2024/04/29. Даваа гараг Дугаар: #2993

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Удаан хугацааны нойргүйдэл нь сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутралд хүргэх аюултай

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 12

Ковид-19 цар тахлаас хойших сүүлийн 2-3 жилийн хугацаанд дэлхийн хүн амын 38  хувь нь буюу 3 хүн тутмын нэг нь нойрны асуудалтай тулгарчээ. Нойрны чанар муудаж, унтсан ч амарсан мэдрэмж авахгүй, ядрах зэрэг нь өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, харилцаа гээд амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс нойрны чанар, нойргүйдлийн шалтгаан, хэрхэн даван туулах, хүндэрсэн тохиолдолд ямар тусламж үйлчилгээ авах талаар мэдээлэл хүргэж байна. 

Хэвийн, эрүүл нойр гэж юу вэ?

Хүний биеийн зориудын хөдөлгөөний булчин, мэдрэхүйн эрхтэн дарангуйлагдах, төв мэдрэлийн тогтолцооны жам ёсны бүтэн саатлыг нойр гэдэг. Нойр хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангадаг бөгөөд насны урвуу хамааралтай. Нярай хүүхэд хамгийн их, өндөр насанд хамгийн бага нойртой байдаг. 

Нойр бол хүний биеийн дотор эрхтний болон мэдрэлийн тогтолцооны өвчнөөс хамгаалагч, биеийн өдөр тутам гүйцэтгэх ажлыг хэвийн явуулах шаардлагатай эрчмээр хангадаг хамгийн чухал амин хэрэгцээ билээ. Хэрэв нүдээ аниад 10 минутын дотор унтаж чадаж байвал эрүүл хэвийн нойртой гэж үзнэ. 

Нойргүйдлийн шалтгаан, сөрөг нөлөө 

Бие болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрах боломжгүй болохыг "нойргүйдэл" гэж тодорхойлдог. Нойргүйдлийн улмаас ядарч сульдах, толгой өвдөх, тайван бус болох, анхаарал сулрах, уур уцаартай, мартамхай болох зэрэг олон шинж тэмдэг илэрнэ.

Нойр муутай, нойргүй олон хоног, сар явснаар даралт ихсэх, бусад архаг хууч өвчин сэдрэх, ходоодны шарх, чихрийн шижин өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг. Улмаар сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутралд хүргэх аюултай. Бие махбодын хувьд  арьс загатнах, тууралт гарах, арьсны эмгэгүүд ч үүсч болзошгүй.

Удаан хугацааны нойргүйдлийн улмаас сэтгэл гутралд орсон үед олон янзаар илэрдэг. Сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах зэрэг гутралын шинж тэмдгүүд нь 14 долоо хоногоос дээш хугацаанд үргэжилвэл "сэтгэл гутрах эмгэг"-т шилжих эрсдэлтэй. Улмаар уур уцаартай, тайван бус болж, гутранги үзэл бодолтой, ганцаардах, өөрийгөө буруутгах, нойргүйдэх шинж тэмдэг гарна. Нойргүйдэл нь сэтгэл гутралд хүргэх нөгөөтээгүүр сэтгэл гутралын шалтгаант нойргүйдэлд орох, бүр эсвэл амьдралын хэв маяг бусад органик шалтгааны улмаас нойргүйдэх гээд нойргүйдэл нь маш олон шалтгаантай, өргөн хүрээний асуудал юм. Тиймээс ямар шалтгаанаар нойргүйдэж байгаагаа эхлээд тодорхойлох нь чухал. 

Чанартай, гүн нойрны ач холбогдол

Олон цаг унтсанаар нойроо бүрэн авч байна гэж ойлгож болохгүй. Таны нойрны чанар хэр байгаа нь илүү чухал. Гүн нойр авч сайн амрахын тулд юуны өмнө нойр сэргээдэг хоол хүнс буюу кофе, хар шоколад, кафейны агууламжтай хүнс, алкохол оройн цагаар бүү хэрэглэ. Харин ногоон ургамал жимс, эслэг ихтэй хүнс, байцаа, банана, зарим ургамлын гаралтай цай зэрэг нойр хүргэхэд нөлөөлдөг хүнсийг сонгож хэрэглээрэй. 

Мөн сөрөг стресс үүсгэж буй зүйлсээ цаг тухайд нь шийдвэрлэх, стрессээ бага дээр нь зөв тайлж сурах, авч буй мэдээлэлдээ цензуртэй хандах, аливаа сөрөг мэдээллийг даван туулах чадвартай байх нь нойрны асуудалд өртөхөөс сэргийлнэ.

Нойрны асуудлыг даван туулах энгийн аргууд

  • Өглөө эрт босох ажилгүй байсан ч өглөө тогтсон цагт босоорой.
  • Өдөрт доод тал нь 30 минут дасгал хөдөлгөөн хийх, лифтэнд суухгүйгээр шатаар явахыг хичээгээрэй.
  • Архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах.
  • Тархины эсийг сэргээх кафейн агуулсан хүнс, цайг өдөр болон орой уухгүй байхыг хичээх.
  • Дэлгэцийн хэрэглээг багасгах.
  • Шинэ дадал бий болгох, хоббигоо хөгжүүлэх, өөртөө цаг гаргах, шинэ зүйлс турших зэргээр аль болох идэвхтэй байх нь үр дүнтэй.
  • Хөнгөн зэргийн нойргүйдэл илэрч буй хүмүүс утсаар болон цахимаар мэргэжлийн хүнээс эрүүл мэндийн зөвлөгөө аваарай. 

Дээрх аргуудыг хэрэглэсэн ч таны нойрны асуудал шийдэгдэхгүй, өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байгаа бол та мэргэжлийн байгууллагат хандаж нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. 

Нойргүйдлийн талаарх мэргэжлийн эмчийн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай. 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26