2025/06/04. Лхагва гараг Дугаар: #3394

ОНЦЛОХ

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ

— Б.Батцэцэг   2023 оны 05 сарын 30

2023 оны 05-р сарын 29-ний 20 цагаас 05-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. 

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14...+19 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан,  өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9...+14 градус, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

2023 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 6-р сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна.

ЦУОШГ

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Манай улс нийт 1.3 сая хүүхэдтэй

Манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд. Тэдний 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй. 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 30

Улаанбурхан голомтлон гарч сургуулиудад дархлаажуулалт хийхийг эцэг эхчүүд эсэргүүцсэн асуудал үүсэж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. /2025.05.30/ ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: 2025 оны 02 сарын 18-ны өдрөөс хойш улаанбурхан өвчний нийт 4274 тохиолдол батлагдаж, 2 нас... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 05 сарын 30

Санал болгох

"LocknLock" компани Монголын цөлжилтөд өртсөн бүс нутагт “'LocknLock-ын төгөл” байгуулна

"LocknLock" компанийн ажилчдын сайн дурын баг Төв аймгийн Баянхангай сумын "Атар хамтын төгөл"-д чацарганы 1004 ширхэг мод тарих, усалгаа зэрэг сайн дурын үйл ажиллагаа явуулав.Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөл... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   хэдэн секундын өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоногт 259-өөр нэмэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 5075-д хүрсэн буюу өмнөх хоногоос 259 тохиолдлоор нэмэгджээ. /2025.06.03/ Өнөөдрийн байдлаар гэрээр 1093, эмнэлэгт 647 хүн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчин амьсгалын замаар халдварладаг,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө