2024/04/27. Бямба гараг Дугаар: #2991

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Өсвөр насныхан сэтгэл санаагаа дэмжих зургаан арга

— Ч.Баяржаргал   2021 оны 04 сарын 01

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй байдаг бөгөөд коронавирусний халдварын үед бүр ч хэцүү болж байгаа нь дамжиггүй. Хөл хорио тогтоосонтой холбоотой хичээлдээ явах, найзуудтайгаа уулзах, дугуйлан секцэнд хамрагдах,  янз бүрийн арга хэмжээнд оролцох зэрэг өдөр тутамдаа хийдэг байсан зүйлсээ хийхгүй, зөвхөн гэртээ л байх нь амаргүй байгаа болов уу.

Тэгвэл өсвөр үеийнхэн сэтгэл санаагаа хэрхэн дэмжиж, өөртөө санаа тавих тухайд "Focus on the Family Mongolia" байгууллагын сэтгэл зүйч Н. Рэнжмаа дараах зөвлөгөөг өглөө.

Гэнэтийн цар тахлын улмаас хөл хорионд орж, амьдралын хэмнэл алдагдсан ч өсвөр насныханд хандан хэлэхэд “ЧИ ГАНЦААРАА БИШ ШҮҮ”.

  1. Түгшүүртэй мэдрэмж төрж байвал энэ нь хэвийн зүйл

Сургууль орохгүй, цаашид юу болох нь тодорхойгүй байгаа энэ нөхцөл байдалд өсвөр насныханд түгшүүр төрж байгаа бол чамд л ганцхан түгшүүртэй санагдаж байгаа хэрэг биш юм. Чухамдаа энэ бол чиний мэдрэх ёстой зүйл. Учир нь ямар ч хүнд амь нас нь аюултай нөхцөл байдалд орох үед түгшүүр бий болдог бөгөөд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахад тусалдаг хэвийн үйл ажиллагаа юм. Энэ нөхцөл байдалд олон хүн цугласан газар очихгүй, гараа тогтмол угааж, маскаа зүүж байгаа нь өөрийгөө болон бусдыг аюулгүй байлгахад тусалж байгаа хэрэг.

Хэрвээ чамд халдварын шинж тэмдэг илэрч байгаа мэт санагдаж байвал энэ талаар эцэг эхдээ ярих нь чухал. Ковид-19 цар тахлын хувьд хүүхдүүд тусахгүй байна гэсэн сайхан мэдээ яригдаж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам коронавирус мутацлагдаж хүүхдүүд хүртэл өвчилж байна. Гэхдээ халдвар авсан ч эмчлэх боломжтой гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө өөрөөс шаардагдах зүйлсээ хяналтандаа байлгаж, хийх хэрэгтэй. 

  2. Анхаарлаа өөр зүйлд төвлөрүүл

Хүнд нөхцөл байдалд  асуудлыг “миний хийж чадах зүйлс, хийж чадахгүй зүйлс” гэж хоёр төрөлд ангилах хэрэгтэй. Яг одоо хоёр дахь ангилалд олон зүйлс багтаж байгаа. Өөрөөр хэлбэл бидний хийж чадахгүй маш олон зүйл байгаа. Тиймээс яаж ч санаа зовоод биднээс шалтгаалахгүй тул энэ үед анхаарлаа өөр зүйлд хандуулах нь илүү тус болно. Жишээлбэл гэрийн даалгавраа хийх, дуртай киногоо үзэх, сайн унтаж амрах зэргээр өдөр тутмын амьдралынхаа тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй.

 3. Найз нөхөдтэйгээ холбогд

Энэ үед бие биетэйгээ нүүр тулан уулзаж чадахгүй ч дэвшилтэт технологийн тусламжтайгаар харилцах бүрэн боломжтой болсон. Гэсэн хэдий ч сошиал медиа руу чөлөөтэй нэвтрэх нь сайн зүйл биш. Энэ нь эцэг эхийн санаа зовнилыг улам илүү нэмдэг. Тиймээс эцэг эхтэйгээ ярилцаж интернет хэрэглээний хуваарь гаргах нь ухаалаг арга юм.

4. Өөртөө анхаарал төвлөрүүл

Хөл хорионы цагийг өөрийгөө хөгжүүлэх цаг болгон ашиглаарай. Шинэ ном унш, шинэ хэл сур, шинэ хоббитой бол. Өмнө нь магадгүй чамд хиймээр зүйлс байсан ч хийх зав байдаггүй байсан бол яг одоо л тэдгээрийг хийх цаг нь. Магадгүй уншмаар байгаа номны жагсаалтаа гаргаж эхнээс нь уншиж яагаад болохгүй гэж.

5. Мэдрэмжээ таньж мэд

Найз нөхөдтэйгээ уулзахгүй, янз бүрийн арга хэмжээнд оролцохгүй, гадуур гарахгүй зэргээс үүдэн сэтгэл дундуур байгаа байх. Тэгвэл энэ урам хугарал, сэтгэл дундуур байгаа мэдрэмжийг арилгах хамгийн сайн арга юу вэ? Өөрт мэдрэгдэж  байгаа мэдрэмжээ таньж мэдэх хэрэгтэй. Хүн бүрт бий болж байгаа мэдрэмжүүд харилцан адилгүй. Зарим хүүхдүүдийн хувьд найз нартайгаа уулзаж, ярилцаж чадахгүй байгаадаа гуниглаж байгаа бол зарим авъяаслаг бүтээлч хүүхдүүдийн хувьд  ямар нэгэн уран бүтээл хийж чадахгүй байгаадаа урам хугарч байж болох юм. Энэ мэдрэмж юунаас болж надад төрөөд байгаагаа олж мэдэх хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь өөртөө таалагддаг зүйлсээ хийх хэрэгтэй. Энэ нь чамайг эерэг, өөдрөг болоход тусална.

6. Өөртөө болон бусдад эелдэг ханд

Гэр бүлийхэндээ болон найз нартаа санаа тавин тэдэнд эелдэг хандаарай. Заримдаа ойр дотны хүмүүстэйгээ үл ойлголцох, санал зөрөлдөх үе гардаг ч ууртай уцаартай, үл тоомсорлосон өнгө аястай харилцах биш аль болох эелдэг, зөөлөн харилцвал нөгөө хүн чинь ууртай байсан ч тайвширах болно. Чиний санаа тавилт, эелдэг үгс харилцаанд өөрчлөлтийг бий болгож чадна. Бид бусадтай харилцахдаа хэлэхээсээ өмнө  бодож байх хэрэгтэй гэдгийг санаарай.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас үргэлжлэн орно

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.2024 оны 04-р сарын 26-ны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө

Ариун цэврийн байгууламж байгуулах зэрэгт зарцуулах ₮55 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгав

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаанаар ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудал болон аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн зээл,  жуулчдад зориулсан дотоодын нислэгийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө