2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

ОНЦЛОХ

“Парис-2024” олимпын бэлтгэл ажилд 25.6 тэрбум төгрөг төсөвлөжээ

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 25

МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурал Худалдаа аж үйлдвэрийн их танхимд боллоо. Хуралд 180 гишүүн оролцохоос 129 нь хүрэлцэн ирж, 71.6 xувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хурлаар, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулсан бол гишүүнчлэлийн асуудлыг Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэлэлцүүлж батлууллаа. 

МҮОХ-ны 2023 оны санхүүгийн тайланд хараат бус аудитын шалгалтыг "Их Наяд Аудит" ХХК анхны удаагаа санхүүгийн балансын аудитын тайлан хийжээ. 

МҮОХ-ны 2023 оны үндсэн үйл ажиллагааны орлого – 4,684,093,084.78 төгрөг, нийт зарлага – 2,926,027,608.77 төгрөг гарсан байна. Орлогын тухайд нийт 2,462,096,000 төгрөг олон улсын байгууллага, хөтөлбөр, түнш байгууллагуудаас орж иржээ.

Харин Парисын олимп болон паралимпийн наадмын бэлтгэл ажилд 25 тэрбум 600 саяыг төсөвлөжээ. Мөн нэг тамирчинд жил зарцуулсан зардал 2018 онд 31-32 сая төгрөг байсан бол 2024 онд 83-84 сая төгрөг зарцуулах аж.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр