Эмийн сонсгол “Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт” 5 дахь сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Нийт 19 гэрч дуудсан ч 4 гэрч тодорхой шалтгааны улмаас ирэхгүй гэдгээ мэдэгдсэн тул 15 гэрчтэйгээр эхэллээ.
Хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын талаарх нотлох баримтын хүрээнд хийсэн хяналт шалгалтын тайланг шинжээч танилцуулав.
Хөнгөлөлттэй эм олгох ЗОРИЛГО:
Тодруулбал, 2018 онд хөнгөлөлөлттэй эмэнд 37 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол жил ирэх тусам нэмэгдэж 2024 онд 137 тэрбум төгрөг батлагдсан байна.
Одоо хэрэгжиж буй 2022 оны ЭМДҮЗ-ийн 11-р тогтоолоор нийт 161 ерөнхий нэршлийн 651 худалдааны нэрийн эмийг 30-100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа аж.
Засгийн газрын 2022 оны 06 сарын 15-ны өдрийн хуралдаанаар тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм хангамжийн нөхцөл байдлыг судалж, шаардлагатай эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг хэлэлцжээ.
Улмаар 2022 оны 07 сарын 25-ны өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлаар 44 нэрийн уналт таталтын эсрэг эмийг хэлэлцсэн бөгөөд 2022 оны 7 сарын 29-ны Эрүүл мэндийн сайдын А/383 тоот тушаалаар 44 уналт таталтын эсрэг эмэнд импортын зөвшөөрөл олгожээ.
Дээрх уналт таталтын эсрэг эмийн импортын лицензэд орсон 44 нэрийн эмийн дунд тураах, энерги үүсэлт, бие махбодын сэргэлтийг дэмжих зорилгоор хэрэглэдэг Л- Карнитин / L-Carnitine/ эмийг оруулж импортын лиценз олгосон талаар шинжээч танилцуулав.
БИЧЛЭГ ҮЗЭХ: