2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Таван хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэгэн үе шатанд сэтгэцийн эмгэгээр өвддөг

— Ч.Баяржаргал   2022 оны 07 сарын 29

Сэтгэцийн эмгэгийн талаарх үнэн зөв ойлголтууд

Сэтгэцийн эмгэгтэй маш олон хүмүүс өөрсдийнх нь өвчнөөс илүүтэй бусад хүмүүсийн тэдэнд өгдөг нэр хоч, ялгаварлан гадуурхсан царай нь тэднийг зовоодог болохыг дурдсан байдаг. “Стигма” гэдэг нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, тэднээс зай барьж, татгалзаж, айх зэрэг нийгмийн итгэл үнэмшил, сөрөг хандлагыг хэлдэг. 

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн 60% нь ялгаварлан гадуурхах үзэл, нэр хоч өгдөгөөс болоод хэрэгтэй тусламж үйлчилгээгээ авч чаддаггүй.

Иймээс сэтгэцийн эмгэгийн талаарх хүмүүсийн зөв гэж андуурдаг буруу ойлголтуудыг залруулан хүргэж байна. 


❌ Хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй.Энэ нь буруу

✔️ Бие махбодод нь асуудал тулгарахад хүмүүс ихэнхдээ эмч, эмнэлэгт хандаж, ямар нэгэн тусламж хүсдэг. Үүнтэй адил сэтгэцийн эмгэг нь тархины бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт орсонтой холбоотой үүсдэг учраас энэхүү эмгэгээр өвдсөн хүмүүст мэргэжлийн тусламж зайлшгүй шаардлагатай юм. Сэтгэцийн эмгэгийг тойрсон ад шоо үзэх, ялгаварлан гадуурхах үзлээс болж ихэнх хүмүүс тусламж авахаас татгалздаг.


❌ Нэг л сэтгэцийн эмгэгээр өвдсөн  бол насан туршдаа өвчтэй байна гэсэн үг. Мөн л буруу ойлголт.

✔️ Ихэнх сэтгэцийн эмгэгүүд насан туршид нь үргэлжлэх магадлалтай байдаг боловч нэг удаагийн тохиолдлоор сэдэрч, бусад үед намжмал байдалтай байдаг. Үе мөчний өвчин, багтраа зэрэг бие махбодын архаг өвчтэй хүмүүс шиг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс өвчинтэйгээ тэмцэж, даван туулж, эерэг, үр дүнтэй амьдрах боломжтой. 


❌ Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд сэтгэцийн эмгэгээр илүү өвддөг.

✔️ Ерөнхийдөө сэтгэцийн эмгэгээр өвдөхөд эрэгтэй, эмэгтэй хүйсийн хувьд онцын ялгаа ажиглагддаггүй ч сэтгэл гутрал, хооллох дурын эмгэгээр эмэгтэйчүүд зонхилон өвддөг бол архинд донтох, анхаарал дутмагшил хэт хөдөлгөнтөх эмгэгээр эрэгтэйчүүд өвдөх нь элбэг байдаг. Харин хоёр туйлт гэх мэт эмгэгээр аль ч хүйсийн хүмүүс ижил өвддөг. Зарим тохиолдолд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү сэтгэцийн эмгэгээр өвддөг мэт харагддаг боловч нөгөө талаараа эрэгтэйчүүдээс илүү сэтгэлийн зовинолоо найз нөхдөдөө хуваалцаж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хайж, авч чаддаг байна.  


❌ Эм бол сэтгэцийн эмгэгийг эмчлэх хамгийн чухал эмчилгээ юм.

✔️ Эм бол сэтгэцийн эмгэгийг эмчилж, эдгээдэг үр дүнтэй аргуудын нэг боловч хүмүүсийг бүрэн эдгээж, эмчилдэг цорын ганц эмчилгээний төрөл биш юм. Хамгийн тохиромжтой эмчилгээний төрөл бол цогцоор нь эмчлэх явдал билээ. Үүнд: Эмийн эмчилгээ, сэтгэл засал, нөхөн сэргээх эмчилгээ, өөртөө туслах бүлэг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, шашин шүтэх, дасгал хөдөлгөөн хийх, хоол эмчилгээ зэрэг аргууд багтдаг.  Хамгийн сайн арга бол үр дүнтэй болох нь батлагдсан стратегуудыг хослуулах явдал юм.


❌ Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ихэнхдээ аюултай, хүчирхийлэгч нар байдаг.

✔️ Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс бусад хүмүүсээс илүү хүчирхийлэгч байна гэж байхгүй. Нийгэмд үйлдэгдэж байгаа хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүдийн ихэнхийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс үйлддэггүй харин тэд хүчирхийлэл үйлдэхээс илүү хохирогч байх нь түгээмэл байдаг. Энэхүү буруу ойлголт ихэнхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд дамждаг.


❌ Насанд хүрэгчид өсвөр насныхнаас илүү сэтгэцийн эмгэгээр өвддөг.

✔️ Зарим өвчнүүд хүүхэд насандаа анх оношлогддог бол ихэнх нь өсвөр насны сүүл юм уу залуу насанд илэрдэг.  


❌ Чи хүмүүсийг хараад сэтгэцийн эмгэгтэй гэдгийг нь хэлж чадна.

✔️ Хүмүүс сэтгэцийн эмгэгийн үед илэрдэг зарим шинж тэмдгүүдийн талаар нилээн ойлголттой байдаг бөгөөд энэхүү эмгэгийн үед тухайн хүний бодол, мэдрэмж, үйлдэл нь эрүүл хүнийхээс өөр болсон байдгийг мэддэг. Гэхдээ энэ нь тухайн хүнийг хараад шууд сэтгэцийн эмгэгтэй гэдгийг хэлэх ямар ч боломжгүй юм.


❌ Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ерөнхийдөө дуугүй, ичимхий байдаг.

✔️ Хувь хүний зан араншны онцлог нь сэтгэцийн эмгэгээр өвдөхөд тийм ч хүчтэй шалтгаан болдоггүй. Харин сэтгэл гутрал, шизофрени, сэтгэл түгших эмгэгтэй хүмүүс өвчний онцлогоосоо болоод бусдаас зай барьж, нийгмээс тусгаарлагддаг.


❌ Сэтгэцийн эмгэгээр тодорхой төрлийн хүмүүс л өвчилдөг.

✔️ Энэ бол маш буруу ойлголт. Сэтгэцийн эмгэгээр хэн ч өвдөж болно.


❌ Ихэнх хүмүүс сэтгэцийн эмгэгээр өвддөггүй.

✔️ Судалгааны дүнгээс харахад таван хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэгэн үе шатанд сэтгэцийн эмгэгээр өвддөг болохыг баталсан байдаг. Энэ нь хүн бүрд сэтгэцийн эмгэг шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтойг харуулж буй юм.

Эх сурвалж: Пи Пи Си Сэтгэл заслын эмнэлэг

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр