2024/05/02. Пүрэв гараг Дугаар: #2996

НОГООН ХУУДАС

Сонордуулга: Дэлхий аюулын дохиогоо хэдийн асаажээ

— Б.Батцэцэг   2021 оны 10 сарын 13

Дэлхийн хүн амын 50 гаруй хувь нь хот суурин газарт амьдардаг. 2050 он гэхэд энэ хувь 68 болж өсөх тооцоолол гарчээ. Энэ нь хотын хүн ам одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Хотжилт нь эдийн засаг, технологийн төвлөрөлтийг үүсгэх, олон хүний амь амжиргааг залгуулах зэрэг тал бүрийн ач холбогдолтой боловч тэр хэрээр хүлэмжийн хийн ялгаруулалт ихэсч, байгалийн нөөц баялгийн зарцуулалт нэмэгддэг. Өөрөөр хэлбэл хотжилтыг дагаад байгалийн нөөц ч шавхагддаг.

Хотжилтоос болж 1992-2000 оны хооронд гэхэд дэлхийн амьтан ургамлын амьдрах орчин, газар нутаг 15 хувиар багасч хумигджээ.  

Гэвч хотжилт, хөгжлийн хурдыг зогсоох аргагүй. Харин амьдарч буй хотдоо ногоон байгууламж бий болгох боломжтойг хэлэх гэсэн юм. Хүрээлэн буй орчноо хамгаалан, нөхөн сэргээнэ гэдэг нь зүгээр нэг ёс суртахууны хариуцлага бус бодит үр дүнтэй алхам хийх явдал билээ.

Хэдийгээр хот газрын эзэлж буй талбай нь бага мэт боловч байгальд үзүүлэх нөлөөлөл нь асар их бөгөөд байгалийн олон янз байдлыг доройтуулан мөхөлд хүргэсээр байна.  Хамгийн тод жишээ нь хуурайшилт, ой хээрийн түймэр, түүнээс улбаатай цөлжилт.

Сүүлийн жилүүдэд томоохон хэмжээний газар нутаг, улс үндэстэн дамнасан түймрийн хор хөнөөл нь дэлхий дахинд дулаарал явагдах, цаг уурын өөрчлөлт бий болох аюулыг авчирч байна. 

Дэлхий аюулын дохиогоо хэдийн асаасан. Манай улсад гэхэд жилд 100 мянга гаруй га талбай түймэрт өртөн шатаж байгаа судалгаа гарсан. Гэтэл нийт газар нутгийн маань 8 хувь нь л ой модтой.  

Ой модыг сүйтгэдэг шалтгаануудаас хамгийн аюултай нь түймэр

Түймрийн дараах хор хөнөөл нь хэдэн арван жилдээ ч дуусахгүй үргэжилсээр байдаг. Түймрийг хэн гаргаад байна гэвэл маргаангүй хүмүүс.  Амьтад гал асаадаггүй. Гэхдээ аюул эрсдэлийн эсрэг та бидний хийж чадах хамгийн энгийн алхам бол амьдран буй орчиндоо хог тарихгүй байх, түймрийн аюулаас сэргийлж асаасан галдаа эзэн болж бүрэн унтраах, мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх явдал юм. Ирээдүйд эрүүл орчинд аюулгүй амьдрах эсэх нь таны өнөөдөр хийх нэг зөв үйлдлээс шалтгаална.

Энэ ч утгаар Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба хамтран “АЛДВАЛ ГАЛДАНА” ой хээрийн түймрээс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах сарын аяныг хамгийн их хүн ам төвлөрсөн нийслэлийн хэмжээнд өрнүүлээд байгаа юм. Аяны гол зорилго нь түймрийн хор хөнөөл хэчнээн их болох, түймэр гаргахаас урьдчилан сэргийлэх, ой модоо хамгаалахад чиглэж буй.

Хотын бүсэд байдаг мод, ургамлууд нь цаг уурын хэт халалтаас сэргийлж, хоол хүнс, цэвэр ус, агаараар хүмүүс биднийг тэтгэж, ач тусаа өгдөг билээ. Одоо байгаа ой модоо хамгаалах, нэмж ногоон байгууламж бий болгох, ой модоо хамгаалахын ач холбогдолдыг ухамсарлан таниулахад тус аян ихээхэн эерэг нөлөө үзүүлж байгааг энд онцлон хэлэх нь зүйтэй.

Цэвэр агаар, цэнгэг ус, үржил шимт хөрс, олон төрлийн ургамал нь та бидний эрүүл, аюулгүй амьдрахад амин чухал хэрэгтэй билээ. Үүгээр ч зогсохгүй цаг уурын өөрчлөлтийг тогтоон барьж, хүлэмжийн хийг өөртөө шингээн, хур тунадасны унах давтамжийг хүртэл тогтмолжуулахад эерэг нөлөө үзүүлдэг. Ийм эрүүл байгалийг хадгалж хамгаалах нь л үр хойчдоо үлдээх хамгийн том өв юм. Тиймээс ой мод түүний дотрох амьтан ургамлыг хамгаалахын тулд гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, ойд аялахдаа аль болох гал асаахгүй байх, хог хаяж орхихгүй байх, асаасан галаа бүрэн унтраахыг дахин дахин сэрэмжлүүлж байна. Намрын хуурайшилтын үе хараахан дуусаагүй байгаа учир алхам бүрдээ анхаарал болгоомжтой байцгаая. Бусад хүмүүст мөн шаардлага тавидаг байгаарай. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдлээ

Засгийн газрын ээлжид хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.Тус... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

МЭДЭГДЭЛ: Фэйсбүүкт сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хаягаа заавал баталгаажуулах шаардлагатай

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг хийлээ. Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө