Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны гудамжууд, Их, Бага Наран орчмоор тасралт гараад байна. Гэмтлийг устгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байна.
УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч ажиллаж байгаа бөгөөд өглөө 08 цагаас хойш нийт 1119 хэрэглэгчийн хандалт авсны 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгч чадаагүй байна.
Иймд 70047004 утас ачаалалтай байгаа тул тасралтаас бусад мэдээлэл лавлагааг https://www.facebook.com/ubedn Чатбот автоматаас авахыг зөвлөлөө.