2025/06/12. Пүрэв гараг Дугаар: #3402

ОНЦЛОХ

Монгол банкнаас туулай жилийн дурсгалын мөнгөн зоосыг шинээр гаргалаа

— Ч.Баяржаргал   2022 оны 11 сарын 22

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийг угтан “Туулай жил” 1 унцын 999 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгө зоосыг худалдаанд гаргаж байв.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Дурсгалын зоосыг орчин үеийн Smartminting технологиор урласан байна.

Зоосны мэдээлэл: 10’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй дурсгалын зоос.

Уг зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn хаягаар орж худалдан авах боломжтой.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Сэрэмжлүүлэг: Хуурамч гэрээгээр байр худалдан аваад 120 сая төгрөгөөр залилуулжээ

“Жолооны үнэмлэх гаргаж өгнө”, “визэнд оруулна”, “байр түрээслүүлнэ” зэрэг санал төөрөгдүүлэх, залилангийн хохирогч болсон тохиолдлууд.Бодит 3 кейс:Аяллын урамшуулалд итгээд — 2 сая төгрөгВизний үйлчилгээ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

Санал болгох

Судалгаа: 10 хүмүүжигч хүүхэд тутмын 8 нь элэг бүтэн гэр бүлд өсөөгүй байв

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн суурь судалгаагаар гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй зарим хүчин зүйлс нь сургуулийн завсардал байсан бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийн 36.7% нь сургууль завсардсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 09

Ирэх оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгасан

Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 06 сарын 09