2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

ОНЦЛОХ

ХДХВ/ДОХ-ын талаар таны мэдэх ёстой 12 зүйл

— Ч.Баяржаргал   2022 оны 12 сарын 02

ХДХВ/ДОХ-ын талаар таны мэдэх ёстой зүйлс 

  1. ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэх санаачилгыг 34 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргаж байв.
  2. Дэлхий дахинд ХДХВ/ДОХ  анх бүртгэгдсэнээс хойш 40,1 сая хүн, 2021 онд 650,000 иргэн нас бараад байна. 
  3. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 345 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд уг өвчний улмаас 58 хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар 287 иргэн ХӨСҮТ-д бүртгэлтэйгээр хяналтад байна. 
  4. ХДХВ/ДОХ-д анхаарал хандуулах дэлхийн өдрийг энэ жил “Тэгш байдлыг хангая, хүн бүр оролцъё” уриан дор зохион байгуулж байна. 
  5. Манай улс жил бүр НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс гаргадаг арга аргачлалын дагуу ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллыг хийдэг бөгөөд 2022 онд 641 хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байх магадлалтай байна.
  6. Монгол улс 1994 онд ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх тухай анхны хуулийг баталсан. 2012 оны 12 дугаар сард эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох талаар нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн шинэчилсэн найруулгыг баталж өдгөө мөрдөж байна.
  7. ДОХ нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал, бохирлогдсон зүү тариур, цус цусан бүтээгдэхүүнээр л дамжин халдварладаг. 
  8. ДОХ-той хүний хэрэглэсэн суултуурт суух, нэг оронд хамт унтах, нэг тавагнаас хоол идэж, нэг өрөөнд ажиллаж амьдарлаа гэхэд та хэзээ ч халдвар авахгүй. 
  9. ХДХВ, ДОХ-ын халдварыг Oral-quick буюу шүлсэнд тест тавьж оношлох арга нэвтэрсэн. Дэлхийн бусад улсад шүлсний тестийг дэлгүүрээс худалдаж аваад хаана ч хийж болдог. Манай улсын хувьд одоогоор ТББ-уудад тарааж байна. 
  10. ХДХВ, ДОХ-ын халдвар авсан бол насан туршдаа халдвараа тээн амьдрах боловч шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд эмийн эмчилгээний дэвшил нь тухайн хүнд зовуургүй, энгийн хүн шиг амьдарч, амьдралын жамаараа наслах боломжтой болсон. 
  11. Хэрэв халдвар авах эрсдэлтэй нөхцөлд байгаа бол урьдчилан сэргийлэх эм буюу Prep хэрэглээд ХДХВ/ДОХ-ын халдвараас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой. Уг эмийг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон эсвэл бэлгийн хавьтагчаа ДОХ-ын халдвартай байсныг дараа нь мэдсэн бол 30 хоногийн дотор яаралтай ууж хэрэглэснээр урьдчилан сэргийлэх боломжтой. Гэвч энэ арга төдийлөн өргөн хүрээнд ашиглагдаж эерэг дүн авчрахгүй байгааг судлаачид нотолж буй. 
  12. ХДХВ, ДОХ-ын төгс эмчилгээ бий юу. Хэзээ вакцин гарах бол гэсэн хүлээлт дэлхий нийтийн анхааралд байсаар байгаа. Олон ч туршилтууд хүн дээр хийгдсэн. Тэгвэл вакцин хэрэглээнд нэвтэрч, ДОХ-ын асуудлыг шийдвэрлэх боломж маш ойрхон иржээ. Магадгүй 10 жилийн дотор бодит байдалд хэрэгжих болно.

Эх сурвалж: ДЭМБ, ХӨСҮТ




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө