2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

"Ковид-19"-ийн үед ахмад настнуудынхаа сэтгэл зүйг дэмжих зөвлөмж

— Ч.Баяржаргал   2021 оны 06 сарын 21

Ковид-19 цар тахлаар 65 наснаас дээш насныхан болон ужиг хууч өвчтэй хүмүүс өвчлөх, амь насаа алдах эрсдэл өндөр байгаа. Та бидний аав ээж, ахмад настангууд маань цар тахлын улмаас айж эмээн, түгшиж байгаа энэ үед тэднийг илүү ойлгож, сэтгэл санааг нь дэмжин туслаарай.

"Focus on the family Mongolia" байгууллагын Сэтгэл зүйч Н.Рэнжмаа ахмадын сэтгэлзүйг хэрхэн дэмжих талаар дараах зөвлөгөөг өгч байна.

Юуны өмнө 65-аас дээш насныхны бие махбод болон сэтгэл зүйн онцлогийг мэдэх нь зүйтэй. Үүнд: 

  • Өтөл насныхны бие бялдрын хувьд булчин шөрмөс суларсны улмаас хурд хүч буурдаг. Бие махбодын өөрчлөлтөөс болж хүчгүй, сул дорой мэдрэмж төрдөг.
  • Ясны сийрэгжилт, хөдөлгөөний эвсэл алдагдсанаас болж бэртэж гэмтэх магадлал өндөрсдөг.
  • Дархлаа муудсан байдаг тул өвчлөмтгий болдог.
  • Өтөл настнууд тэтгэвэрт гарч хамт олны харилцаанаас хөндийрснөөс үүдэн гансарч, ганцаарддаг.
  • Нийгэмд эзлэх байр суурь нь өмнөх үетэй нь харьцуулахад буурсан мэт мэдрэмж төрүүлдэг.
  • Санхүүгийн боломж багасах болон хараат болдог. Үүнээс үүдэн хэнд ч хэрэггүй болсон мэт мэдрэмж төрж, сэтгэлээр унах, гутрах нь их болдог.
  • Үе тэнгийнхэн, найз нөхөд, ханиа алдах нь их байдаг тул гашуудах, гансрах, ганцаардах мэдрэмж хүчтэй мэдэрдэг.
  • Өнгөрсөн амьдралаа эргэж бодож, харамсах, өөрийгөө буруутгах эсрэгээр өөрөөрөө бахархах, баярлах мэдрэмжүүд төрдөг.
  • Ирээдүйдээ итгэл багатай болох, айдас түгшүүрт автах, сэтгэл гутралд орох нь ихэсдэг.
  • Сэтгэл гутралаас үүдэн хоолны дуршил багасах, нойргүйдэх, байнга ядарч сульдах, өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Настнуудад бие физиологи, сэтгэл санааны хувьд өөрчлөлтүүд бий болж байгаа энэ үед гэр бүл, ойр дотныхны халамж, анхаарал ихээхэн чухал нөлөөтэй. 

Тэдний сэтгэл санааг хэрхэн дэмжих вэ?

  • Яриаг нь анхааралтай сонсох
  • Дурсамжаа ярих боломж олгох
  • Талархлаа илэрхийлэх
  • Гэр бүлийн чанартай цаг гаргах
  • Чухал, үнэ цэнэтэй гэдгийг нь мэдрүүлэх
  • Чаддаг зүйлээр нь гэр бүлийн үйл ажиллагаанд туслуулж, оролцуулах
  • Урамшуулан, магтах
  • Хэрэгцээ шаардлагыг нь мэдэж, хангах
  • Цэвэр агаарт гарах
  • Амьдрах орчин, гэр орон нь тав тухтай байх
  • Тусдаа амьдардаг бол ойр ойрхон уулзах болон холбоо барих.

Сэтгэл санаа өөдрөг байх нь дархлааг сайжруулж, өвчин тусах магадлал багасдаг тул та гэр бүлийнхээ ахмад настай хүмүүсийн сэтгэл санааг дэмжээрэй.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө