2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Өдрийн цагаар дуг хийх нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрч хүчтэй болгодог

— Ч. Баяржаргал   2021 оны 05 сарын 20

Нойргүй удаан явснаар таны биед юу болох вэ, нойргүйдлийн шалтгаан, хэрхэн даван туулах, нойрны ач тус, нойрсоход сөргөөр болон сайнаар нөлөөлдөг зүйлсийн талаар мэдээлэл хүргэж байна. 

Нойргүйдэх нь амьдралын буруу хэвшилтэй шууд хамааралтай бөгөөд нойргүй удаан явснаар хүний бие махбодид төдийгүй сэтгэцэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Нойргүйдэл нь өвчин биш харин өвчний шинж тэмдэг байх нь нийтлэг ажиглагддаг. Иймд нойргүйдлийг эмчилнэ гэдэг түүнийг үүсгэсэн өвчнийг арилгахыг хэлнэ. 

Нойргүйдлийн шинж тэмдэг илэрвэл элдэв хүчтэй нойрны эм уух гэлгүй юуны өмнө зөв унтаж сурах хэрэгтэй. Унтахад тань туслах дараах аргуудыг хэрэглээрэй: 

  • Унтах сэрэх цаг тогтоож түүнийгээ хатуу баримтлах нь бөх, гүйцэд нойртой байхад тусална. Ялангуяа сэрэх цаг. Хэдэн цагт унтсанаас үл хамаарч үргэлж тогтсон цагтаа босч байхыг хичээгээрэй.
  • Стрессийн нөхцөлд ажилладаг бол өдөрт 5-7 км алхах, хөнгөн гүйх зэргээр биедээ ачаалал өгч байх нь хэвийн нойртой байхад сайнаар нөлөөлнө. Гэвч унтахаас наандаж 2 цагийн өмнөөс эхлэн биеийн хүчний ямар нэг ажил хийхгүй, хийж байгаа бол зогсоох хэрэгтэй.
  • Элдэв асуудлуудыг орондоо орохоос өмнө шийдэж, үгүй бол өглөө шийдэхээр түр хойшлуулж сурах хэрэгтэй.
  • Хэт их ядарсан, эсвэл өөр ямар нэг шалтгааны улмаас хурдан унтахын тулд нойрны эм уухаас өөр аргагүй болсон үед эмийн зааврыг дагаж, тунг хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Ямар ч сайн нойрны эм байсан 10-14 хоногоос илүү удаан хугацаагаар ууж болохгүй. Удвал хүний бие эмийн дасалд орж, уулгүйгээр унтаж чадахгүй болох зэрэг гаж нөлөө илэрдэг.

Өдрийн цагаар богино хугацаанд унтах нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг

Ажилдаа хэт төвлөрөөд өөрийгөө ч анзаарах завгүй яваа бол хийж буй ажлаа амжилттай гүйцэтгэхийн төлөө өдөрт 15-20 минут дуг хийхэд зарцуулаарай. "Apple", "Google" гэх мэт дэлхийд алдартай, томоохон компаниуд ажилчдаа үдийн цайны дараа бага зэрэг унтаж амрахыг зөвшөөрдөг байна. Өдрийн цагаар дуг хийх нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрч хүчтэй болгодог ажээ.

Түүнчлэн Колорадогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, өдрийн цагаар тогтмол унтдаг хүүхдүүдийг өдөр унтдаггүй хүүхдүүдтэй харьцуулахад илүү баяр баясгалантай, сэргэлэн цовоо, айдас, түгшүүр багатай, тоо бодох чадвараар илүү байсныг тогтоожээ. 

Берклей их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор, тогтмол цагт унтаж амардаг насанд хүрэгчдийн ой тогтоолт, мэдээллийг хүлээн авах чадвар харьцангуй сайн байсан байна. Учир нь өдөр унтах үед хүний тархи богино хугацааны ой санамжаа цэвэрлэснээр шинэ мэдээллийг хүлээн авах хангалттай орон зайг бий болгодог байна.

Иймэрхүү богино хугацаанд унтах нь нойр биш бөгөөд өдрийн үлдсэн хэсэгт ямар ч саад учруулахгүй. Хүний нойр нь 30 минутын хэмнэлтэй байдаг учраас хэрвээ та өдрийн цагаар 30 минутаас дээш хугацаанд унтах юм бол гүн нойрсож, бие махбод тань унталтын дараагийн үе шат руу орох болно.

Харин шөнийн цагаар унтаагүй хүмүүс өдөр 90 минут унтахад л тархи бүрэн цэнэглэгддэг байна. 60 болон 90 минут нь унтах бүтэн цикль учраас ой санамжийг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Өдөр унтах нь бие махбод болон оюун санааны томоохон амралт болж өгдөг тул ажлынхаа дундуур аль болох дуг хийж байхыг хичээгээрэй.

Нойрсоход тань тустай хүнс

  • Интоор нь хүний биоритмийг тогтворжуулдаг гормон болох мелатониныг агуулдаг.
  • Та оройн хоолоо идэж амжилгүй хэт оройтсон бол туна загасыг сонгоорой. Энэ нь шингэц хурдан бөгөөд В6 амин дэмээр баялаг тул мелатонин, серотонин ихээр ялгаруулдаг.
  • Будааг оройн хоолоо болгож идэж болно.
  • Хэрэв нойр тань хүрэхгүй байвал нэг ширхэг банана идээрэй. Банана нь кальци болон амин дэмээр баялаг учир булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй бат бөх нойрсоход тусладаг. 
  • Сүүнд агуулагдах амино хүчил нь биднийг илүү бат бөх, тайван унтаж амрахад тусалдаг. Тиймээс унтахаасаа өмнө халуун бүлээн сүү уух нь сайн нөлөөтэй.
  • Хэрэв та хэдэн өдрийн турш нойргүйдэж байгаа бол оройн хоолондоо байцаа ашиглаад үзээрэй. Жигнэсэн байцаа, байцаатай хоол нь таныг амрааж, тархины үйл ажиллагааг харьцангуй тайван байдалд шилжүүлдэг.
  • Нэг аяга ногоон цайг унтахаасаа өмнө ууснаар бие амарч тайвшран унтахад бэлэн болдог. Энэ нь мэдрэлийн систем, булчингийн ажиллагаа гэхчлэн бүхий л хэсгийг амар тайван байдалд шилжүүлэхэд тустай.
  • Хушганд агуулагдах мелатониноос гадна триптофан, аминохүчил нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, амар тайван унтахад том тус хүргэнэ. Гэхдээ хэтрүүлбэл илүүдэл жинтэй болох эрсдэлтэй.
  • Хэрэв та унтах гэтэл өлсөөд, ямар нэгэн зүйл идмээр санагдвал овьёосыг сонгож болох юм. Амар тайван, бүтэн нойртой хоноход туслахаас гадна жин барихад ч сайн нөлөөтэй:

Унтахаасаа өмнө идэж болохгүй хүнснүүд 

Хамгийн эхэнд кофе. Кофе нь кафейн ихээр агуулдаг учир сэргээх үйлчилгээтэй. Иймд та унтахаасаа өмнө дор хаяж 3-4 цагийн өмнө кофе ууж болно. Мөн кофе уусан бол ус сайн уух хэрэгтэй. 

Алкоголийн төрлийн ундаа нь таны биеийг ядрааж унтуулах боловч зүрх болон ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, шөнө дунд байн байн сэргээдэг муу талтай.

Хэрвээ та сайтар унтаж амрахаар шийдсэн бол бургер, зайрмаг болон бяслаг ихтэй хоолноос татгалзаарай. Өөх тосны өндөр агууламжтай хоолыг боловсруулахын тулд ходоодны хүчил нэмэгддэг. Ингэснээр цээж хорсож унтаж чадахгүйд хүрнэ.

Унтахын өмнө 1 -2 цагийн дотор цай, жүүс болон бусад төрлийн шингэн зүйл уухаас зайлсхийгээрэй. Учир нь шөнө бөөр амрах ёстой. Гэтэл уусан шингэн нүүр болон биеийн арьсан доорхи эд эсэд шилжиж бөөрөнд ачаалал өгдөг. Өглөөгүүр нүүр хавагнах, нүдний дор хүүдий үүсэх нь унтахын өмнө шингэн зүйл уусантай холбоотой. Хавагнасан тохиолдолд шээс хөөлгөх хөнгөн үйлчилгээтэй тараг, кофе, алимны шүүс зэргийг уугаарай.

Төрөл бүрийн арга хэмжээ авсан ч нойргүйдэл арилахгүй байгаа тохиолдолд мэргэжлийн сэтгэцийн эмч, мэдрэлийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэй.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө