2025/06/18. Лхагва гараг Дугаар: #3408

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь амиа хорлолт болж байна

— Ч. Баяржаргал   2021 оны 11 сарын 23

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдал нь хүүхэд залуусын  сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд илүүтэй анхаарал хандуулахыг сануулж байна. Гэхдээ асар том мөсөн уулын зөвхөн орой нь харагдаж байдгийн адилаар бидний олон жилийн турш үл хайхарч ирсэн сэтгэцийн эрүүл мэнд хэмээх цогц асуудлын өнгөц хэсгийг цар тахал ил гарган харуулж байж болох юм.

Цар тахал эхэлснээс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ үед хүмүүсийн амьдралын хэмнэл, боловсрол, амралт чөлөөт цаг гээд бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөж, зарим хүний хувьд орлого, амь зуулга нь тасалдаж, эрүүл мэнд нь доройтож, олон хүүхэд залуус ирээдүйдээ итгэх нь алдарч түгшүүр, цөхрөлөөр сэтгэл нь дүүрч байна.

Цар тахлаас ч өмнө олон хүүхэд, өсвөр үеийнхэн сэтгэлзүйн стресс, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын улмаас шаналж байсан. 

15-24 насны 5 залуу тутмын нэг нь байнга сэтгэл гутралд ордог, бүх юм утгагүй санагддаг хэмээн дурдсан байна.

Цар тахлаас бидэнд өгсөн нэгэн том сургамж бол хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд тэдний амьдарч буй орчин, нөхцөл байдал, тэр дундаа эцэг эхийн нөлөө, хүүхэдтэйгээ хэр дотно харилцаж, хамтдаа тоглож, суралцаж, хүүхдийнхээ хөгжилд анхаарч байгаа нь нэн чухал гэдгийг харуулж, мэдрүүлж байна.

15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь  амиа хорлолт болж байна. Жил бүр 10-19 насны 46,000 орчим хүүхэд залуус амиа егүүтгэж байгаа  нь минут тутамд 11 хүн нас барж байна гэсэн үг. 

Судалгаанаас үзвэл, хүүхэд залуусын ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг ганцаараа бие даан шийдэхээс илүү бусадтай сэтгэл санаагаа хуваалцаж, дэмжлэг авах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. 

Бие махбодын эрүүл мэндийн нэгэн адил сэтгэцийн эрүүл мэнд нь нэн чухал болохыг бид төдийлөн олж харж чаддаггүй. Энэ нь бидний ойлголт, хандлагатай холбоотой. Хүн төрөлхтөн бие физиологийнхоо олон өөрчлөлт, эмгэг, өвчлөлд хэт төвлөрч чухалчлахын зэрэгцээ сэтгэцийн эрүүл мэнд нь бид бүгдийн амьдралд хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар тулгардаг байнгын зүйл гэдгийг  ойлгох хэрэгтэй. Бид амьдралдаа сэтгэл хангалуун байх үе байдаг ч, зарим үед сэтгэл хямрах үе байдаг. Харин зарим тохиолдолд энэ хямрал удаан үргэлжилж, сэтгэцийн эмгэг болж эрхтэн системийг илүүтэй өвчлүүлдэг гэдгийг ойлгох цаг болжээ.  

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан болон Галлуп судалгааны байгууллагын хамтарсан тайлан 2021

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Судалгаа: 10 хүмүүжигч хүүхэд тутмын 8 нь элэг бүтэн гэр бүлд өсөөгүй байв

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн суурь судалгаагаар гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй зарим хүчин зүйлс нь сургуулийн завсардал байсан бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийн 36.7% нь сургууль завсардсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 09

Зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд том болоод хүчирхийллийн хэлбэрийг хэвийн зүйл мэтээр хүлээн авдаг

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр". Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны энэ өдөр хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулахын төлөө дуу хоолойгоо илэрхийлж, нөлөөллийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 30

Санал болгох

Асрамжийн газарт хөрөнгө мөнгөнөөс илүү хүнлэг сэтгэл, хандлага дутахын зовлон нүүрлэжээ

Асрах газар ахмадуудыг асарч чадаж байна уу?Улсын хэмжээнд 3963 ганц бие, харж хандах үр хүүхэдгүй, 7815 ахмад хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтэрт, 18.4 мянган ахмад настан бусдын байнгын асрамжинд байгааг ХЭҮК-ын судалгаанаас харж болно. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   3 цагийн өмнө

19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаав

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө