2026/06/12. Баасан гараг Дугаар: #3767

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

СУРГУУЛИЙН ДЭЭРЭЛХЭЛТ НЬ СЭТГЭЛ ЗҮЙН НОЦТОЙ АСУУДЛУУДАД ХҮРГЭДЭГ

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 10

БНХАУ-ын Сычуань мужийн Зигун хотын бага, дунд сургуулийн сурагчдыг хамруулсан “Сургуулийн дээрэлхэлт болон сурагчдын сэтгэл зүйн байдал хоорондын хамаарал” сэдвийн хүрээнд сонирхолтой судалгаа хийгджээ. Уг судалгаанд нийт 95,545 сурагчийг хамруулж “Үе тэнгийн дарамт-хохирлын олон хэмжүүрт үнэлгээ (MPVS)” болон сэтгэл зүйн байдлыг үнэлэх найман төрлийн судалгааг бөглүүлжээ.

Судалгааны үр дүнд 68,315 сурагч буюу нийт оролцогчдын 71.5% нь сургуулийн дээрэлхэлтэд тодорхой хэмжээгээр өртсөн нь өсвөр насныхны дунд дээрэлхэлт түгээмэл байгааг харуулсан байна. Chi-square шинжилгээний үр дүн сургуулийн дээрэлхэлт болон сэтгэл зүйн асуудлуудын хооронд хүчтэй хамаарал байгааг тогтоожээ.

Энэхүү хамаарлыг цааш олон хувьсагчтай логистик регрессийн аргаар шинжлэхэд, хөнгөн хэлбэрийн дээрэлхэлтэд өртсөн сурагчид дээрэлхэлтэд өртөөгүй сурагчидтай харьцуулахад:

  • Сэтгэл хөдлөл, зан үйлийн асуудалтай болох магадлал 3.1 дахин,
  • Сэтгэцийн эмгэгийн урьдал шинж тэмдэг илрэх магадлал 4.06 дахин,
  • Түгшүүртэй болох магадлал 4.72 дахин,
  • Гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) үүсэх магадлал 3.28 дахин,
  • Нойрны чанар муудах магадлал 4.07 дахин,
  • Интернет донтолт үүсэх магадлал 3.13 дахин,
  • Сэтгэцийн эрүүл мэнд муудах магадлал 2.18 дахин,
  • Сэтгэл гутралд орох магадлал 3.64 дахин өндөр байжээ.

Харин хүнд хэлбэрийн дээрэлхэлтэд өртсөн сурагчдын хувьд дээрх сэтгэл зүйн асуудалд өртөх магадлал нь 5.3 -18.5  дахин өндөр гарсан байна.

Дүгнэж хэлбэл, сургуулийн дээрэлхэлт нь бага, дунд сургуулийн сурагчдын сэтгэл зүйн байдалтай хүчтэй холбоотой бөгөөд дээрэлхэлтийн түвшин хүнд байх тусам сэтгэл зүйн асуудалд өртөх эрсдэл улам нэмэгддэг болохыг энэхүү судалгаа харуулжээ.

Үүнтэй төстэй бас нэг судалгааг Иракт хийсэн бөгөөд судалгаанд 35 сургуулийн 1350 сурагч хамрагдсан байна. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 15.56 байсан бөгөөд 51.8% нь эрэгтэй, 48.2% нь эмэгтэй сурагч байжээ.

Судалгааны дүнгээс үзэхэд сурагчдын 60 % дээрэлхэлттэй ямар нэг байдлаар холбоотой байсан ба 30.8% нь хохирогч, 26.2% нь дээрэлхэх-хохирогч, 3.0% нь дээрэлхэгч байв.

Дээрэлхэлтэд ямар нэг байдлаар холбогдсон сурагчдын дунд тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх тархалт 24.8% ба 3.6% байгаа нь бусад сурагчидтай харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байв. Тэр бүү хэл хар тамхины 12 хэрэглэгч бүгд дээрэлхэх явдалд холбогдсон байжээ.

Тамхи татах, архи хэрэглэх, мансууруулах бодис хэрэглээгээр хамгийн өндөр нь дээрэлхэх-хохирогч нар, дараа нь хохирогч, тэгээд дээрэлхэгчид орсон байна. Дээрэлхэлтэд холбогдсон оюутнуудын дунд мансууруулах бодисын хэрэглээний тархалт нь бүх төрлийн дээрэлхэх явдалд оролцоогүй оюутнуудаас хамаагүй өндөр байв.

Бүх төрлийн мансууруулах бодис хэрэглэх нь бэлгийн дарамтанд өртсөн оюутнуудын дунд хамгийн өндөр тархалттай байсан ба мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах болон кибер дээрэлхэлтэд өртсөн сурагчид дараа нь орж байна.

Энэхүү судалгаанд дээрэлхэлтийн хохирогч, дээрэлхэгч, дээрэлхэгч-хохирогчдын дунд тамхи татах, архи, мансууруулах бодис хэрэглэх нь мэдэгдэхүйц өндөр байсан. Үүнтэй төстэй үр дүнг Итали, АНУ-д хийсэн судалгаа мөн баталжээ.

Зөвхөн дээрэлхэх болон тамхи татах хоёрын хооронд ижил төстэй чухал холбоо байгааг дээрх судалгаануудад дурьдсан бөгөөд цаашид согтууруулах ундаа хэрэглэх эсвэл мансууруулах бодис хэрэглэгч болох магадлалыг шууд нэмэгдүүлж байгааг харуулж байна.

Мансууруулах бодис хэрэглэгч, хамгийн өндөр тархалттай бүлэг нь дээрэлхэгч-хохирогч нар байдгийг судалгаагаар баталсан.

Уг судалгааг хийсэн судлаачид тамхи татах нь дээрэлхэгчдийг тодорхойлох шинж тэмдэг байж болох юм гэж үзсэн байна.

Эх сурвалж: https://arxiv.org, https://www.emro.who.in 

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дотно найзуудтайгаа онлайнаар холбогдох нь ганцаардлыг бууруулдаггүй

TikTok эсвэл Instagram дээр найзуудтайгаа мессеж (DM) бичих нь таныг улам дотно болгоно гэж бодож байна уу? Тэгвэл тийм биш аж. Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

СУДАЛГАА: Урлаг, соёлын нөлөө биологийн хөгшрөлтийг удаашруулж буйг тогтоов

Урлаг, соёлын нөлөө биеийн тамирын дасгал хөдөлгөөнтэй адил биологийн хөгшрөлтийг удаашруулдаг тухай шинэ судалгаа хийгджээ. Лондонгийн их сургуулийн судлаачид Их Британийн 3500 гаруй хүнийг хамруулан биологийн насыг тодорхойлох, насжилтын... Дэлгэрэнгүй

— Н.Ганбат   2026 оны 05 сарын 15

Санал болгох

Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11-р бага хурал боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 09