2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Өсвөр нас бол хувь хүний зан төлөв бүрэлдэн тогтож цаашид хэн байхыг шийддэг чухал үе

— Ч.Баяржаргал   2022 оны 04 сарын 04

Өсвөр насны хөгжлийн онцлог

Өсвөр нас (10-19 нас) бол хүүхэд наснаас насанд хүрэх өсөлт, хөгжлийн чухал үе шат бөгөөд эрүүл мэндийн үндэс суурийг тавих чухал үе юм. Өсвөр насандаа бие хүний хувьд өөрийгөө хэн болохыг тодорхойлохын тулд хэн нэгэн насанд хүрсэн хүнийг даган дуурайж, ижилсүүлэлтээ тогтоодог. Энэ насанд сэтгэц, бэлгийн чиг баримжаа бүрэлдэн тогтож, ёс зүйн мэдрэмжүүд төлөвшдөг. Хамгийн чухал нь хувь хүний зан төлөв өсвөр насанд л бүрэлдэн тогтож цаашид хэн байхыг шийддэг. Тиймээс та энэ насны хүүхэдтэй бол биеэ даачихсан гээд үл хайхран орхиж болохгүй, илүү анхаарал хандуулж, ярилцаж хамтдаа байх хэрэгтэйг зөвлөж байна. 

Өсвөр нас нь хүн амын харьцангуй эрүүл бүлэг боловч нас баралт, өвчлөл, осол гэмтэл түгээмэл тохиолдож байна. Тэр дундаа хорт бодисын хэрэглээ, донтолт, хоол тэжээлийн байдал /таргалалт, шим тэжээлийн хомсдол/, хөдөлгөөний дутагдал, хамгаалалтгүй бэлгийн харилцаа, хүчирхийлэлд өртөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хамрагддаггүй зэрэг асуудлууд нь тэдний амьдралын дараагийн үеүдийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлдөг. 

15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь амиа хорлолт болж байна

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Галлуп судалгааны байгууллагын 2021 оны хамтарсан тайлангаар 15-24 насны 5 залуу тутмын нэг нь байнга сэтгэл гутралд ордог, бүх юм утгагүй санагддаг хэмээн дурдсан байна. Цар тахлаас бидэнд өгсөн нэгэн том сургамж бол хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд тэдний амьдарч буй орчин, нөхцөл байдал, тэр дундаа эцэг эх, асран хамгаалагчий нөлөө, хүүхэдтэйгээ хэр дотно харилцаж, хамтдаа тоглож, суралцаж, хүүхдийнхээ хөгжилд анхаарч байгаа нь нэн чухал гэдгийг харуулж, мэдрүүлсэн болов уу.

15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь  амиа хорлолт болж байна. Жил бүр 10-19 насны 46,000 орчим хүүхэд залуус амиа егүүтгэж байгаа  нь минут тутамд 11 хүн нас барж байна гэсэн үг.  Дээрх судалгаанаас үзвэл, хүүхэд залуусын ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг ганцаараа бие даан шийдэхээс илүү бусадтай сэтгэл санаагаа хуваалцаж, дэмжлэг авах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. 

Өсвөр насны хямрал

Хэрэв өөрийнхөө бодит байдлыг өөрөөр мэдэрч, гуйвуулж үнэлэх, өөрийн үнэлэмж, үнэ цэн, оюун ухааны чадвараа доогуур үнэлэх, муухай гэж итгэж байвал үүнийг  "өөрийгөө тодорхойлохын хямрал" гэж үздэг. 

Өсвөр насанд эго, супер эго бүрэлдэн тогтдог. Бие махбод болон нийгэм сэтгэл зүйн статус огцом хувирч өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор дасан зохицох чадвар нь хямарч болзошгүй үе юм.

Хүүхэд наснаас насанд хүрэгчдийн амьдрал руу шилжиж буй энэхүү шилжилтийн явцад бие махбод, сэтгэл зүй, нийгмийн харилцааны томоохон өөрчлөлтүүд гардаг. Энэ үедээ багахан хэмжээний бэрхшээлийг хэт давуулан үнэлэх, үерхэл нөхөрлөл хайр дурлалын асуудлаас болж амиа хорлох оролдлого хийх, хэн нэгнийг айлгах гэж үр дүнг нь тооцоолоогүй буруу алхам хийх зэрэг бодлогогүй үйлдэл гаргах нь олонтаа. Тиймээс жижиг гэлтгүй багахан стресс, тулгамдсан асуудал байвал аль болох мэдрэмжээ хуваалцаж, илэрхийлж, ярилцаж байхыг зөвлөж байна. 

Ярилцаж хуваалцах нь магадгүй асуудлыг шууд шийдвэрлэж чадахгүй ч сэтгэл зүйн хувьд тайвшрал болох болно. Удаан хугацаанд хуримтлагдсан сэтгэл зүйн асуудал, стресс нь даамжирсаар илүү их эрсдэл дагуулдаг гэдгийг санаарай. 

Өсвөр насныхан сэтгэцийн хувьд эрүүл байхын тулд:

  • Тэжээллэг хоол хүнс идэх, 
  • Хангалттай нойр, 
  • Аюулгүй орон гэр, гэр бүлийн эрүүл орчин
  • Дасгал хөдөлгөөн, 
  • Дархлаажуулалт, 
  • Эцэг эх асран халамжлагчийн дотно харилаа, анхаарал халамж,
  • Гэр бүлийн нөхцөл болзолгүй хайр,
  • Өөрийгөө хүндлэх, өөртөө итгэлтэй байх,
  • Урам зориг, дэмжлэг өгөх хүнтэй байх хэрэгтэй юм.

Өсвөр үеийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулцгаая.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Өнгөрсөн онд 4776 хос гэрлэлтээ цуцалжээ

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст 3.5 сая хүрч өмнөх оноос 1.4 хувиар, нийт өрх 983.5 мянга хүрч өмнөх оноос 4.5 хувиар өссөн байна. Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   1 цагийн өмнө

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө