2024/05/02. Пүрэв гараг Дугаар: #2996

ОНЦЛОХ

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 19

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. 

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. 

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ. Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг,  дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. 

Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын тогтмол зардлын санхүүжилтийг дараах нөхцлийг харгалзан олгохоор журамлав. Үүнд:

  • Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбийн үнэлгээний сургалтын үзүүлэлтэд шаардлага хангасан үнэлгээ авсан байх;
  • Оюутны дотуур байрны орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээнд өмнөх жил тухайн сургуулиас оруулсан хөрөнгө оруулалт нийт тогтмол зардлын 30 ба түүнээс дээш хувьтай дүйцэх хөрөнгийг зарцуулсан байх;
  • Их сургуулийн салбар, харьяа сургуулийн багшийн хөгжлийг дэмжих, багшийг чадавхжуулах, багш солилцох хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь их сургуулийн багшийн хөгжлийн нийт зардлын 30-аас доошгүй хувиар мөнгөн хөрөнгө зарцуулсан байх;
  • Орон нутагт салбар, харьяа сургуультай хамтарсан болон шаталсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх сургалтын орчин, материалыг баазыг бүрдүүлэхэд тухайн хөтөлбөрийн орлогын 15-аас доошгүй хувьтай дүйцэх хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн байх;

Дээрх гүйцэтгэлийн үр дүнг хангаагүй тохиолдолд тогтмол зардлын санхүүжилтийг тухайн дүнгээр хорогдуулан олгоно.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдлээ

Засгийн газрын ээлжид хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.Тус... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө

МЭДЭГДЭЛ: Фэйсбүүкт сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хаягаа заавал баталгаажуулах шаардлагатай

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг хийлээ. Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Санал болгох

Эмийн сонсголоор илт гэмт хэргийн шинжтэй материалуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн

Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Түр хороо эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   1 цагийн өмнө

"Улаанбаатар марафон 2024" гүйлтийн энгэрийн дугаарыг олгож эхэллээ

Гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө