2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хортой харилцаа үүсгэдэг 6 төрлийн хүн

— Ч.Баяржаргал   2023 оны 06 сарын 02

Toxic people буюу "хортой харилцаа үүсгэдэг хүмүүс" гэж ямар хүнийг хэлдэг вэ? Та энэ төрлийн хүмүүсийг аль болох эрт таньж чадвал бие, сэтгэлзүйн гэмтлээс сэргийлж чадна. Харин нэгэнт ийм хүмүүстэй харилцаа үүсгэсэн бол эргэлзэх зүйлгүй харилцаагаа таслахыг зөвлөж байна. Учир нь тэд ямар ч байдлаар танд хор хүргэх төрлийн хүмүүс. 

Өөрөөрөө бахархагч

Тантай ярилцаж байхдаа яриаг чинь үргэлж тасалдаг хүнтэй таарч байсан уу? Эсвэл ярилцах гэж оролдоход ярианд оролцох боломж огт ологдоггүй хэн  нэгийг та мэдэх үү? Учир нь тэд үргэлж өөрийнхөө тухай ярьж, эсвэл бусад хүмүүс өөрсдийнх нь тухай ярьж байхыг сонсохыг хүсдэг. Тэд танаас асуулт асуухгүй, хариултыг ч сонсохгүй. Хэрвээ та энэ төрлийн хүмүүстэй харилцаатай байвал тэр үргэлж өөрийгөө анхаарлын төвд байлгаж, хэзээ ч таны хүсэл хэрэгцээг анхаарахгүй.

Бүхнийг хянагч

Энэ төрлийн хүмүүс  нь эргэн тойрон болж буй бүх зүйлсийг, бүх хүнийг хянахыг хүсдэг. Тэд чиний юу хийх, юу хэлэх, бүр юу бодохыг хүртэл өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг.

Хэрэв чи тэдэнтэй санал нийлэхгүй бол тэр өөрийнхөө зөв болгох оролдлогыг хийсээр байх болно. Тэр таны бодлыг өөрчилж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүртэл таныг зовоож, танд амьсгалах боломж ч олгохгүй.

Энерги сорогч

Энерги сорогчид гэх ангилалд багтах хүмүүс үргэлж уйтгар гунигтай сөрөг зүйлсийн тухай ярьж бүх зүйлд гутранги байдлаар ханддаг. Аливаа зүйлсийн эерэг талыг огт олж харахгүйгээр барахгүй таныг ч энэ сөрөг байдалд татан оруулах чадвартай. Иймд тэдэнтэй байхад та ямар ч шалтгаангүйгээр ядарч, эрч хүчгүй болж, сэтгэл хөдлөлийн эерэг мэдрэмжээ гээх болно.

Гомдоллогч

Тэд үргэлж ямар нэг зүйл болохгүй байгаа тухай гомдоллоно. Нэг асуудал шийдэгдэхэд, нөгөө асуудлыг гаргаж ирнэ. Үргэлж бусдаас дэмжлэг туслалцаа, анхаарал халамж, хайр энэрлийг хүсэх ч таны санал, зөвлөгөөг огтхон ч сонсохгүй. Дотно харилцаанд тэд үргэлж хохирогч болсон мэт аяглана. Ийм төрлийн хүмүүстэй харилцаатай байдаг бол та хэзээ нэгэн цагт тэдний жүжгийн нэг хэсэг болох нь гарцаагүй.

Атаархагч

Үргэлж бусдыг шүүмжилж, муу муухайгаар ярьдаг нэгнийг та мэддэг үү? Энэ төрлийн хүмүүс үнэхээр “хортой”. Тэд өөртөө дургүй, өөрийгөө үзэн яддаг, хайрладаггүй учир эргэн тойрондоо байгаа хүмүүсийг ч гэсэн аз жаргалгүй байлгахыг хүсдэг. Атаархал нь бусдыг буруутгах, шүүмжлэх, худал яриа, хов жив зохиох байдлаар илэрнэ. Тэдний үзэж буйгаар бүх хүн муу муухай.

Далан худалч

Хэлсэндээ хэзээ ч хүрдэггүй хоосон амлалтаар дүүрэн хэн нэгнийг та мэдэх үү? Тэд жижиг том гэлтгүй, ямар ч ач холбогдолгүй зүйлд ч худлаа ярьсаар байдаг. Ажил төрөл, хувийн, дотны аль ч харилцаанд худалч хүмүүс биднийг үргэлж сэтгэлзүйн тавгүй байдалд оруулдаг. Хэн нэгэн танд худлаа ярьж байгаа мэт мэдрэмж төрвөл тэднийг ажигла, нягтал, түүний ээлжит хохирогч болохоосоо өмнө холдох нь зүйтэй.

Эх сурвалж: Medic mongolia 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө