2024/05/08. Лхагва гараг Дугаар: #3002

ГЭГЭЭН АНИР

Өдөрт хийсэн 2 цагийн бэлтгэл тэсвэр, хурд хүчийг суулгана

— П.Хангал   2017 оны 11 сарын 07

Өдөрт хийсэн хоёрхон цагийн бэлтгэлийн үр дүн, бэлтгэлийн явцад сурсан бүх зүйл чинь таны амьдралд байгаа цагийг дэмий өнгөрүүлэх, хэт удаан сууж ажиллах, архи, пиво, тамхи хэрэглэх, стресст орох зэрэг олон муу зуршил, буруу хэв маягаас салгаж чадна. Түүнчлэн ажиллах эрч хүч, аливаа зүйлд тэсвэр тэвчээр гаргах, зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болгох, бие махбодь болон сэтгэл санааны сайхан мэдрэмжийг төрүүлж, баяр баяслыг авчирдаг байна. Та өдрөөс өдөрт өөрийгөө эрүүлжиж, бие хөнгөрч, эрч хүчтэй болж байгаагаа мэдэрч, амьдралд чинь байнга сайн сайхан гэрэл гэгээ тусах болно.

Мэргэжлийн багштай байхын давуу тал: Аливаа хүн боксын дасгал сургуулилтыг бие даан суралцаж болох боловч заавал мэргэжлийн багштай байх шаардлагатай. Бие даан дасгал сургуулилт хийж байгаа хүмүүс ихэнхдээ буруу хийж, өөрийн нөөц бололцоог бүрэн дайчилж гаргаж чаддаггүй. Тиймээс ч тэд тодорхой амжилтанд хүрэх нь бага байдаг гэнэ. Мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэсэн хүмүүс заавал тодорхой амжилтанд хүрдэг.

Бүх насны сонирхогчдод зориулсан сургалт: Боксын спортын дасгал сургуулилт нь  жин хасах, бие бялдраа хөгжүүлэх, эрүүл мэндээ сайжруулах, хөдөлгөөний эвсэл суух, эрч хүч, хурдтай болох гээд олон давуу талыг өгдөг. Эдгээр давуу талуудыг өөртөө шингээж,  бие хамгаалах аргад суралцах сонирхолтой бүх насны хүмүүсийг урьж байна.

Мэргэжлийн тамирчин бэлтгэх сургалт: 9-16 хүртэлх насны охид, хөвгүүдэд боксын спортын дагнасан системтэй сургалт явуулахдаа тэдний сонирхол, зорилгыг үндэслэн  ирээдүйн тив дэлхий, олимпийн тоглолтуудад оролцож амжилт гаргах тамирчдыг бэлдэнэ. Хүүхдүүд бэлтгэл сургуулилт хийсний гол үр дүнгээ үзэх эхний шалгуур нь Боксын Улсын Аварга шалгаруулах тэмцээн юм. Иймд бид УАШТ-ээс медальт байранд орж амжилт үзүүлсэн хүүхдүүдээ урамшуулж үнэ төлбөргүй сургалтанд хамрагдах эрхээр шагнадаг.

Бэлтгэл хийсэн үр дүнгээ алдахгүйн тулд дэг журамтай, зөв хооллох нь чухал. Сайн багштай сайн сургуулилт хийсэн ч өөрөө хоолны сахилга дэг журмыг сайн барихгүйгээс  сайн амжилт гаргахгүй байх явдал гардаг. Буруу хооллосноос болж байн байн өвдөх, бэлтгэлээ таслах тохиолдол бий. Тиймээс сайн бэлтгэл хийсэн үр дүнгээ алдахгүйн тулд дэг журамтай, зөв хооллох нь чухал. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хүмүүс бид огт мах идэхгүй ч гэх юм уу хооллолтон дээр хэт туйлширч болохгүй болов уу гэж боддог. Хүнд хэцүү дасгал сургуулилт хийсэн бол алдсан энерги, уургаа нөхөж авахын тулд уураг, калори сайтай хоол унд сайн хэрэглэх ёстой. Гэхдээ сайн хооллох ёстой гээд нэг дор хэт их идэж ууж болохгүй. Харин бага багаар шингэцтэй ойрхон ойрхон хооллож болно. 

Хооллолтын ерөнхий дэг журам: -Өглөө сайн хооллох, өдөр хэвийн, орой бага шиг. Оройн хоолыг 19 цагаас оройтуулахгүй байх. Түүнээс хойш бага зэрэг тараг, жимс идэж болно. -Өдөрт 2 литрээс доошгүй цэвэр ус ууж байх -Өдөрт заавал 1 ширхэг түүхий лууванг бага багаар идэж дуусгах  Гурилан бүтээгдэхүүн аль болох  багаар идэж, хүнсэндээ ногоо, сармис, сонгино түлхүү хэрэглэх


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

"National Life"-ийн захирал Г.Монголхүү: Бид 412 сая төгрөгөөр нэг хүний элэг солиулж, 10000 хүнд нөхөн төлбөр олгоод байна

Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2019 оны 12 сарын 03

Санал болгох

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Ухаалаг самбар, хяналтын камертай автобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банк хамтран “Гэр хорооллын нийтийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө