2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ТОД ТУСГАЛ

Ц.Саруул: Амны хөндий бол эзнийхээ илэрхийлэл, амьдралын чанарыг харуулах толь байдаг

— Д.Урангоо   2017 оны 11 сарын 21

Монголд бэлтгэгдсэн анхны шүдний эмч нарын нэг, Клиникийн зөвлөх профессор Ц.Саруултай ярилцлаа. Тэрбээр “Сайхан шүд” эмнэлгийг 21 жилийн өмнө байгуулж, хоёр охиндоо мэргэжлээ өвлүүлжээ. Бага охин нь БНСУ-д докторын зэрэг хамгаалж ирээд эмнэлгээ шүд, нүүр амны цогц үйлчилгээ үзүүлдэг болгон өргөжүүлсэн байна.

Монголдоо төгссөн анхны шүдний эмч нарын нэг болсон дурсамжаасаа хуваалцана уу?

-1967 онд Анаагаахд ороод 1972 онд шүдний техникч -их эмчээр төгссөн. Дан орос эмч нар бидэнд багшилж байлаа. Ганц монгол багш байсан нь хойно төгсөж ирсэн Норовпил эмч байв. Төгсөөд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хуваарилагдаж очоод 8 жил ажиллаад хотод ирсэн. 3-р эмнэлэгт насаараа ажиллаад 1995 онд хувийн хэвшилд гарч байлаа. Сургууль төгсөөд 46 жил болжээ. Сүүлийн 20 жил хиймэл шүдээр дагнан ажиллаж байна.

Таны залуу үетэй харьцуулахад шүдний эмчилгээний техник технологи тэс өөр болсон  нь тодорхой. Харин хөгжингүй орнуудтай харьцуулахад танай салбар ямар түвшинд явдаг юм бол?

-Шүдний өвчлөлийн тархалтын судалгааг харахад харамсалтай нь намайг залуу байх үеийнхээс нэг их дээрдсэн зүйл алга. Хөдөөгүүр тархалт бага байсан, харин одоо ялгаагүй шахам болж байна. Боловсон хүчин олноор бэлтгэгдэж, энэ олон эмнэлэг ажиллаж байхад урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогын дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Манай нүүр амны салбарынхны гадаад харилцаа холбоо хөгжихийн  хэрээр тоног төхөөрөмж, материал, эмчилгээний аргыг хөгжингүй орнуудын түвшинд хүргэхээр цаг минут тутам боловсорч суралцаж, чанартай эмчилгээ үйлчилгээ хүргэхээр зорин ажиллаж байна.

Шүдээ өвдөхөөс урьдчилан сэргийлэх тал дээр монголчууд маш муу үнэлгээ авах нь дээ?

-Хүнд зүрх ганцхан, шүд 32 байна. Зүрх өвдөхөд хүн зүрхээ эмчлүүлээд явна, нэг шүд өвчилсөн байхад тоохгүй явдаг нь олон байна. Амыг нь ангайлгаад харахад л 3-4 шүд зоолттой өвчлөлтэй байх жишээний. Шүд үзнэ гэдэг 32 эрхтэн үзэж байна гэсэн үг. Нэг шүд бол тусдаа нэг амьд эрхтэн шүү дээ. Нэг шүд зүрхийг, нөгөө нь цөсийг, өөр нэг нь чих заана гээд бүгд  мэдрэлийн судлуудтай.

 Нэг шүд өвчилөхөд тухайн шүдтэй холбоотой эрхтэнд сөрөг өөрчлөлт гарч эхэлнэ гэсэн үг үү?

-Тийм ээ, дархлаа сулрахаас эхлээд өөрчлөлтүүд гараад эхэлнэ. Зүрхний эмч ганц зүрхээ үздэг бол шүдний эмч зүйрлэж хэлэхэд 32 эрхтэн үзэж байгаатай адил юм даа. 

Амны хөндий гэдэг тэр хүний толь, эзнийхээ илэрхийлэл байдаг. Өвчтэй шүдтэй хүнийг эрүүл шүдтэй хүнтэй харьцуулаад үзэхэд өвчтэй шүдтэйгийнх нь  дотор эрхтэн бүгд өвчлөлтэй.  Овоо цэвэрхэн шүдтэй улсын бусад эрхтэнг шалгахад сайхан эрүүл байгаа юм.

Шүд нь өвчлөлтэй хүний чих нь бөглөөтэй, хулхи гоожсон, хамар битүү, эсвэл хоолой нь махтай, ангинатай, уушгины архаг бронхиттой, гэдэсний хямралтай байх нь элбэг.

Танай эмнэлэг 21 жилийн түүхтэй гэхээр анхны хувийн эмнэлгүүдийн нэг юм байна. Таны хувьд ч хиймэл шүдээр 20 жил дагнасан болохоор  бараг л нүдээ аниад хийнэ биз? 

-Тийм ээ, анхны хувийн эмнэлгүүдийн нэг юм. Эмч хүн цаг тутам суралцаж боловсорч байдаг шүү дээ. Энэ олон жил ажиллаад ирэхээр өөрийн эрхгүй хүний нүүр амны харьцааг маш сайн мэддэг болдог юм. 

Монгол хүний шүдний чанарт өөрчлөлт гарч байна уу? Хүүхдүүдийг шүд муутай болж байна гэж хөгшчүүд хэлдэг?

-Шүд овгор товгор, хонхор хотгортой байдаг бол одоогийн хүүхдүүдийнх хавтгайдуу болж ирлээ, амархан цоордог болж байна. Байгалиасаа сайхан хаш цагаан шүдтэй хүн ховор болж байна,  одооны залуусын паалан шардуухан, өнгө муутай болж.  Хатуу ааруул идэхгүй байна. Бүс бүсээрээ хүмүүсийн шүдний өнгө өөр өөр, онцлогтой, говийн талын ус хатуу, фтор ихтэй болохоор цооролт багатай хэрнээ цоохортоод шарласан хэрнээ бөх шүдтэй байх жишээтэй.

Шүдний эмнэлгийн эмчилгээний ханш манай амжиргааны түвшинтэй харьцуулахад өндөр санагддаг шүү?

-Хүнээ чанартай үзэж хүний төлөө явсан эмч л амжилтанд хүрнэ.  Чанараа дагаж л үнэ нь өсөх учиртай.  Хиймэл шүд хийлгэж байгаа залуучуудын тоо өсч байна. Хүн нь ч шүдээ авахуулъя гэдэг,  эмч нь ч авчихдаг байсны үр нөлөө одоо их харагддаг. Залуугаараа хамаг шүдээ авахуулсан хүмүүс одоо нас нь яваад хацар унжаад байна, шүд хийлгэе гээд орж ирж байна.

Шүд дутуу байхын сул талыг хүмүүс ерөнхийдөө мэддэг ч тэр чигээрээ явсаар уддаг. Дутуу араатай явахын хамгийн гол сөрөг тал юун дээр илрэх вэ?

-Урьдчилан сэргийлэх ойлголт дээр үед тааруу, өвдсөн хойно нь эмчилнэ, эмчлүүлнэ гэхээсээ илүү шүдийг эмч нар бид аваад л хаядаг нь дийлэнх байлаа. 

Нүүр гоо сайхан талаасаа хөгшрөлтийн үйл явцад нөлөөлж хацар унжих, нүүрний тэгш хэм алдагдахаас гадна идэх зүйлээ дутуу боловсруулна, мэдрэлд хүртэл нөлөөлнө.  

Хүн гэдэг чинь нэг талаараа биш, уг нь хэвж иддэг амьтан юм, хэвэх нь битгий хэл гулгадаг зөөлөн чанарын юм л иддэг болж.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдэнд хэр анхаарч байна вэ?

-Муу гэж би хэлнэ. Хүүхдийнхээ, өөрсдийнхөө эрүүл мэндийг залуус анхаарахад хэцүү нийгэм болчихоод байна. Амьдралын төлөө зүтгээд мөнгөний хойноос гүйж байхынхаа хажуугаар гэр бүлийнхээ эрүүл мэндийг орхигдуулмааргүй байгаа юм. Харзны усаа ууж, хатуу ааруулаа идээд явсан дээр үеийн улсад шүдний өвчлөл байсангүй. Одоо энэ нийгмийн стресс, буруу хооллолт гээд сөрөг нөлөө их байна. Стрессийн 80 хувь нь элэгний өөрчлөлт, хатуурал хавдрын эх үүсвэр шүү дээ. Тэгэхээр энэ бухимдал ихтэй нийгэмд тэмцэж байгаа залууст санаа зовох юм. Аль болох сайхан тайван байж эрүүл мэндээ анхаарч байгаа хүн урт насална. Стресстэй хүмүүс архаг фон нь хавдар болох гээд байдаг нь судалгаагаар тогтоогдчихсон. 30 гаруйхан насандаа хавдар болж байгаа залуус нэмэгдэж байна.

Хүүхдийнхээ шүдийг хамгаалах талаар та ээж аавуудад та ямар зөвлөгөө өгөх вэ? 

-Багаас нь шүдийг нь угаалгахдаа анхаармаар байна. Хатуу ааруул, цагаан идээг нь сайн идүүлж байх, жаахан томроод 5-6 хүрээд ирэхээр нь толинд харуулаад энэ шүд нь харласан байна, энэ нь цоорч байна гээд өөрөө өөрийнхөө шүдийг харж ажигладаг, анхаардаг болгож сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол өглөө оройдоо угаадаг хэрнээ амаа бүтэн ангайж хэдэн шүдээ юу болж байгааг анзаардаг хүмүүс энэ завгүй нийгэмд улам ховордоод байна.

Урьдчилан сэргийлэх гэдэг зүйлийг эн тэргүүнд тавьж сургах хэрэгтэй. Энэ их олон хувийн эмнэлэг байгаа хэрнээ урьдчилан сэргийлэх талаар юм хийхгүй байна. Оюутнуудыг дайчлаад дадлагажуулаад энэ чиглэлийн ажил хийх хэрэгтэй санагддаг шүү. Манай эмч нар ХУД-ийн 41-р цэцэрлэгт эрүүлжилт хийсэн, тэр хүүхдүүдэд ч буян болно,  хичнээн эцэг эхийг баярлуулж, хичнээн хүүхдийг эрүүл болгох вэ, хичнээн их хүндрэлээс аврах уу. Гадныхны жишгээр гэр бүлээрээ нэг эмнэлэгт карттай, олон жилээр данстай, тэр эмнэлэг нь график гаргаад эрүүл ч байсан дуудаад хүнээ үзчихдэг,  тийм л байх ёстой. 

Манайд 300 хэдэн шүдний хувийн эмнэлэг байна, тэд нэг нэг байгууллагыг аваад эрүүлжилт хийх юм бол хичнээн хүн эдгэх вэ гээд тоо гаргавал нэлээн том үр дүн болно шүү гэдгийг хэлмээр байна. Шүдний өвчлөлийг ингэж таслан зогсоож болж байна.

Шүд эмчлүүлж байгаад вирус авах тохиолдол олон байдаг тухай сонсож байсан. Манайд стандартаа мөрдөөгүйгээс л ийм харамсалтай зүйл болдог байх даа?

-Ариун цэвэр халдваргүйжилт бол яах аргагүй номер нэг асуудал. Миний их эмзэглэж явдаг зүйл байгаа юм. Ариутгал, хог хаягдлын асуудал яах аргагүй тулгамдаж байгаа. Багажнаас вирус аваад байна гэдэг халваргүйжүүлэлт ариутал буруу, дутуу хийж байна гэсэн үг. Стандартаараа хийхгүй байна л гэсэн үг шүү дээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис тоног төхөөрөмж маш сайн байх хэрэгтэй. Манай эмнэлэг Герман улсын Эколаб брендийн бодисийг халдваргүйжүүлэлт ариутгалдаа хэрэглэж байна. Бидний хувьд улсын хэмжээнд мөрдөх шат дараалсан стандартуудаа мөрдөөд явж байгаа.  Манайх долоон шат дамжлагаар ариутгадаг, эмчилгээндээ нэг удаагийн багаж хэрэглэдэг.

Та 70 хүрч байгаа гэхэд ануухан, хөнгөн шингэн ажлаа хийгээд явж байгаа тань сайхан санагдаж байна. Эмч хүний хувьд та манай уншигчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

-Инээмсэглэл гэдэг эзнээ үргэлж сайхан харагдуулдаг, үнэгүй “хувцас” юм даа. Гудамжинд явж байхад инээж яваа хүн л хамгийн сайхан харагддаг. Мэргэжлийн онцлог байхаа, хүний шүдрүү л эхэлж хардаг. Хүүхнүүд голлон үзүүлж, өөртөө илүү анхаарал тавьж байна. Эрчүүд нь ховор ирэх юм. Шүдний чулуугаа түүлгэхгүй явсаар шүд сулардаг, өвчлөлийн эх үүсвэр гэдгийг мэддэг ч ирж түүлгэхгүй. Буйлнаас нь цус гараад шүд нь өвдөөд ирэхээрээ л эмнэлэгт ирж байгаа юм. Шүд эрүүл бол бие эрүүл гэж их учиртай үг шүү.  

Ингээд шүдээ засуулчихаасай гэмээр хүмүүс олон таардаг байх даа? 

-Байлгүй яахав, хаа сайгүй таарч байдаг. Өөрөө шүднийхээ гажиг, саарал, шар өнгийг тоохгүй, анзаарахгүй залуу улс их байна. Ихэнх нь шүдгүйдэлтэй байна, онгорхой шүдтэй хүн андашгүй байдаг, амыг нь ангайлгаж үзээгүй ч шүлс нь үсчээд гарч байгаа, эрүү нь шаамийгаад, урууланд нь нугалаа үрчлээс гарчихсан гээд андашгүй л дээ. Анхаарал тавьж, эмчээс ядаж жилд нэг удаа зөвлөгөө авч байх хэрэгтэй. Хүнд найдах асуудал байхгүй, өөрөө өөрийгөө л анхаарч байх чухал шүү дээ.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө