрын үндэсний төв бий. Тэрхүү төв нь олон улсын хамтын ажиллагаанд илүү ач холбогдол өгдөг. Тиймээс ХСҮТ-тэй хавдрын шинжлэх ухааны судалгаануудыг хамтран явуулах, аль аль салбарт ямар судалгаа явуулах хүсэлтэй байгаа дээр үндэслэн тухайн институттэй хамтран ажиллах, туршлага солилцох боломжтой.

Түүнчлэн Францын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудтай ямарваа нэгэн төсөл хэрэгжүүлэх тал дээр бодлогоор дэмжин, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ сенатцид илэрхийллээ.  

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө