2026/07/14. Мягмар гараг Дугаар: #3799

ГЭГЭЭН АНИР

Чингис Хаан үндэсний музейд Эзэн Чингис хааны АЛТАН ХӨШӨӨ заларлаа

— Б.Батцэцэг   2025 оны 03 сарын 06

XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын өлзий учрал бүрдсэн билэгт сайн өдөр Дэлхийн Мянганы суут хүмүүн, Их Эзэн Чингис хааны хүндэтгэл оршоосон Их хааны өргөө дэх Алтан хөшөө, Шүтээн Их Цагаан туганд шүншиг өргөх ёслол (2025.03.01) Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын Их хааны өргөөнд боллоо.
Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Их хааны өргөө дэх Алтан хөшөө, Шүтээн Их Цагаан тугийн бэлгэдэл, бүтээн байгуулсан түүхийн талаарх товч мэдээллийг өглөө.  
Их хааны өргөө нь 2019 оны долоодугаар сарын 3-нд одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр Чингис хаан Үндэсний музейн шүтээн оройн дээд магнайд заларч, хүндэтгэлтэйгээр өнөөдөр залж байна.

Чингис хааны алтан хөшөө нь Чингис хаан Монгол төрийн бэлгэдэл Төрийн алтан тамгаа залж, Их Монгол улсаа байгуулснаа түмэн олонд зарлан тунхаглаж байгаа буюу “...шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв...” гэсэн түүхэн баримтат агшныг мөнх жүүлсэн монументаль уран бүтээл. 
Монголчуудын дүрслэхүйн уламжлалт тэгш хэмт тигтэй, бодит арга барилаар бүтээгдсэн, Их эзэн Чингис хаан, Их Монгол улсын тамга, Хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрдсэн.
Чингис хааныг Их Монгол улсаа байгуулсан үеийн эрэмгий дүртэйгээр, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс, цэх суусан зохиомжтойгоор бүтээсэн. Чингис хаан Их Монгол улсын тамганд гараараа хүрсэн нь Их Монгол улсаа байгуулсан үйлсийг “Чингис хаан” барималын зохиомжийн  гол өгүүлэгдэхүүн болсынг онцлов.
Мөн Шүтээн Их  Цагаан туг нь 7м 20см өндөртэй, тугны дэл сүүлийг 21 аймгийн хурдан удамтай эцэг малын дэл сүүлийг оролцуулан хийсэн, тугны 8 талт суурийг  21 аймагт байгаа төрийн тахилгат 13 уул, усны  шороо, чулуу, их гол мөрний ус, монгол улсын газар нутгаас олдсон эрдэнийн чулуу зэс алт, оюу, мөнгө зэргийг багтааж бишрэл хүндэтгэл, ёслолы дагуу хийж гүйцэтгэсэн.
Чингис хааны Алтан хөшөө нь Их эзэн Чингис хаан, Их Монгол улсын тамга, Хаан сэнтий, алтан чимэглэл бүхий гантиг чулуун суурийн хэсгээс бүрдсэн бөгөөд алт, хүрэл, гантиг чулуун материалаар хийгдсэн, 700 см х 630 см х 750 см хэмжээтэй монументаль уран бүтээл. Алтан хөшөөг дэлхийн урлагийн өлгий нутаг Италийн Флоренц хотноо эх сайхан нутгаас минь илэрч олдсон алтаар, монголчуудын дүрслэхүйн уламжлалт тэгш хэмт тигтэй, бодит арга барилаар монгол урчуудын уран сэтгэмж, ухааны тусгал болсон загвар хийц оруулан  “Чингис хааныг Их Монгол улсаа байгуулсан үеийн эрэмгий дүртэйгээр, цаашид агуу их үйлсээ бүтээх итгэл төгс, цэх суусан зохиомжтой”-оор бүтээлгэсэн гэв.

Их Хааны өргөө нь монголчуудын бахархал, ёс уламжлал, дүрс бэлгэдлийг түүхэн эх сурвалж, археологийн олдвор, музейн үзмэрт тулгуурлан урлагийн өндөр түвшинд, нарийн мэргэжлийн ажиллагаа шаардсан ажил болсон гэдгийг хэллээ.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Чингис хаан одонт  эрхмүүд, Монгол Улсын үе үеийн ерөнхийлөгчид, шинжлэх ухаан, урлаг соёл, спорт, нийгмийн салбарын төлөөлөл, ССАЖЗ-ын сайд Ч.Номин, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон нэр бүхий 55 хүндэт зочид уригдан оролцож, хүндэтгэл үзүүллээ.



Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

"National Life"-ийн захирал Г.Монголхүү: Бид 412 сая төгрөгөөр нэг хүний элэг солиулж, 10000 хүнд нөхөн төлбөр олгоод байна

Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2019 оны 12 сарын 03

Санал болгох

“Хотхоны бага сургууль” байгуулж, 10 мянган хүүхдийг хамруулна

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.Төрийн өмчийн сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг бууруулах, суралцагчдыг гэрт нь ойр сургуульд суралцах... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08

МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк албан ёсоор гүйлгээнд гарлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан дурсгалын шуудангийн маркийг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээж, албан ёсоор гүйлгээнд гарган нээлтийн ёслолыг зохион байгуулав.Нээлтийн арга хэмжээнд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 08