2023/09/25. Даваа гараг Дугаар: #2776

ОНЦЛОХ

Нийслэлийн 17 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарлаа

— Б.Батцэцэг   2022 оны 08 сарын 17

"Алтан намар-2022" төмс, хүнсний ногооны худалдаа болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /НХХААГ/-аас мэдээлэл өглөө.

Нийслэлийн зүгээс нийт 31 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 17 байршлын 15 байршилд 176 тариалан эрхлэгч хүнсний ногоо борлуулж байна. Ургац хураалт дөнгөж эхэлж байгаа тул цаашид байршлуудын тоог нэмэх боломжтойг албаныхан хэлэв. Ногоочдоос ямар нэг түрээсийн төлбөр, хураамж авахгүй бөгөөд худалдаа эрхлэлтээс гарсан хог хаягдалтай холбоотой цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн зүгээс үзүүлэх юм. Тиймээс тариалан эрхлэгч, худалдаачдыг орчин тойрноо цэвэрхэн байлгаж, цэвэр орчинд худалдаа эрхлэхийг хүслээ.

22 БАЙРШИЛД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн 22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа юм. Иргэд, худалдаа эрхлэгчид асар, майхнаа бэлдэн оролцвол нэмэлт төлбөр, хураамж авахгүй. Дээрх үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн иргэд, худалдаа эрхлэгчид хүсэлтээ дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст гаргах боломжтой юм.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Нохой, муурын үржил хязгаарлах ажлыг дүүргүүдэд зохион байгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муурын тоо толгойг хүнлэг энэрэнгүй байдлаар багасгахаар “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг 3 багц болгон зарлаж шалгарсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Хамгийн их бохирдолтой бүсэд нийслэлийн хүн амын 53 хувь буюу 844,646 иргэн амьдарч байна

лаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 09 сарын 22

Санал болгох

Жилийн хугацаанд 17 автобус шатав

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өгөв. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир: Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Аялал жуулчлалын салбарынхан 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын байгууллагын сүүлийн судалгаагаар Олон улсын аялал жуулчлал нь 2023 оны 1-р сараас 7-р сарын хүртэлх датагаар цар тахлын өмнөх үеийнхээс 84%-д хүрсэн бөгөөд аялал жуулчлалын түүхэнд тохиолдсон хамгийн хүнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө