2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ОНЦЛОХ

Түймэр нь цаг уурын өөрчлөлтийг хоёр дахин нэмэгдүүлдэг

— Ч.Баяржаргал   2021 оны 10 сарын 05

Манай улс 18.6 сая га ойн сантай. Нийт газар нутгийн 8 хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг гэсэн үг юм. Гэвч жил бүр хэдэн зуун мянган га талбай түймэрт өртөж байна.

Энэ оны урьдчилсан байдлаар гэхэд Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Ховд, Төв зэрэг аймгийн газар нутагт 25 удаагийн ой хээрийн түймэр гарч 122.6 мянган га талбай шатжээ. 

Ойн түймрийн дараах хор хохирлыг мөнгөөр үнэлэхийн аргагүй... Маш их үнэт баялаг, нөөц устаж үгүй болдог. Ойд хуурай газрын ургамал амьтны 80 орчим хувь нь амьдарч байна. Манай орны ой элдэв төрлийн жимс жимсгэнэ, хүнс тэжээл, нэн ховор эмийн  ургамлаар баялаг билээ. Гэтэл хүний буруутай үйл ажиллагааны үр нөлөөгөөр ойн амьдрал сүйдэн доройтож, түймэрт шатаж байгаа нь харамсалтай.

Ой хээрийн түймэр нь бүс нутгийн хэмжээнд шууд нөлөөлөөд зогсохгүй үндэстэн дамнадаг гэдгийг бид бишгүй л харж байна. Богино хугацаандаа шууд нөлөөлөл нь мэдэгддэггүй ч алсдаа уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, хуурайшилт, ойр ойрхон түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид хэлж сануулсаар байгаа.  

Саяхан Сибирт гарсан түймэр асар их хэмжээний газар нутгийг шатааж, хэдэн зуун сая амьтад эндсэн. Үүний улмаас  манай улсын зарим бүс нутаг, аймагт зэрлэг амьтад ойр ойрхон үзэгдэх болсон талаар онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна. Идэш тэжээл, амьдрах орчин нь сүйдсэн амьтад аврал хайж суурьшлын бүсэд орж ирсэн нь энэ юм. Энэ бүх гамшгийн анхдагч шалтгаан ердөө л хүний, та бидний хийсэн ганцхан жижиг буруу үйлдэл. 

Та ой хээрт явахдаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраагаарай. 

Мөн ой, хээрийн гал түймрээс дүрвэсэн ан амьтад харагдах болсон тул ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна.

Ойн түймрийн аюул таны гарт байдаг гэдгийг бүү март. Алдаж галдвал хүний хүчээр унтаарахад ч хэцүү.Ой мод, түүний доторх амьдралыг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чухал ач холбогдолтой. Харин түймрийн байгальд учруулах нөлөө нь хэдэн арван жилийн турш мэдрэгдсээр байдаг гэдгийг сануулъя.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр