2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

НОГООН ХУУДАС

Бүх нийтийн амралтын үеэр аялагчид Хөвсгөл нуур орчимд 30 тонн хог үлдээжээ

— Ч.Баяржаргал   2021 оны 08 сарын 10

Хөвсгөл нуур нь Азийн цэнгэг нууруудаас усны эзэлхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд дэлхийн цэнгэг усны 0.5 хувийг агуулдаг онцгой ач холбогдолтой. Иймээс нуурын эко системийг хамгаалах, бохирдуулахгүй байхад анхаарал хандуулах нь зүйтэй юм. Гэтэл аялагч амрагчдын хаясан хог, хөрсний бохирдол нэмэгдэж энэ жилийн бүх нийтийн амралтын 5 хоногт гэхэд л Хөвсгөл нуур орчимд 30 тонн хог хаягдал үлдээгээд буцсаныг байгаль хамгаалагчид тээвэрлэн, зайлуулсан байна.  

Урсгал усанд сүү дусаадаггүй, үлдээх буйраа цэвэрлээд буцдаг уламжлалтай бид өнөө цагт байгаль орчин, ундны усны эх үүсвэрээ хамгаалахад онцгой анхаарах цаг болсон. Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд нуурын зүүн, баруун бүсэд усны суурь судалгаа хийх 10 цэгийн ажиллагааг тогтмолжуулахаар болжээ.

Мөн "Хүслийн хад" орчмыг бохирдлоос сэргийлэх, аялагч, амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр БОАЖЯ, аймгийн удирдлагууд хамтран ажиллаж цэвэрлэгээ хийжээ.  

  • Нэг ширхэг ундааны лааз хөрсийг 100-500 жил, 
  • Машины дугуй 30 мянган жил, 
  • Шилэн сав сая жил гэх мэтчилэн удаан хугацаанд хөрсийг бохирдуулдаг.

Тэгвэл Хөвсгөл нуурт живсэн машин, техникүүд нь өнөөдрийг хүртэл усыг бохирдуулсаар байна. Эдгээр бохирдлыг шүүж, татан гаргана гэдэг нь нуурын бохирдлыг цэвэрлэхэд онцгой ач  холбогдолтойг эрдэмтэд хэлж байна. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө