2024/05/07. Мягмар гараг Дугаар: #3001

ЭМЧИЙН ӨРӨӨ

Гүйлсэн булчирхайн буглаагаар өвдөж байсан бол шууд авхуулах заалттай

— Ч.Баяржаргал   2024 оны 02 сарын 16

Гүйлсэн булчирхай ( Хоолойны мах) ямар шалтгаанаар үрэвсдэг, буглаа болж хүндрэх эрсдэл, мэс заслын эмчилгээний талаар ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн мэс заслын тасгийн их эмч Э.Ундрах дараах зөвлөгөөг өглөө. 

Гүйлсэн булчирхайн архаг үрэвслийн шалтгаан 

Ам ангайлт хэвийн боловч гүйлсэн булчирхай удаа дараа байнга өвдсөнөөс болж архаг үрэвслийн шинжүүд илэрдэг. Үүнд, гүйлсэн булчирайн өмнөд хөвч буюу зөөлөн тагнай улайрч, зузаардаг. Мөн өөрийн гүйлсэн булчирхайн бүтэц болох дархлааны шингэн тогтдог хотгор, хонхорнойнууд нь удаан өвдсөнөөс болж шингэнгүй хоосон болох, улмаар хоол тэжээлийн үлдэгдлүүд хуримтлагдан, хатуурч чулуужин амнаас шар будаа гарч байгаа мэт болдог. Энэ нь архаг үрэвслийн шинж юм.

Гүйлсэн булчирхайн бөглөрөл болж хүндрэх нь

Бөглөрөлтөд хэлбэрийн буюу ямар нэгэн байдлаар гүйлсэн булчирхай хүүхэн хэлэндээ түлхэж шахан томордог. Үүнийг 3-р зэргийн бөглөрөлт гэж үзнэ. Ингэснээр шөнө унтаж байхдаа хурхирах, гах гух дугарах, амьсгал тасалдах, хатуу бүхэл хоол идэхэд залгиж чадахгүй буцаагаад гаргаж байвал амьсгалах, залгих замд саад учирч байна гэсэн үг. Энэ тохиолдолд мэс засал хийдэг.

Ямар тохиолдолд мэс засал эмчилгээ хийдэг вэ? 

Мэс заслын заалтад, Сүүлийн нэг жилийн хугацаанд долоо ба түүнээс дээш удаа хоолой идээлэх, халуурах, гүйлсэн булчирхай цочирч, томорч өвдөж байсан бол гүйлсэн булчирхай хүндэрч өвддөг гэж үзэн мэс засал эмчилгээ хийдэг.

Сүүлийн үед хүүхдүүд гүйлсэн булчирхайн залгиурын үрэвсэлд өртөж буй өөр нэг шалтгаан нь, эмийн эмчилгээнд үр дүнгүй, эсвэл эмийн эмчилгээг буруу хийх, дур мэдэн эм хоолой руугаа цацах, идээ өнгөрийг цэвэрлэж арчуулж байна гээд шархлуулснаас хүндрэл үүсэж, гүйлсэн булчирхай орчмын буглаа болдог. Энэ тохиолдолд мэс заслын эмчилгээ зайлшгүй шаардлагатай. 

Анхаарах зүйл нь буглаагаар эмчлэгдээд эдгэрсэн хүүхдүүд цаашид, гүйлсэн бурчихайгаа авхуулах заалттай. Учир нь дараагийн удаа дахин бугалж өвдөх, улмаар хүзүүний гүний буглаа, залгиурын буглаа, цээжний хөндийн үрэвслүүд, амь насанд хүртэл эрсдэлтэй хүндрэл өгдөг.  

Эх сурвалж: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

О.Хэрлэн: Эндометриозтой хоёр эмэгтэй тутмын нэг нь үргүйдэлтэй байна

Эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааны 20 хувийг дангаар эзэлж буй “Эндометриоз” өвчний талаар “Юнимед Интернэйшнл” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв, мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засал, эмэгтэйчүүдийн эмч О.Хэрлэнтэй... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Г.Баярмөнх: Эрүүний үений булчингийн гаралтай архаг өвдөлт түгээмэл тохиолдох боллоо

Эрүү, нүүрний өвчлөлийн ихэнх хувийг шүдний гаралтай үрэвсэлт өвчин эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд "эрүүний үений эмгэг" түгээмэл тохиолдох болсон талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Маш архаг, хурц явцтай, дахилттай хэцүү өвчин аж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 29

Санал болгох

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 5 дугаар сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 5 сарын 07-ны өдөр СХД, БЗД, НД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-18 цагийн хооронд цахилгааны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

МИАТ: Орон нутгийн тийзийн үнийг 10 хувиар хямдрууллаа

"Хямд тийз - Хүртээмжтэй нислэг" зорилтын хүрээнд орон нутгийн нислэгийн тийзийг дахин 10 хувиар хямдрууллаа.МИАТ ТӨХК нь CRJ-700 Мазаалай агаарын хөлгөө өнгөрсөн сард хүлээн авсан. Дэлгэрэнгүй

— Батцэцэг   өчигдөр