2024/04/29. Даваа гараг Дугаар: #2993

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Гурван ээж тутмын нэг нь "сэтгэл гутрал"-д өртдөг

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 06

Жирэмсний үе, төрөх, төрсний дараах үеүүд бол эмэгтэй хүний хувьд бие махбод болон сэтгэл зүйн олон өөрчлөлтийг бий болгодог эмзэг нандин цаг хугацаа. Тухайн хүнд цоо шинэ зүйлсүүдийг хүлээн авах, дасан зохицох, өөрийн болгох гэх мэтээр шилжилт явагдаж байгаа учраас тодорхой хэмжээгээр хямрал явагддаг. Зарим эмэгтэйчүүд үүнийг хөнгөн байдлаар даван туулж байхад, заримд нь маш хүндээр тусаж сэтгэл гутралын хүнд хэлбэр лүү орох ч тохиолдол бий. 

Судалгаагаар гурван ээж тутмын нэг нь сэтгэл гутралд өртдөг гэжээ. Тиймээс жирэмсэн үедээ болон төрсний дараах сэтгэл зүйн хямралаа хэрхэн даван туулах, сэтгэл гутралд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй байх нь чухал юм. Төрсний дараа сэтгэл санааны байдалд өөрчлөлт орох нь элбэр тохиолддог хэвийн зүйл юм. Нийт төрсөн ээжүүдийн 80% нь сэтгэл зүйн хямралд өртдөг. Ялангуяа анхлан төрж байгаа ээжүүдэд илүүтэй тохиолддог байна. Учир нь жирэмсэн байх 10 сарын хугацаанд цусан дахь эм бэлгийн дааврын хэмжээ өндөр түвшинд байдаг. Төрсний дараа тэрхүү дааврын хэмжээ огцом буурснаар сэтгэл зүйд өөрчлөлт гардаг. Дааврын зохицуулга нь төрснөөс хойш 7-14 хоногт хэвийн байдалдаа буцаж ордог тул дааврын улмаас үүсч байгаа өөрчлөлтүүд нь эмгүйгээр засагддаг. Мөн төрсөн эмэгтэйчүүдийн хувьд түүнийг байгаагаар нь ойлгох, хүлээж авах орчин нөхцөл, хань, гэр бүл, ойр дотны хүмүүсийн хайр халамж туслалцаа маш их хэрэгтэй байдаг. Ийм харилцаа халамжийг мэдэрч байвал амьдралын энэ онцлог үе, хямралаа маш сайн даван гарч чадна. /Focus on the Family байгууллагын сэтгэл зүйч Г.Эрдэнэтуяа/

Жирэмсэн үедээ болон төрсний дараах сэтгэл зүйн хямралаа хэрхэн даван туулах, сэтгэл гутралд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай. 


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

70 хүний суудалтай "Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг өнөөдөр анхны нислэгээ Ховд чиглэлд амжилттай үйлдлээ

МАЗААЛАЙ CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ ОРОН НУТАГТ АНХНЫ НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ2024 онд зам тээврийн салбар бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулах жил болгох зорилт дэвшүүлсний хүрээнд олон улсын болон орон нутгийн нислэгийн давтамж, хүртээмжийг... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 26