2023/03/21. Мягмар гараг Дугаар: #2588

НОГООН ХУУДАС

Боловсон ариун цэврийн байгууламжгүй баазуудын газар ашиглах эрхийг цуцална

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 09

"МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ" болгон зарласантай холбогдуулан  "ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ-ЦЭВЭР ОРЧИН" бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид, 21 аймгийн Засаг дарга нар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нар, Сав газрын захиргаадын дарга нарт сар бүрийн тайланг 25-ны дотор,  нэгдсэн биелэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлж байхаар ХУГАЦААТАЙ АЛБАН ДААЛГАВАР  өгөв.  

Уг ажлын хүрээнд өгсөн үүрэг даалгавраас дурдвал, 

  • Шар усны үерээс хамгаалах, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулж, бүх нийтийн цэвэрлэгээг сар тутам зохион байгуулах 
  • Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, үүсгэгч нь хариуцах, санхүүжилт урамшууллын шинэ систем нэвтрүүлэх
  • Ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, тогтсон цэгт хаях, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх
  • Аймаг, сумын хог хаягдлын цэгийг хумих, цэгцлэх, булшлах арга хэмжээ авах
  • Хөрсний нян, бактери, хүнд металлын бохирдлын түвшинг тогтоох судалгаа шинжилгээний хийх,  орон даяар цэвэрлэгээний ажил эхэллээ. 

Нийслэлийн хэмжээнд 244.900 нүхэн жорлон тоологдсон. Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлын судалгаа хийж 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын дээжний 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммон буюу шивтэр бохирдолт их гарсан байна. 

Өнөөдөр БОАЖ-д "Жорлон" хэлэлцүүлэг болж байна. 2023 - 2025 онд боловсон ариун цэврийн байгууламжийг ихээр байгуулах, нүхэн жорлонгоос татгалзах үүрэг даалгаврыг өгсөн. Ариун цэврийн боловсон байгууламжийг байгуулах тохиолдолд газар олголтыг шууд хийж өгөхөөр болсон. Уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-үүдэд дараах нөхцөл, боломжийг олгож байгаа. 

  • Аялал жуулчлалын тухай хуулинд Боловсон ариун цэврийн байгууламжийг байгуулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас суутгах хэлбээрээр хөрөнгө оруулалтыг буцаан олгоно. 
  • Ногоон зээлийн санхүүжилтээр дэмжинэ.  
  • Аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй 55 тэрбумын зээлэнд тэргүүн зэрэгт хамааруулна.  

Мөн Аялал жуулчлалын баазууд боловсон ариун цэврийн байгууламжтай болохгүй бол ажиллуулахгүй байхаар 2022 оны 04 сард шийдвэрлэж 2023 оны 4 сард хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж тусгай хамгаалалттай газар нутагт байгаа баазуудын газар ашиглах эрхийг цуцална гэдгийг мэдэгдсэн.

Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд өгүүлэх буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Холбоотой

Айл бүр хашаандаа нэг мод тарихад нийслэл хот маань ногоон болох боломжтой

Ой мод хүний уушгинаас арай өөр. Хүний уушги хүчилтөрөгч ялгаруулж чаддаггүй бол мод хүчилтөрөгчөөр хангагч юм. Хүн төрөлхтний амьсгалах цэвэр агаар, хүчирлтөрөгчийг үйлдвэрлэж, харин үйлдвэр, машин зэргээс гарах хорт утаа, тоосыг өөртөө... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

Монгол бөхөнгийн тоо толгой 14 мянга болж өсжээ

Дэлхийн бөмбөрцгийн өөр хаана ч байхгүй, зөвхөн Монгол оронд нутагшин амьдарч буй цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэгч Монгол бөхөнгийн тоо толгой өсч буй таатай мэдээг дуулгая. Бөхөн нь Евроазийн өргөн уудам нутагт 250 мянган жилийн урт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 02 сарын 27

Санал болгох

Энэ жилдээ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ хүрцгээе

ЭМЯ-аас өнөөдөр "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээлэв.Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Хүн амын дунд эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны 5 сарын 1-нээс эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө