Өнгөрсөн амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлд шар өвс шатсан 4 дуудлага мэдээлэл иржээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн фермийн ойролцоо айлын хашаанд шар өвс, гэр шатаж байсныг эргүүл хяналтаар ажиллаж байгаа алба хаагчид бүрэн унтраалаа. Мөн Чингэлтэй дүүргийн Яргайтын богины аманд гарсан шар өвсний гал түймрийг Чингэлтэй дүүргийн эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж унтраалаа.
Хуурайшилттай, салхины хурд ихтэй энэ үед ногоон бүс, зуслангийн чиглэлд хашааны шар өвсөө шатаах нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг дагуулж, гал түймрийн улмаас эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөрөө хохирох тул ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.