2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

ОНЦЛОХ

Ц.Билэгтсайхан: Олон өвчинтэй холилдож байгаа учраас түргэвчилсэн тест буруу гарах тохиолдлууд байна

— Ч.Баяржаргал   2022 оны 01 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх 7 хоногийн нэгдсэн мэдээллийг өглөө. Сүүлийн хоногт 2614 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд нийт халдварын 60 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Тархалтыг илэрхийлэх  гол индикатор нь ПГУ/PCR шинжилгээ, түүнд илрэх эерэг хувь байдаг. Оны өмнө ПГУ шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 байсан бол энэ долоо хоногт 30 хувьд хүрч зургаа дахин нэмэгдсэн байна. Өмнөх дельта хувилбарын халдварын оргил үед эерэг илрэх хувь 33 хүрч байсан бол Омикрон давалгааны үед одоогийн байдлаар эерэг илрэх нь 30 хувьд хүрсэн. Омикроны давалгааны үед эрчимт эмчилгээний заалттай, нэн хүнд хүний хувь 0.7-0.8 байна. Өмнөх дельта хувилбарын оргил үед 2.2-2.3 хувьтай байсан. Үүнээс харахад Омикроны давалгааны үед эрчим эмчилгээний заалттай иргэдийн эзлэх хувь нь 2.5-3.5 дахин бага гэж хэлж болохоор байна.Улсын хэмжээнд ковидын вирусын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан 2.1 сая хүн, нэмэлт 3 дахь тунд 1 сая хүн, 4 дэх тунд хамрагдсан 78 мянган хүн байна.

Түргэвчилсэн тест болон ПГУ шинжилгээгээр омикрон болон бусад хувилбарын халдварыг илрүүлж байгаа. Халдвартай боловч түргэвчилсэн тестээр сөрөг гарах тохиолдол байна. Зөвхөн омикрон хувилбараас гадна томуу, томуу төст өвчнийг үүсгэдэг 9 төрлийн вирусууд байгаа бөгөөд шинж тэмдэг нь ижил. Тиймээс түргэвчилсэн тестээр эерэг онош гарсан бол ПГУ шинжилгээгээр оношилж батлагдсан тохиолдлыг мэдээлж байгаа. Томуу, томуу төст өвчинтэй холилдож байгаа учраас эерэг, сөрөг гарах тохиолдуулд байна гэж ойлгож болно.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл: Улсын хэмжээнд 0-18 насны 178 мянга хүүхэд ковидын халдвараар өвдсөн байна. Тохиолдлын хувийг харахад 0-11 насны хүүхдүүд 72 орчим хувийг эзэлж байгаа нь вакцин болон бусад хүчин зүйлээс шалтгаалж байна. Одоогоор энэ насны хүүхдүүдэд вакцин хийх заалт байхгүй учраас халдвар авах эрсдэл өндөр байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ айл, олон хүнтэй, халдварт өртөх эрсдэлтэй газраар дагуулж явахгүй байхыг анхаараарай.

Монгол Улсын Гавьяат эмч А.Амбасэлмаа: Омикрон хувилбарын дэгдэлт манай улсад гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж байна. Дэлхийн 155 улс оронд омикрон хувилбарын дэгдэлт мөн үргэлжилж байна. Цар тахал гарсан хоёр жилийн хугацаанд бусад хувилбарын дэгдэлтээс Омикрон хувилбар хамгийн өндөр эрчтэй тархалттай байна.Ялангуя нэг дор олуулаа өвчлөх байдал харагдаж байгаа. Нууц үеийн хугацаа богинотой, олон хүнийг нэг дор өвчлүүлэх эрсдэлтэй учраас өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэх хандлагатай. Шинж тэмдэг илэрсэн эхний 2-3 хоногт халдварлалт маш өндөр байдаг учраас энэ хугацаанд та халдвартай хүнтэй уулзсан бол өөрийгөө нэн яаралтай тусгаарлаж, шинжилгээ өгч, өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө