2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ТОД ТУСГАЛ

С.Молор-Эрдэнэ: Монголчууд хүүхдэд халтай, харгис ард түмэн

— Б.Батцэцэг   2020 оны 02 сарын 07

Философич, доктор С.Молор-Эрдэнэтэй Хүүхэд- нийгмийн талаар ярилцсанаа хүргэж байна. Хүүхдийн эрхийн энэ өдөр “та яагаад хүүхэдтэй болсноо нэг бодоорой, хүүхэд ямар нэг зүйлийг хүртэх гэсэн таны хүслийн хэрэгсэл биш шүү” гэж тэр ярив.

Түүнийг “Монголын Философийн доктор бөгөөд шинэ үеийхэнд сэтгэлгээний өөрчлөлт хийхээр тэмцэж буй нэгэн юм” хэмээн Википедиад бичсэн байх бөгөөд түүний боловсрол, мэдлэгийн тодорхойлолтыг та бас уншихад илүүдэхгүй болов уу?

  • 1987 онд Германы Дрезден хотын Техникийн Университетийг Дулааны станцын Конструктор инженерийн мэргэжлээр төгссөн.
  • 1988-1990 онд Хөдөө Аж Ахуй Барилгын зургийн институтэд технологийн мэргэжилтнээр ажилласан.
  • 1993 он хүртэл ШУА-ий Газарзүй цэвдэг судлалын хүрээлэн, Физик-Технологийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан.
  • 1993-1997 онд Дрезден хотын Техникийн Университетид Докторант болсон, Германы Zeo Tech, Tinox зэрэг компаниудад ажилласан.
  • 1997 онд Германы Дрезден хотын Техникийн Университетэд Доктор-Инженерийн цол хамгаалсан.
  •  1997-2000 онд Мюнхений Университетэд судлаач зохион бүтээгчээр ажиллаж, өндөр технологийн Smart Fuelcell компанид төслийн удирдагчаар ажилласан.
  • 2001-2002 онд ШУА-ийн Физик-Технологийн хүрээлэнд буцаж ирж ажилласан. 2002-2003 онд Философийн номууд уншиж гэртээ ажилласан.
  • 2003-2007 онд Мюнхений Университетийн Философийн Факултетэд Докторантаар ажилласан. 2007 онд Мюнхений Университетэд Философийн Докторын цол хамгаалсан.
    Тэрбээр 2007 онд Монголдоо ирснээс хойш МУИС-ийн философийн тэнхимд философийн багшаар ажилласан. Мөн “Монгол ухаан судлалын хүрээлэн” байгуулж Монгол оронд философийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж “философийн мэдээ” сэтгүүл эрхлэн гаргаж, философийн сонгодог бүтээлүүдийг орчуулж улмаар философи, улс төр, нийгмийн номууд бичсэн.
  • 2005 онд “Ертөнц Бодол Мэдлэг”, 2006 онд “Ухаан Ухамсар Эрдэм”, 2007 онд “Санаа Сэтгэл Зохиол” зэрэг философийн номуудаа хэвлүүлсэн бөгөөд, 2011 онд “Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ”, “Монголчуудын хар хайрцагны бодлого”, “Монголын гэрээ” зэрэг улс төрийн номуудаа хэвлүүлсэн юм. 2010 онд Эрих Фроммын “Бий эсвэл Байх”, 2011 онд Мартин Хайдеггерын “Байх ба Хугацаа” номуудыг орчуулан хэвлүүлсэн гэжээ. Ингээд та бүхнийг түүнтэй ярилцсан цөөхөн хормын ярилцлагадаа урья.

Дэлхийн том зохиолын дүрүүд намайг ийм хүн болгосон

Та философич болохоор хэзээ шийдсэн юм бэ? Таныг бага байхад, биднийг ч бага байхад философич болохоор  шийдсэн хүүхэд бараг л байдаггүй байсан байх? 

Ер нь бол хүний "хүүхэд нас" маш чухал. Хүүхэд насандаа өөрийн үлгэр дууриал болох дүрээ /Idol/ олоод авчих юм бол амьдралын турш түүгээрээ л явдаг. Би бол тэр романы дүрүүдийг өөрийн үлгэр дууриал болгосонтой холбоотой.  Би амьдралыг турш тйим л байж ирлээ. Хүн бол Хаана ёс суртахуун, тэгш эрх чөлөө, хүнд тус болсон, хүнийг хүндэтгэсэн, нийгэмд үүрэг хүлээж, улс орон, ард түмнийхээ өмнө үүрэг хүлээж, маш их хариуцлага хэрэгтэй байна.

Дунд сургуулийн сурагч байхдаа яахав дээ онц авахдаа аваад, муу авахдаа аваад л аав ээжийн мэдэлд 10 жилээ дүүргэсэн. 10 жилийн сургуульд юу их тус болсон бэ гэвэл Оросын Чехов, Францын Дюма, Английн зохиолчдын гоё гоё зохиолууд их уншдаг байсан. Тэрнээс сургуулийн боловсрол, аав ээжийн хүмүүжил намайг ийм хүн болгоогүй.

Дэлхийн зохиолын дүрүүд намайг ийм хүн болох эхлэлийг тавьсан. 

Тэр зохиолын дүрүүд шиг, А.Дюмагийн Дантес шиг болох юмсан. Мөн Чеховын зохиолууд дээрх шиг нийгэм ер нь ямар вэ? Залуу хүн нийгэмд ороод ирэхээр зөрчилтэй тулгарна, гутарна тэгэх хэрэггүй шүү, хүн өөрөө байр сууриа олох хэрэгтэй гэдэг. Философич Ничегийн хэлснээр, Хүн өөрөө өөрийнхөө бүтээл байх хэрэгтэй гэдэг шиг. Тэрнээс Түүх, физик, газарзүй намайг ийм болгоогүй.

Та жишээ нь хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлсэн бэ? 

Би ерөнхийдөө гадаадад ажиллаж амьдарч нэлээн удсан болохоор миний хүүхдүүд тэнд боловсорч том болсон. Тэр хүний юу хийх нь тэр хүний асуудал болохоор би оролцдоггүй. Манай хүүг Герман орон хүмүүжүүлсэн бол би чинь эндэхийн бүтээгдэхүүн учраас энэ оронд төлөөсөө төлөх үүргээ хүлээж, соци нийгмийн бүтээгдэхүүн болохоор энд явна.

Миний дунд сургууль, оюутны төлбөр гээд бүгдийг энэ улс төлсөн болохоор би өртэй хүн. 

Социализмийн үеийн бүтээгдэхүүн гэж байна. Тэгэхээр та социадлизмд элэгтэй хүн гэж ойлгож болох уу?

Анх бол бүтээгдэхүүн байсан... Социализм өөрөө сурган хүмүүжилтэй байсан. Одоо бол монгол улсад сурган хүмүүжил байхгүй.  Бид ийм л нийгэмд амьдарч байгаа. Яаж ийгээд хүүхдийн сургалтын төлбөрийг төлбөл их юм, чадахгүй бол тэгээд л та дуусаа... 1990 онд бүгдээрээ гахай үүрээд алга болцгоосон. Хүүхдүүд нь гэртээ цоожлуулаад үлдсэн хүмүүс өнөөдөр 30,40 настангууд болж байна. 90 онд нийгмийн, сэтгэлийн, боловсролын том задрал явагдсан.   Тэр задралаас хойш хэн нь хаана яваа юм бүү мэд. 

Би одоо 3 сая хүнтэй, 60 сая малтай гэхэд итгэдэггүй ш дээ. 

Одоо бол бүх юманд итгэхэд үнэхээр хэцүү байна. Манайхан хэтэрхий өнгөц яваад байна л даа. Өнөөдөр Христийн шашин ороод ирлээ гэж байна. Энэ үнэхээр Грекээс ирсэн шашин мөн үү? Их сургуульд очлоо. Тэр багш нь үнэхээр мундаг багш мөн үү? Ингэж өнгөцхөн хандаж явахаар гүн рүү нь ормоор байгаа юм. Гэр бүл гэдгийг мэднэ гэж өөрийнхөөрөө ойлгоод яваад байна. Гэтэл тэр хайр дурлал гэдэг чинь яг цагаа тулбал хэцүү шүү!

Монголын хүүхдүүд энэ дэлхийн хамгийн аз жаргалгүй хүүхдүүд байж магадгүй

Бүх аав ээжүүд хүүхдээ боловсролтой, хүмүүжилтэй, сайн, сайхан хүн болоосой гэж хүсдэг. Энэ хүсэл биелэхэд хувь хүмүүсээс гадна нийгэм, түүний тогтолцоо чухал үүрэгтэй байх. Таны бодлоор?

Та өнөөдрийн нийгмээс хэнийг, юуг нь хамгийн ихээр хүндэлж байгаа вэ? 

Дунд сургуулийн хүүхдүүдийг л хүндэлж байна. Тэд л энэ улсад хэрэгтэй хүмүүс. Тэднийг л аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна. Монгол орны ирээдүй, үнэт зүйл бол хүүхдүүд. Хамгийн хүндлүүштэй нь хүүхдүүд. Эмнэлгийн сувилагч, цэцэрлэгийн багш нарыг би хүндэлдэг. Тэд бол нийгэмд хамгийн ихийг бүтээдэг ч хамгийн бага цалин авдаг талархууштай бүлэг хүмүүс.

Уг нь бид монгол уламжлалынхаа дагуу хүүхдээ хүмүүжүүлдэг ухаалаг ард түмэн гэж ярьж ирсэн. Гэтэл өнөөдөр монголчууд хүүхдээ хайрлаж чаддаггүй гэж үг гарчихаж.

Боловсролтой ээж хэзээ ч охиноо дагуулаад Дашчойлон хийд явахгүй л байхгүй юу? Охин нь нэг залуу дагуулаад ирэхээр л нөгөө нэг юм, юу билээ дээ түүнийгээ яриад Монголын бүх ээж Дашчойлон хийд явж байна шүү дээ.

Та тэднийг үгүйсгэж байна уу? 

Мухар сүсэгтэй ээж нар буруугаа хүлээх хэрэгтэй. Чи тэр хүмүүсийг төлөөлж надад хэлэхгүй. Хэн ч хэнийг төлөөлөх ёсгүй. Чадах ч үгүй. Чи ч  өөрийгөө төлөөлж чадахгүй дээ бараг. Манайд хэн ч өөрийгөө бүрэн төлөөлөх чадвартай биш байна.

Хүчирхийлэл зэрэг зүйлд та эмзэглэж байна уу? Бидэнд юу илүү, юу дутуу болохоор таагүй зүйлсийг даван туулж байгаа юм бол? 

Сэтгэл зүйн маш их асуудалтай байна. Манай нийгэмд, энэ хүмүүст нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт боловсрол, дахиад боловсрол хэрэгтэй байнаа.

Өглөөнөөс орой хүртэл хайртай байх хэцүү ш дээ. Ажил байна, ядрыш дээ. Хайраа хайраа гэдэг чинь их осолтой үг байхгүй юу. Нэг өдөр огт хайргүй байж болыш дээ. Хүний эрх чөлөө ш дээ. Долоо, хоног нэг сар гадагшаа яваад сураад ирж болно.

Та аав ээжийнхээ захиж хэлж байсан зүйлсээс юуг нь одоо баримталдаг вэ? 

Тухайн үедээ хэрэг болчихсон. Тухайн үедээ шүү. Хүүхэд насанд хэрэг болоод өнгөрсөн. Одоо бол би чинь насанд хүрчихсэн хүн тэрний хэрэггүй. Би өнөөдөр мэдлэг боловсролтой хүн юм чинь цаашаа явах ёстой. Мэдээж аав ээжийгээ хүндэлнэ. Би өнөөдөр ном бичиж ард түмэн рүүгээ өгч ард түмнээ хүмүүжилтэй, сурган хүмүүжилтэй, боловсролтой болгохын төлөө явж байна. Тэр олон жилийн турш гадныхан чинь ард түмнээ гэгээрүүлсээр байгаад хөгжчихсөн. Бид чинь ямар ч тийм ном зохиолгүй ард түмэн ш дээ. Монголын нууц товчоо тэр бол үлгэр.. би 2,3 удаа уншсан. Тэрэнд ёс суртахуун  байхгүй. Сурган хүмүүжил ч байхгүй.

Өнөөдөр монголчууд “бодох” хэрэгтэй. Хэтэрхий бодохгүй байна. Юмыг зүгээр сонсоод ярьчихдаг. Хараад зүгээр л дүгнэчихдэг. Гэтэл тэр нь худлаа байвал яах уу? Жишээ нь: хоёр машин мөргөлдөхөд хоёр талаас нь харсан хүн хоёр өөр юм ярьдаг гэдэг. Тэгэхээр бид өөрсдөө хариуцлагатай, ухамсартай байх ёстой. 

Чи өнөөдөр өөрөө өөрийнхөө бүтээл байх ёстой. Тэрнээс аав, ээжийн  бүтээл байх ёсгүй. Чи өөрөө өөрийнхөө бүтээл байснаар аз жаргалтай болдог. 

Өнөөдөр гадаадад доктор, профессор болоод ирж байгаа залуус хаачсан? Дургүй юмандаа явсанаас болсон уу? Эсвэл уламжлалт зан заншил, түүх, мухар сүсэгтээ баригдаад, ялзарсан төрийн албанд жагсаалын цэрэг болчихсон уу? Бүү мэд. Өнөөдөр намайг улс орон чинь сайхан байна. Юундаа шүүмжлээд байгаан? Сайхан л байна ш дээ. болж байна ш дээ. яагаад дуугүй байж болдоггүй юм бэ? гэж байна. Намайг өөрийнхөө жагсаалын цэрэг болгох гэж байгаа байхгүй юу. Дутагдалтай эвлэр, дуугүй болоод зүгээр л амьдар гэж байгаа байхгүй юу? Уучлаарай, Би тэгж чадахгүй. 

Харвард төгсөөд ирсэн, Италид сураад ирсэн өндөр боловсролтой залуус өнөөдөр надтай адилхан дуугарч л байх ёстой ш дээ. Ард түмэнд чинь боловсрол хэрэгтэй байна ш дээ.

Таны амьдралын философи юу вэ?

Миний амьдралын философи гээд байх юм байхгүй. Би бол хувиа бодсон хүн биш. Миний хувийн асуудал бол юу ч биш. Би бол зүгээр л нэг тоосонцор ш дээ. 50,60 жил ингэж алхаж байгаад л тоос болоод замхраад өнгөрнө. Түүнийгээ их юм бодох хэрэггүй. 

Юугаараа хүн аз жаргалтай байдаг вэ гэвэл  хийх юмтай байх,  хийж байгаа ажилдаа дуртай байх хэрэгтэй. 

Номоо бичнэ. Номоо уншина. 10000 номтой номын сангууд тэрнээс би хэдийг нь уншсан юм? Сайндаа л хоёр мянгыг нь уншсан байх. Хийх юм их байна ш дээ. Би монголын нийгэмд байгаа цорын философич. Философич гэдэг маань соён гэгээрүүлэгч. Анхааруулагч, болгоомжлуулагч, шүүмжлэгч, анализ, дүгнэлт, ажиглалт хийгч, янз бүрийн гаргалгаа гаргагч нь. 3000 жилийн өмнөөс Энэтхэг, Хятад, Грек гэсэн ард түмнүүдэд нийгмийг ажиглаж, төрийг, нөгөө шашин, сүм хийдийг шүүмжлэлтэйгээр хардаг ийм хүмүүс гарч ирснээр зөвхөн хаан бүгдийг мэддэг байсан бол философич мэддэг болж эхэлсэн. Өмнө нь шашин сүм хийд бүгдийг зааж хэлдэг байсан бол одоо философичид зааж хэлдэг болсон. Ийм философичдийн 3000 жилийн энэ их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр бидний яриад байгаа бүх шинжлэх ухаанууд гаралтай. Социологи, Психологи, физик, математик, нийгэм судлал, хууль, ялангуяа үндсэн хууль бол философиос гаралтай.  Хаана ч эрх чөлөөтэй байж болно. Хаантай адил тэгш эрхтэй байна гэсэн маш хүнд онол.

Унших хэрэгтэй. Хүний тархи уншиж байж хөгждөг. Яриад юу ч хөгжихгүй. Уншина гэдэг бодол хөгжил

Манай нийгэм нийтээрээ шүүмжлэгч болсон байх шиг харагдаад байна л даа.  Бүгдээрээ л яриад байгаа болохоос хэн бүтээх ёстой юм бэ  гэсэн бодол гарч ирж байна?

Их байгаа гэж үү мэдэхгүй байна, ярьж л байг. Шүүмжилж л байг. Ярь гэж ам заяасан биз дээ, тийм ээ? Манай улс төр, төр, нийгмийн бодлого, нийт боловсролын систем ямар ч эцсийн зорилго байхгүй. Яах гэж бид энд байгаа вэ? Боловсролтой хүнээр дамжуулж хөгжих гэж... Манайд тийм боломж байна уу? Боловсролтой хүн нийгэм рүү ороод ажил  хийж чадаж байна уу? Өнөөдөр 20,000 залуу сургуулиа төгсөөд Сүхбаатарын талбай дээр гарч ирээд баяраа тэмдэгдэх гээд байж байна. Тэдний хэд нь үнэхээр мэдлэг боловсролтой бол? Тэдний талаас илүү хувь нь Монголоос явна даа, би энд олигтой юм сурсангүй гэж  бодож байгаа гэдэгт мөрийцөх үү? Тийм л залуу үеийг бэлдэж байна ш дээ. Боловсролын систем ийм л байна. Бүгд эцсийн зорилго байхгүй. 1990 онд бид чинь улс орон ямар байх ёстой бүтцээ бид устгачихсан шүү дээ. Бид өнөөдөр бүтэцгүй учраас энэ бүх залуу үеийг шингээх үйлдвэр нь алга. Тэр үйлдвэрүүдэд арваа төгсөөд, наймаа төгсөөд ороод ажиллах, өндөр боловсролтой хөгжүүлэх хүн нь ороод ажиллачих бүтэц нь алга. 

Нэг хэсэг нь таныг хүлээн зөвшөөрч нөгөө хэсэг нь таныг шүүмжилж үзэн ядаж байна. Гэтэл та өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд аз жаргалтай баймаар байдаг? 

Миний ухаан, миний бодол эрх чөлөөтэй ажиллаж байсан цагт би хэнд ч хоригдохгүй л дээ. Миний гарыг гинжилж болно. Гэхдээ миний ухаан ажиллаж байсан цагт би чөлөөтэй. Монголын өнөөдрийн нэг асуудал бол 1990 онд сэхээтнүүдээ устгаж, сэхээтэнгүй нийгэм болчихсон. Гудманд хэдэн хулигаанууд, бүтэхгүй нөхдүүд гарч ирээд сэхээтнүүдээ эсэргүүцэж  гарч ирсэн. Уул нь нийгмийг чинь сэхээтнүүд авч явдаг.

Одоо ч манай залуус гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дэлхийд алдартай сургуулиудад боловсрол эзэмшээд байгаа шүү дээ? 

Тэр бол юу ч биш, болоогүй байна. Диплом гэдэгт хууртагдаж болохгүй. Маш их олон ном унших хэрэгтэй. Тэднийг уншсан номоор нь. Ойлгосноор нь. Ном бичсэнээр нь үнэлэх хэрэгтэй.  Бид хууртагдсаар байгаа. Монгол тулгатны зуун эрхэм гээд гарав даа.. тэр нэвтрүүлэг чинь хүмүүсийн тархийг угаагаад байгаа байхгүй юу? Монгол сайхан байсан, уламжлалт ёс, түүхтэй ард түмэн, буурал түүх энэ тэр гээд яриад байгаа байхгүй юу? гэтэл тэр түүх рүү ороод үзэхээр ном байхгүй. Номгүй ард түмнийг ямар түүхтэй ард түмэн гэх юм? Зүйр цэцэн үг юу ч биш шүү дээ. Хөгжихгүй байна, болохгүй байна, бүтэхгүй байна гэж байгаа бол уншаагүйн л гай. Боловсролгүйн гай гэсэн үг.  Унших хэрэгтэй. Хүний тархи уншиж байж хөгждөг. Яриад юу ч хөгжихгүй. Уншина гэдэг бодол хөгжил. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   өчигдөр

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр