2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

НОГООН ХУУДАС

Цэвэр усны индикатор Зэвэг загасны тухай сонирхолтой баримтууд

— Ч. Баяржаргал   2021 оны 06 сарын 03

Зэвэг загасны тухай сонирхолтой баримтууд

Цэнгэг усны индикатор гэж нэрлэгдэх Зэвэг загасны биеийн урт нь 70-90 см бөгөөд 6-8 кг жинтэй. Байгалийн нөхцөлд дунджаар 15 жил насалдаг.

Зэвэг загасны амьдрах орчин насны хэлбэлзлээс нь хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал, бие гүйцсэн зэвэг уулын ширүүн урсгалт голын цүнхээл, харгиа хэсэгт ганц нэгээрээ амьдардаг бол өсвөр насны зэвэг голын гүехэн хэсэг, харгиа, боргио, булан тохойд сүрэглэн амьдардаг байна.

Зэвэг нь холимог идэштэн бөгөөд эрүү, хэл, тагнайдаа хөрөөний ир шиг олон жижиг хурц шүдтэй учир жараахай, соно, шумуул, усны ургамал зэргийг үйртэл нь жижиглэж иддэг.

Монгол оронд шөвгөр хоншоорт, монхор хоншоорт гэсэн 2 зүйлийн зэвэг загас Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг ихэнх гол мөрөнд тархан амьдардаг. 

  • Шөвгөр хоншоорт зэвэг нь биеийн хажуугаар зэсэн улаан судалтай, эрүү нь яг л тах шиг хэлбэртэй байдаг.  
  • Монхор хоншоорт зэвэг нь ам тэгш, хоншоор монхор, биеийн хоёр хажуугаар том том хар толботой бөгөөд  “Форель” загастай адилхан харагддаг. 

Зэвэг загас нь хаврын улиралд усны температур 6-12 хэм болох үед үржилд орж эхлэх бөгөөд эм нь түрсээ шахах, үржлийн талбай бэлдэж, эр нь дагалдан явж, хамгаалдаг байна.  

Загасчид уг загасыг ааш муутай, хянуур хэмээн тодорхойлдог аж. Учир нь  тэрээр аюул заналхийлж байгааг мэдвэл даруй өөр газар луу шилждэг. Хэрэв дэгээнд орсон бол идэвхитэй эсэргүүцэл үзүүлэх бөгөөд дэгээний утсыг ийш тийш чирэх, уснаас дээш үсрэн унах, эргэх, дэгээг тэгшлэх зэрэг зан төрхийн үйлдэл гаргадаг байна.

Зэвэг загасыг жил бүрийн 4-р сарын 1-ий өдрөөс 6-р сарын 14-ний өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хуулиар хориглосон байдаг. Энэ үед хууль бусаар агнасан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хуулийн 37.2 д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг. 

Экологийн цагдаагийн албанаас загасыг үржлийн үед нь хамгаалах, байгалийн  нөөцийг зохистой ашиглах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж, сэдэлжүүлэх зорилгоор Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, "АПУ" ХК-тай хамтран “Үржлийн үед барихгүй” аяныг эхлүүлээд байгаа билээ. 

Загасыг үржлийн үед нь баривал бүр мөсөн устах аюултай. Тиймээс байгаль орчин, гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулан загас барих, агнах талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлэхийг уриалж байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Европын хэт халалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Европт уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж, хүн тэсвэрлэхэд хэцүү хэт халуун нүүрлэж буй талаар Европын холбооны Коперникийн цаг уурын хяналтын албанаас мэдээлэв. 2023 оны уг тайланд, Цаг уурын нөхцөл байдал, тэр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 22

Загасчлалын хорио эхлэв

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл буюу загас түрсээ шахах үеэр агнахыг хориглодог. Энэ хугацаанд загасны тоо толгой 20 дахин үрждэг. Монгол орны загасны үржил хавар-зун, намар-өвлийн улиралд явагдах бөгөөд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 08

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө