2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

Орон сууцны барилга барих гэж байсан газрыг чөлөөлж нийтийн эдэлбэрт бүртгэв

— Ч.Баяржаргал   2022 оны 11 сарын 25

Баянзүрх дүүргийн 6-р хороонд “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина хэмээн мэдэгдэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байна. Иймээс оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зохион байгуулалтад орж, НИТХ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ханджээ. Энэ дагуу НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, мөн НИТХ-ын төлөөлөгч нараас бүрдсэн хоёр Ажлын хэсэг гарч, дүгнэлтээ гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга өнөөдөр Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргалаа. Захирамжийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ иргэдэд танилцуулсан юм.

“Наран трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт орон сууц, сургуулийн цогцолбор зориулалтаар 19,980 ам метр газар эзэмшдэг. Гэвч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жилээс дээш хугацаагаар ашиглаагүй байна. Иймээс өмч хувьчлалаар худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 ам метр газрыг хасаж, эзэмших талбайн хэмжээг өөрчиллөө. Мөн “Наран трейд” ХХК нь эзэмшиж байгаа газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан бөгөөд тус компанид барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгосон нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн тул Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгов.  

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр болгож, ирэх хавраас ногоон байгууламж, тоглоомын талбай байдлаар тохижуулна. Тухайн компанид сонсох ажиллагаа хийсэн. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн буюу ард түмний өмч. Газрын эзэмшил, ашиглалтай холбоотой асуудалд нийт иргэдийн эрх ашгийг бодолцож үзэх хэрэгтэй. 

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хүн амын нягтаршил хэтэрсэн газруудад шинээр барилгын ажил эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглосон. 

Нийслэлийн зүгээс иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, гарааш, хашаа, самбаруудыг буулгаж байна. Мөн ногоон байгууламжуудыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ. Түүнчлэн Хотын дарга иргэдийн эрх ашгийг хамгаалсан, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангасан шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгааг онцолсон.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б.Халиун “Манай хороо 4000 орчим иргэнтэй. “Наран трейд” ХХК орон сууцны барилга барих гэж байсан нь олон хүний эрх ашгийг хөндсөн. Бид хэдэн жилийн өмнөөс энэ газрыг улсад зарах саналыг тус компанид тавьж ирсэн ч хүлээж аваагүй. Анх сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглана гэж байсан ч гэнэт 16 давхар барилга барих болсон. Байрны иргэд маань мөнгөө нийлүүлж, хуульч хөлсөлж, тэмцлээ санхүүжүүлсэн. Бид долоодугаар сараас хойш энэ асуудлыг хөөцөлдсөн. Олонхын эрх ашгийг хүндэтгэж, Хотын дарга ийм шийдвэр гаргасанд баяртай байна” хэмээлээ.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө