2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

10-19 насныхны сэтгэцийн эмгэг, өөрчлөлтийн 40 хувийг сэтгэл түгшилт, сэтгэл гутрал эзэлж байна

— Ч.Баяржаргал   2022 оны 09 сарын 14

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган /2022.09.14/ болж өнгөрлөө.  "Хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдвээр БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч Б.Дуламсүрэнгийн тавьсан илтгэлээс хүргэж байна. 

Дэлхий дахинд сэтгэцийн эмгэг, сэтгэл зүйн асуудал, өөрчлөлт нь хүүхэд залуусийн хувьд өөрийн эрүүл мэнд, боловсролдоо анхаарах, нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж хөгжихөд саад учруулж байна. 

ДЭМБ-ын тодорхойлсноор 10-19 насны өсвөр үеийнхний 13 гаруй хувь нь сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогдсон байх бөгөөд үүнээс сэтгэл түгшилт, сэтгэл гутрал 40 орчим хувийг эзэлж байна. Энэ нь 15-19 насны 86 сая, 10-14 насны 80 сая өсвөр үеийнхэн, 10-19 насны 89 сая хөвгүүд, 77 сая охид сэтгэцийн эмгэгтэй амьдарч буйг харуулж байна. 

Түүнчлэн өөр нэг судалгааны дүнг энд дурдах хэрэгтэй. Монгол улсад 2018 онд амиа хорлох тохиолдлын тоо 100 мянган хүн амд 18.6 гэж мэдээлсэн. Өөрийн орны судлаачдын судалгаанаас үзэхэд, 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодол, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн талаар ДЭМБ-ын 2022 оны мэдээнд дурдсан байна. Энэ нь хүүхэд, өвсөр насныхны дунд амиа хорлох эрсдэл өндөр байгааг илтгэж байна. 

Иймд Монгол улсын хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтыг хэрэгжүүлэх хүрээнд боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого, сургуулийн орчинд хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд шаардагдах эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа юм. 

Тодруулбал, Нийгмийн хэрэгцээ, орон нутаг, сургуулийн онцлог, суралцагчдад тулгамдаж буй асуудалд суурилсан ЕБС-д хэрэгжүүлэх эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээлээр 4-12 дугаар ангид судалж байгаа бөгөөд сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, мансууруулах бодисоос сэргийлэх агуулгыг бие даасан бүлэг болгон оруулсан. 

БШУЯ-аас 2020 онд "Хүүхдийн нийгэм сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх" судалгаа хийхэд, суралцагчдын талаас илүү хувь /56.2%/ нь дасан зохицох чадвар сул, улирахаас айх, санаа зовинох нь нийтлэг буюу 53-69 хувьтай байна. Мөн суралцагчдын 67.8 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан байна.  Стресс бухимдал 6-13 насны суралцагчдад хэвийн үзүүлэлтээс өндөр,  3 сурагч тутмын 1 нь гэр бүлийн харилцаанд асуудал байна гэж үзжээ. 

Иймээс хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг  хамгаалахад эцэг эх, асран хамгаалагчдийн  хайр халамж маш чухал гэдгийг онцлов. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд салбар дундын хамтын ажиллагаа чухал болохыг тодотголоо.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Сэтгэцийн эмч Г. Нарантуяа: Нойрны, тайвшруулах үйлчилгээтэй эмийг замбараагүй хэрэглэснээр эцэст нь солиорлын эсрэг хүчтэй эм уухад хүрдэг

Сэтгэц нөлөөт эм бодис түүний зөв зохистой хэрэглээ, замбараагүй буруу хэрэглээний сөрөг үр нөлөө, сэтгэцийн эмгэг өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн 1-р клиникийн эрхлэгч, сэтгэцийн зөвлөх эмч Г. Нарантуяатай ярилцлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 23

Сорил: Интроверт үү, экстроверт үү?

Экстроверт, интроверт гэх томъёо нь Карл Юнгээс үүсэлтэй бөгөөд анх хүмүүсийг бие хүний шинжээр нь хэд хэдэн бүлэгт ангилахыг оролджээ.Экстроверт хүмүүс гол төвөл гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертууд зожиг, дотогш... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 16

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө