2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

НОГООН ХУУДАС

Монгол орны унаган загас Алтайн сугасны тухай баримтууд

— Б.Батцэцэг   2021 оны 06 сарын 09

"Ногоон хуудас" булангаараа энэ удаа Монгол орны унаган загас Алтайн шар сугасны талаар сонирхолтой баримт, мэдээллүүд хүргэж байна. 

Мөрөгийнхний овогт багтах Алтайн сугасны төрлүүд нь Монгол орны унаган загас юм. Гадаад төрх, амьдрах орчин, идэш тэжээлээрээ эрс ялгаатай гурван төрлийн сугас байдаг.  Үүнд: 

  1. Нохой сугас нь махан идэшт, биеийн урт нь 100 см хүрдэг.
  2. Алтайн шар сугас нь  ургамал идэштэй, дээд доод эрүү нь бараг тэнцүү, махлаг зузаан уруултай, 60 см хүртэл биеийн урттай.
  3. Шөвгөр хоншоорт сугас нь хөвөгч амьтдаар хооллодог бөгөөд 28 см-ээс хэтрэхгүй урттай. Сонирхолтой нь энэ гурван төрлийн сугас нэг нуурт хамтдаа идээших бөгөөд ялгагдах гол онцлог нь толгойн хэлбэр юм.

Эдгээр сугаснууд нь баруун Монголын Увс, Хяргас, Хар ус, Хар, Дөргөн, Ногоон, Ачит, Толбо, Үүрэг, Тэлмэн зэрэг томоохон нууруудаас гадна Говийн хөндийн Орог, Бөөн цагаан, Таацын цагаан зэрэг нууруудад тархсан байдаг. 

Тэр дундаа шар сугас нь цэнгэг устай Хар ус, Хар, Айраг болон давс хужиртай Увс, Хяргас, Дөргөн зэрэг цэнгэг болон давстай нууранд зохицон амьдрах чадвартай өвөрмөц загас билээ. Түүнчлэн улирлын байдлаас хамааран идээшлэх орчин нь өөр өөр байдаг. Тухайлбал, зун, намартаа нуур, голын ургамал бүхий хэсэгт ганц нэгээрээ идээшилж байгаад өвөлдөө нуурын гүн тийш шилжинэ. Харин хаврын улиралд нуурын эрэг орчим, цутгал голуудад тархан идээшилдэг.

Алтайн сугас загасны тархсан байдал /шар өнгөөр тэмдэглэсэн/

Монгол орны унаган загас болох Алтайн шар сугас нь урт эрүүтэй, өөрийн биеийн жингийн 4/1-тэй тэнцэх хэмжээний том толгойтой, нуруу хэсэг шаравтар ногоон өнгөтэй, толгой, нуруу орчим хар нөсөөжилттэй, хэвлий хэсэг нь хайрсгүй байдаг. Түүний нэг өвөрмөц зүйл нь багалзуур залгиурын орчимд байдаг 5-6 ширхэг араа шүд нь юм. 

Биеийн урт нь дунджаар 60-80 см, 3 кг орчим жинтэй. Энэ загас нь 5 дугаар сарын эхээр нуурын мөс хайлахад түрсээ шахаж эхэлдэг. Түрс нь их гоёмсог, алтлаг өнгөтэй бөгөөд авгалдай болох хүртлээ усны ёроолын элс, хайрга чулуу, усны ургамалд наалдаад байж байдаг.

Алтайн сугас загасыг үржлийн үед нь буюу жил бүрийн 06 дугаар сарын сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хуулиар хориглосон байдаг.  Хэрэв энэ үед нь хууль бусаар агнаж, удмын санд нь аюул заналхийлсан тохиолдолд Монгол улсын Амьтны тухай хуулийн 37.2-д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг. Тиймээс та бүхэн загасыг "үржлийн үед барихгүй" байж хамгаалаарай. 

Уг загасыг спорт агнуурын чиглэлээр түгээмэл ашигладаг.  Гэхдээ барьсан загасаа буцааж тавих нь загасчин болон сонирхогч хүмүүсийн хувьд байгаль экологио хайрлаж буй нэг хэлбэр гэдгийг санах хэрэгтэй. Ингэснээр тэдний удмын сан, тоо толгойг хамгаалах боломжтой юм. 




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   9 цагийн өмнө