2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

Манай улсын оюуны өмчийн патенттай бүтээлийг БНХАУ-д хууль бусаар ашиглах тохиолдол гарч байна

— Ч.Баяржаргал   2023 оны 02 сарын 03

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас оюуны өмчтэй холбоотой гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэв.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д оюуны өмчтэй холбоотой гэмт хэргийн тоо тогтмол өсч байгаа бөгөөд 2022 оны жилийн эцсийн байдлаар тус улсын Ардын дээд прокурорын газар оюуны өмчийн патенттай бүтээгдэхүүн болон компанийн шошго, логог хууль бусаар ашигласан, урлагийн бүтээл, дуу хөгжмийг зөвшөөрөлгүй Вичат, Вейбо зэрэг нийгмийн сүлжээг ашиглан худалдсан зэрэг оюуны өмчтэй холбоотой 5112 хавтаст хэргийг шийдвэрлэсэн байна. 

Түүнчлэн манай улсын оюуны өмчийн патенттай бүтээлийг БНХАУ-д хууль бусаар ашиглах, худалдсан тохиолдол гарч байгаа юм. Иймд, манай улсын иргэд, аж ахуйн нэгжийн оюуны өмчийн патенттай бүтээл, бүтээгдэхүүнийг БНХАУ-д хууль бусаар ашигласан талаарх гомдол, мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл БНХАУ-ын холбогдох байгууллагад мэдэгдэж, өөрийн оюуны өмчтэй холбоотой эрхээ хамгаалахыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөлөө.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 24

Санал болгох

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр