2024/04/28. Ням гараг Дугаар: #2992

НОГООН ХУУДАС

2027 он гэхэд дэлхийн бүх хүн амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Дэлхийн цаг уурын өдрийг жил бүрийн 3-р сарын 23-нд тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийг онцолжээ.

Ирээдүй хойч үеийнхний амьдрал бидний гарт байна. Бидний өнөөдрийн хичээл зүтгэл ирээдүй, хойч үеийнхэнд илүү аюулгүй, илүү эрүүл дэлхийг, үр хүүхдүүд маань эх байгальтайгаа зохицон амьдрах дэлхийг бий болгох баталгаа болно.

Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр 2027 оны сүүлч гэхэд цаг агаар, уур амьсгалын эрсдэлийн мэдээллийг цаг алдалгүй авч, амь насаа авран хамгаалах зайлшгүй хэрэгцээтэй тулгарна гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг та бидний хийж чадах энгийн зүйлс 


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас жил бүр уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Earth Hour” хөтөлбөр зохион байгуулдаг бөгөөд 190 гаруй орны хүмүүс нэгдэн оролцдог. Уг хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг ба хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болтугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг билээ. 

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас "Эх дэлхийн цаг" арга хэмжээг “Говийн гайхамшигт 6” санаачилгын хүрээнд зохион байгуулж, говь нутгийн бэлгэ тэмдэг болсон гайхалтай зургаан амьтны тухай мэдээлэл өгч, эдгээр амьтны ундаалдаг нүдэн булаг, уст цэгүүд хамгааллын ач холбогдолд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьжээ. Та бүхэн 3 дугаар сарын 23-нд 12:00 цагт Шангри-Ла худалдааны төвд болох "Эх дэлхийн цаг" арга хэмжээнд хүрэлцэн ирж говь нутгийн гайхамшигт амьтдын талаар мэдээлэл авч, асуулт хариултын тэмцээнд оролцож мэдлэгээ сориорой. Мөн энэ үеэр та бүхэн говийн амьтдын амийг тэтгэгч хос нүдэн булгийн эхийг хашиж хамгаалахад хандив өгч, хувь нэмэр оруулах боломжтой.




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр