2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

НОГООН ХУУДАС

Дуу чимээтэй орчинд амьдардаг хүмүүс уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги болдог

— Ч. Баяржаргал   2022 оны 03 сарын 02

Гадаад орчны дуу шуугиан хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг?

Хот суурин газар амьдарч байгаа бидний хувьд өдөр бүрийг олон төрлийн дуу шуугиан дунд өнгөрүүлдэг. Хүний сонсч хүлээж авах хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэнэтийн болон давтамжит дуу шуугианыг "дуу чимээний бохирдол" гэдэг. Агаар, хөрс, усны бохирдол байгальд төдийгүй хүний биед хэчнээн сөрөг үр нөлөөтэйг бид мэддэг хэрнээ дуу шуугианы бохирдолд хэдийн дасч үл тоон амьдарсаар байна.

Дуу чимээний бохирдлын сөрөг нөлөөг шууд мэдэрдэг гол эрхтэн бол чих. Хэдий богино хугацаанд үргэлжилсэн байлаа ч гэнэтийн чанга дуу хүнийг дүлийрүүлж ч мэднэ. 

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу шуугиан удаан хугацаагаар үйлчлэхэд:

  • нойргүйдэх, 
  • хоол боловсруулах эрхтэн хямрах, 
  • амтлах болоод харааны мэдрэмж муудах, 
  • ууртай болох, 
  • цочромтгой болох гэх мэт сөрөг үр дагавар ихтэй тул ийм шуугианаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай юм. 

Байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж, хотын төвд амьдардаг хүмүүс нам гүм орчинд байдаг хүмүүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдагаас гадна дуу чимээ ихтэй орчинд анхаарал төвлөрөлт суларч ажлын бүтээмж, сурлагийн чанарт муугаар нөлөөлдөг гэдгийг хэд хэдэн судалгаагаар тогтоосон байна.

Дуу чимээтэй орчинд дотор тавгүйтэх нь их тул ходоод гэдэсний үйл ажиллагаа саарч, энэ нь олонтаа давтагдвал хоолны шингэц мууддаг.

Америк эрдэмтдийн 2011 онд хийсэн судалгаагаар үйлдвэрийн ажилчид ердийн орчинд ажилладаг албан хаагчидтай харьцуулахад илүүдэл жинтэй болох магадлал нь 34 хувиар илүү байдаг нь тогтоогджээ.

ДЭМБ-ын удирдамж ёсоор хүрээлэн буй орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 30 дБ (А)-ээс бага байхыг нойр хэвийн гүн нойрсолт явагдах, анги танхимд 35 дБ (А)-ээс бага байх нь хичээл заах болон суралцах тохиромжтой нөхцөл гэж үздэг. ДЭМБ-ын баримталдаг чиг шугамын дагуу шөнийн дуу чимээ нь жилийн дунджаар 40 дБ (А)-ээс бага байх хэрэгтэй гэж санал болгодог.

Хотын дуу шуугианы стандарт хэмжээ өдрийн 07-23 цаг буюу 16 цагийн дунджаар 60 децибелль, шөнийн 23-07 цаг буюу найман цагийн дундажаар 45 децибеллээс хэтрэхгүй байх ёстой.

Улаанбаатар хотын төв замын дагуух суурьшлын орчинд дуу шуугианы бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг сүүлийн үед хийгдсэн судалгаа харуулж байна.

Жишээ нь:

-Холигч, тоос соруулагч, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд дунджаар 87 децибел чимээ гаргадаг. Энэ нь зарим оронд зөвшөөрөгдсөн хэмжээнээс ч хэтэрсэн үзүүлэлт юм.

-Сэтгэцэд хамгийн их нөлөөлж, хүнийг уцаарлуулдаг гэр ахуйн гол цахилгаан хэрэгсэл болох зурагт, хөгжимний дууг эцэст нь хүртэл чангалдаг хүмүүс орчны тав тухыг хамгийн их алдагдуулагчид. Тэд бусдын төдийгүй өөрсдийн эрүүл мэндийг ч хордуулдгаа мэддэггүй.

-Үйлдвэрийн ердийн суурь машины дундаж чимээ 98 децибел. Харин том үйлдвэрүүд хэдэн арван машин, төхөөрөмжтэй гэхээр үйлдвэр, станцууд хотжилтын дуу чимээг үүсгэгч гол бохирдуулагчийн нэг юм.

- байнга шахуу түгжирдэг авто замын дуу чимээ дунджаар 90 децибел байдаг.

Тэгвэл эндгээр шуугианы 30-40 хувийг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд “үйлдвэрлэдэг” болохыг судлаачид тогтоожээ.

Өдгөө Улаанбаатарт бий 500 гаруй мянган тээврийн хэрэгслээс гарч буй дуу чимээ нийслэлчүүдэд хамгийн их дарамт учруулдаг гэсэн үг. Энэ төрлийн шуугианы үргэлжлэх хугацаа урт, давтамж нь ойрхон тул учруулах хор уршиг, нөлөө нь ч бусдаас илүү байдаг аж. 

65дБ –ээс дээш шуугианы бохирдолтой, өндөр ачаалалтай автозамын дагуу амьдардаг оршин суугчдын цусны даралт ихсэх өвчин шуугианы түвшинтэй шууд хамааралтай гарсан байна.

Ялан гуяа дуут дохио хүний эрүүл мэндэд хэчнээн сөрөг нөлөөтэйг хүн бүр мэдэх шаардлагатай. Автобусны жолооч дуут дохио чанга дуугаргаснаас нярай хүүхдийн тархинд цус харвасан хэрэг 6 жилийн өмнө гарсан. Хоромхон зуур үргэлжилсэн, цочир дуу чимээ ямар уршиг тарьж болдгийг энэ явдал бидэнд сануулж байна. Хэн дуртай нь дуут дохиогоо хангинуулж, уралдан давхих нь өдөр тутамд тохиодог ердийн үзэгдэл мэт болсон.

Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, бусад жолоочид анхааруулга өгөх зорилгоор дуут дохио ашиглана” гэж заажээ. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио ашиглавал Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 5-25 мянган төгрөгөөр торгох журамтай.

Дуу чимээний бохирдлыг хэрхэн бууруулах вэ?

Чимээ шуугианыг багасгахад хот төлөвлөлт чухал. Гэвч үүнээс чухал нь замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн соёл, ёс зүйтэй шууд хамааралтай. Ядаж л чимээ шуугианаас үүдэлтэй эмгэгтэй болохгүйн тулд дуут дохиогоо ямар үед ашиглах ёстой, хэн нэгэн жолооч таны эрхэд халдсан тохиолдолд хэнд хандахаа мэддэг байх нь энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

МУШУТИС-ын багш мэргэжилтнүүдийн 2015 онд хийсэн сургуулийн орчин дахь чимээ шуугианы судалгаагаар сургуулийн орчин дахь шуугиан нь MNS 5003:2000 стандартын зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10-15 дцб –р их болох нь тодорхойлогджээ. Шуугианы түвшин нэмэгдсэн гол шалтгаан нь хүн амын хэт их бөөгнөрөл, үүнээс үүдэлтэй техник технологийн хэрэглээ эрс нэмэгдэж тэр хэрээрээ гарах шуугиан ихэссэн байна.

Шуугианы хэмжээ 80 децибелль байхад сонсголын мэдрэмж 17-25 дцб-ээр буурч хэлсэн үгний 20-25 хувийг нь сонсч чаддаггүй. Дууны түвшин 60 дцб-ээс хэтрэх үед мэдээлэл дамжуулах хурд, ой тогтоолт эрс буурдаг.

Та бид эдгээр дуу шуугианы бохирдолыг буруулж нам гүм эрүүл орчинд амьдрахын тулд юу хийж чадах вэ?

  • Нэн түрүүнд гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ хэр их дуу гаргадгийг анзаарч, боломжтой бол дуу багатай бүтээгдэхүүн сонгох буюу шинэ цахилгаан бүтээгдэхүүн худалдаж авахдаа дуу намсгагчтай эсэхийг нь шалгаарай.
  • Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тариарай. Энэ нь дуу чимээний бохирдлыг бууруулаад зогсохгүй орчны агаарыг цэвэршүүлж, чийг хураан, амар амгалан, нам гүм мэдрэмж төрүүлнэ.
  • Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч юм уу, дуу намсгагч байнга зүүж бай.
  • Дуу чимээг бууруулах зорилгоор автомашины болон төмөр замын дагуу байгуулсан хана, шороон асгаас далан хонгил зэрэг байгууламж.
  • Зайлшгүй шаардлагатай биш л бол машиныхаа дуут дохиог битгий хангинуул.
  • Мөн “дуу чимээ тусгаарлалтын дүрэмээ” уншиж байшин, барилга барих ашиглахдаа барилгын акустикийн орчны стандарт үзүүлэлтийг хангах, иргэд маань дүрэмээ мэдснээр эргүүлээд хэн хэндээ шаардалга тавидаг байх хэрэгтэй юм.

Хүн бүр дор бүрнээ соёлтой байж, дүрэм журмаа дагавал их хотын стрессээс хол байж эрүүл амар амгалан амьдрах нөхцөл бий болно.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   4 цагийн өмнө