2023/05/31. Лхагва гараг Дугаар: #2659

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Эмэгтэйчүүд эрчүүдээс хоёр дахин илүү "ЯДАРГАА"-нд өртдөг

— Ч. Баяржаргал   2022 оны 03 сарын 07

Та Архаг ядаргаанд орсон уу? 

Судлаачид ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл хэдий ч хэмжээнээсээ хэтэрвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж олон өвчний эх үүсвэр болохыг тогтоосон байна. АНУ-д хийсэн судалгаагаар архаг ядаргааны 80 хувь нь оношлогдохгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй гэж үздэг. 

Ядаргаа нь хүн амын 25 хувийг эзэлдэг бөгөөд 20-40 насныханд түгээмэл тохиолддог. Тэр дундаа эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд нь 2 дахин илүү ядаргаанд ордог байна. 

Монгол улсад хийгдсэн "Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа"-аар  Архаг ядаргаа 16.2 хувийг эзэлжээ. 

Архаг ядаргаа үүсэх шалтгаан

  • Сэтгэл зүйн хүчин зүйлс - уурлах бухимдах, сэтгэл түгших, сэтгэл гутрах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлүүд
  • Нойргүйдэлтэй холбоотой хүчин зүйлс - нойрон дундаа сэрэх, өглөө эрт сэрэх, хар дарж зүүдлэх
  • Амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс - хөдөлгөөн, идэвх багатай амьдралын хэв маяг, ажлын хэт ачаалал, нойрны хэмнэл өөрчлөгдөх, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ, таргалалт, буруу хооллолт, дасгал хөдөлгөөн хийхгүй байх
  • Бие махбодын эмгэгтэй холбоотой хүчин зүйлс -  цус багадалт, цагаан мөгөөрсөн хоолойн багтраа, үрэвсэл, чихрийн шижин, үе мөчний үрэвсэлт өвчин, бамбай булчирхайн эмгэг, тархины гэмтэл, тархины судасны хатуурал, архи, мансууруулах бодис донтох эмгэгүүдн

Архаг ядаргааны үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.

Бие махбодын талаас: 

  • Амархан ядрах, тамир тэнхээ муудах
  • Амарсан ч ядаргаа тайлагдахгүй байх 
  • Ажлын ялимгүй ачаалал даахаа болих
  • Биеийн эрч хүч, сэргэлэн цовоо байдал алдагдах 
  • Толгой өвдөх, эргэх 
  • Нойр хямрах
  • Зүрх дэлсэх, даралт хэлбэлзэх
  • Ходоод гэдэс хямрах
  • Булчин, үе мөчөөр өвдөх
  • Дуу чимээнд мэдрэг болох 
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • үс унах

Оюун сульдлын талаас: 

  • Ажлын чадвар, бүтээмж буурах
  • Анхаарал төвлөрөлт муудах 
  • Оюуны хүч шаардсан ажил хийхэд амархан ядарч сульдах
  • сэтгэн бодох чадвар буурах
  • Мартамхай болох

Сэтгэл санааны талаас:

  • Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох 
  • Амархан уйлах, баярлах, гомдох
  • уур уцаар ихсэх, биеэ барих чадвар буурах
  • Сэтгэл түгшиж тайван биш болох, сэтгэлээр унах
  • Биеэ чагнамтгай болох

Эдгээр шинж тэмдгүүдээс илэрч байвал эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлэх, стресс тайлах аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна. Хэрэв эдгээр шинж тэмдэг гурван сараас дээш хугацаанд үргэлжилбэл мэдрэл, сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. 

Эх сурвалж: Medic, Mhelp.edu.mn 


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Сэтгэцийн эмч Г. Нарантуяа: Нойрны, тайвшруулах үйлчилгээтэй эмийг замбараагүй хэрэглэснээр эцэст нь солиорлын эсрэг хүчтэй эм уухад хүрдэг

Сэтгэц нөлөөт эм бодис түүний зөв зохистой хэрэглээ, замбараагүй буруу хэрэглээний сөрөг үр нөлөө, сэтгэцийн эмгэг өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТ-ийн 1-р клиникийн эрхлэгч, сэтгэцийн зөвлөх эмч Г. Нарантуяатай ярилцлаа. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 23

Сорил: Интроверт үү, экстроверт үү?

Экстроверт, интроверт гэх томъёо нь Карл Юнгээс үүсэлтэй бөгөөд анх хүмүүсийг бие хүний шинжээр нь хэд хэдэн бүлэгт ангилахыг оролджээ.Экстроверт хүмүүс гол төвөл гадагш чиглэсэн, яриасаг, эрч хүч ихтэй байхад интровертууд зожиг, дотогш... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 05 сарын 16

Санал болгох

Өмнө нь товлолын дагуу вакцин хийлгэсэнг үл харгалзан бүх хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдах ёстой

Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар өнөөдөр /2023-05-30/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх үйлчилгээний газрууд ариун цэврийн өрөөгөө үнэгүй ашиглуулна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас ариун цэврийн байгууламжийн талаар мэдээлэл өгөв.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг иргэд, жуулчдад үнэгүй, нээлттэй болгох боломжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө