2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

Ковидоор өвчилсөн үед зүрх судасны хүндрэлийг эрт илрүүлэхийн тулд зүрхний цахилгаан бичлэг хийх шаардлагатай

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 28

Ковид-19 халдварын үед зүрх судасны өвчтэй болон хүндээр өвчилсөн хүмүүсийн анхаарах зүйлсийн талаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Зүрх судасны эмч, магистрант Ж.Өлзийбуян дараах зөвлөгөөг өглөө.

SARS-CoV-2 буюу ковидын вирус нь хүний биеийн эсэд нэвтэрч үрэвсэл үүсгэдэг. Тэр дундаа амьсгалын замын цочмог халдварын шинж, уушгины хатгаа үүсгэж байна. Мөн зүрхэнд илүүтэй үрэвсэл үүсгэснээр зүрхний булчингийн үрэвсэл үүсэх, зүрхний хэм алдагдал үүсгэх зэрэг аль эрхтнийг илүү гэмтээж байгаагаас хамаарч эмнэлзүйн шинжүүд нь харилцан адилгүй илэрч байгаа. Ковидын үед цусны бүлэгнэлт их эрчимж байгаа талаар олон судалгаанууд хийгдсэн.

Зүрхний агшилт үйл ажиллагаанд хамгийн хэрэгцээтэй байдаг кали, магни, кальци, эрдэс бодисын тэнцвэрт байдал алдагдсаны улмаас зүрх судасны талаас зүрхний хэм алдагдах хүндрэл гардаг.

Ковид-19 халдварын үед элбэг тохиолдож байгаа зүрх судасны цочмог хүндрэлүүд

  • Титмийн цочмог хамшинж буюу зүрхний шигдээс, цээжний тогтворгүй бах,
  • Зүрхний хэм алдагдал
  • Зүрхний цочмог дутмагшил буюу шок
  • Венийн тромбэмболи
  • Миокардын цочмог гэмтэл, миокардит зэрэг байна.

Олон улсад хийсэн мета-анализийн судалгааны дүнгээс харахад ковидын халдварын үед эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дунд давхардсан тоогоор:

  • Уушгины тромбоэмболи – 75 хувь
  • Бичил судасны тромбоз- бөглөрөл – 27.4 хувь
  • Бөөрний судасны бөглөрөл – 12.1 хувь
  • Зүрхний шигдээс 3.8 -4.2 хувь буюу маш олон эртхий судасны бөглөрөл тохиолдож байна.

Ковидын халдвар авсан хүнд дараах эрсдэлт хүчин зүйлсээс аль нэг нь байгаа тохиолдолд тухайн хүн ковидын хүнд хэлбэрээр өвдөх, хүндрэх эрсдэлтэй гэж үзнэ. 

Үүнд:

  • 65 аас дээш настай, жирэмсэн, тамхи татдаг
  • Хавсанрсан өвчин эмгэгтэй буюу зүрх судасны хүнд өвчтэй,
  • артерийн даралт ихсэлттэй
  • Чихрийн шижин
  • Хорт хавдар
  • Бөөрний архаг өвчин
  • Уушгины архаг өвчин
  • Дархлаа дарангуйлагдсан байдалтай
  • Таргалалт, жингийн илүүдэлтэй
  • Хадур эст өвчин
  • Тархины судасны өвчин.

Хүндрэх эрсдэлтэй хүчин зүйлстэй хүнд дараах шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

  • Хатгааны шинж тэмдэг илрэх – Ханиах, цэр гарах, 38 аас дээш халуурах, амьсгаадах, цээжээр өвдөх г.м
  • Амьсгалын тоо минутанд 24-өөс их байх, захын судсан дахь хүчилтөрөгчийн хангамж 94 хувиас доош орох амьсгалын дутагдлын шинж илэрвэл яаралтай харьяа өрх дүүргийн эмнэлэгтээ хандан хэвтэн эмчлүүлэх шаардлагатай.

Ковидын үеийн зүрх судасны хүндрэлийг эрт илрүүлж оношлоход зүрхний цахилгаан бичлэг энгийн хэрнээ маш чухал шинжилгээний арга юм.

Зүрхний цахилгаан бичлэгийг ямар тохиолдолд хийж болох вэ?

  • Тухайн хүн өмнө нь зүрх судасны өвчнөөр оношлогдоод зүрхний шигдээс болж, зүрхний судасны тэлэгч тавиулсан хүн
  • 40-өөс дээш настай
  • Чихрийн шижинтэй
  • Цээжний цочмог өвдөлт илэрч эхэлж байгаа
  • Зүрхний хэм алдагдалтай
  • Синкопи буюу түр зуурын ухаан алдалт, муужралт илэрсэн
  • Ковидын хүндэвтэр, хүнд хэлбэрээр өвдсөн хүн бүр
  • Вирусийн эсрэг эм буюу авиган, антибиотикуудаас азитромицин, моксифлоксацин зэрэг эм хэрэглэх үед тус тус зүрхний цахилгаан бичлэг хийх заалттай.

Зүрх судасны өвчтэй хүмүүс ковидын халдвараар өвдсөн үед хэрэгжүүлэх зөвлөмж 

  • Артерийн даралт буулгах эмээ тогтмол хэрэглэх / вирусийн эсрэг, антибиотик зэрэг эмтэй хамт хэрэглэж болно/
  • Архаг өвчтэй хүмүүс ковидын халдвараар өвчилсөн бол өмнө нь хэрэглэж байсан ялтсын үйл ажиллагааг дарангуйлагч, бүлэгнэлтийг саатуулах болон бүлэн хайлуулах үйлдэлтэй эмүүдийг үргэлжлүүлэн хэрэглэнэ. Зогоос болохгүй.
  • Ковидын батлагдсан тохиолдолд хавсарсан эмгэг байгаа эсэхээс хамаарч 14-28 хоног хүртэл эмчийн хаяналт дор үргэлжлүүлэн цус шингэлэх эм /антиагрегант/ хэрэглэнэ.
  • Тамхи татахыг хориглоно
  • Амьслгаын дасгал тогтмол хийх
  • Аль болох стрессгүй тайван байхыг зөвлөж байна.

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө