2023/03/21. Мягмар гараг Дугаар: #2588

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

"Өвдчихсөн юм биш биздээ" гэж биеэ чагнах нь юунд хүргэдэг вэ?

— Ч.Баяржаргал   2021 оны 11 сарын 08

Бие, сэтгэл хоёр хоорондоо салшгүй холбоотой. Нэг нь өвдөхөд нөгөөх нь дагаад өвддөг. Гэтэл бид зөвхөн биеэ эмчлээд сэтгэлээ эмчлэхгүй орхих нь олонтай. Биеийн өвчний 90 хувь нь сэтгэл зүйгээс шалтгаалдаг гэдэг.

Биеэ чагнах нь зөв үү, буруу юу? Өөрийгөө анзаарч мэдэх эсвэл өвчин эрж байнга баашлаад байгаа мэт хоёр ойлголтын тухайд?

Өвчин тусаагүй хэрнээ “би хорт хавдартай болчих юм биш биздээ”, “коронавирус тусчихсан юм биш байгаа” гэж хэтэрхий санаа зовсноос болж жинхнээсээ халуураад байгаа юм шиг санагдах нь айдас түгшүүрийн хэмжээг улам л нэмэгдүүлдэхээс цаашгүй. Гэтэл эсэргээрээ сэтгэл түгшил, санаа зовинол байгаа учраас өвчтэй байх вий гэсэн дэмий айдсыг бий болгоод байж болно. Энэ нь бие махбодод ямар нэгэн өвчин тусчихсан юм шиг санагдуулдаг.

Сэтгэл зүйгээс болж үнэхээр бодитой бие өвддөг. 

Гэхдээ шалтгаан нь биемахбод биш сэтгэл зүйн шалтгаантай. Шинжилгээ өгөхөөр биед нь өөрчлөлт байхгүй боловч бие нь өвдөөд л байдаг. Ийм хүмүүст багалзуур дээр нь юм тээгэлчихсэн юм шиг санагдаж хоол идэж чадахгүй байх, гар нь байнга хөлрөх, зүрх нь хурдан цохилж дэлсэх, ходоод нь хямрах, хоолоо боловсруулж чадахгүй байх зэрэг бодит өвдөлтүүд мэдрэгддэг. Хэчнээн эм уусан ч дарагдахгүй. Тиймээс дахин дахин шинжилгээ өгөх, өөр өөр эмнэлгүүдэд хандах зэргээр цаг хугацаа, мөнгө ихээр зарцуулдаг. Сэтгэл зүйн шалтгаантай бие нь өвдөж байгаа хүмүүс маш их эм уудаг. Нойрны эм, гэдэсний эм гэх мэт олон төрлийн эм уусаар эрүүл байгаа биеээ улам муутгах талтай.

Бие махбодын өвчин үү эсвэл сэтгэл зүйн шалтгаантайгаар бие өвдөөд байна уу гэдгийг яаж ялгаж мэдэх вэ?

Бие нь зовиурлаад байвал мэдээж хамгийн эхэнд эмнэлэгт хандаж шинжилгээ өгөх нь зүйтэй. Шинжилгээний хариу эрүүл гарчихаад байхад бие тань өвдсөн хэвээрээ байвал харин сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.

Хүмүүс эмчид очоод юунаас болж зүрх нь өвдөөд байгааг асуухаар "стрессээс болоод" гэж хариулдаг. Жирийн стресстэй байх үед бие дээрх шинж тэмдгүүд богино хугацаанд илрээд арилдаг. Харин аюултай нөхцөл байдалд буюу хүчирхийлэлтэй орчинд байгаа эсвэл сэтгэл санааны хувьд байнгын шаналалтай, ойр дотны хүмүүс нь удаа дараа нас барсан, амьдралд нь ямар нэг хэцүү зүйл тохиолдож, ийм байдал нь  удаан хугацаанд үргэлжилсэн бол сэтгэлийн шалтгаантай биемахбодын өвчин болж хүндэрдэг. Ийм тохиолдолд заавал мэргэжлийн  сэтгэл засалч эмчид хандах шаардлагатай. Сэтгэлийн өвчинг тоохгүй орхиж болохгүй.

Ярилцлага нэвтрүүлгийг бүрэн эхээр нь доор линкээр үзнэ үү. 


Хуваалцах



Тод тусгал

Бригадын генерал Г.Болор: Монгол эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрх дураараа бас тэвчээртэй

Монгол улсын анхны эмэгтэй бригадын генерал Г. Болор "Тод тусгал" ярилцлагын урилгыг хүлээн авав. Нэр төр, хөдөлмөр зүтгэлийн хүндэт эзэнтэй хувь хүний зорилго, улс орны энх тайван, батлан хамгаалах үүрэг хийгээд шаардлагын талаар ярилцлаа. Дэлхийд данстай монгол эмэгтэйн ур ухаан, эрдэм чадвар, холч харааг нэг ярилцлага бүрэн илэрхийлэхгүй ч "эх оронч" байх явдал нь чухам юу вэ гэдгийг товчхон танд өгүүлэх буй заа. Түүний боловсролын түүхийг энд бичих нь хэт уртдах ба Бригадын генерал хэргэм олгож монгол төр түүнийг батламжилсан билээ ...

— Б.Батцэцэг   2023 оны 03 сарын 07

Холбоотой

Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой 5 баримт

Нас насны эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой шинж чанар, тулгардаг асуудлуудын талаар сэтгэл судлалын салбарын мэргэжилтнүүд юу хэлэв? Аав нь ээжид нь хүндэтгэлтэй харьцдаг гэр бүлд өссөн эмэгтэй хүүхэд өөрийгөө зөв илэрхийлж авч... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 07

А.Солонго: Хөөрөл, гутралын "Хоёр туйлт сэтгэл цочирдох эмгэг" ковидын дараа олноор бүртгэгдэж байна

ДЭМБ-аас 2021-2022 онд хийсэн судалгаагаар дэлхий дахинд "Хоёр туйлт сэтгэцийн эмгэг"- ээр 48 сая хүн оношлогдсон гэх тоог мэдээлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2023 оны 03 сарын 01

Санал болгох

Энэ жилдээ ЭРҮҮЛ ЖИНДЭЭ хүрцгээе

ЭМЯ-аас өнөөдөр "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээлэв.Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: Хүн амын дунд эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны 5 сарын 1-нээс эхэлсэн. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар эцэслэн батална

Өнөөдөр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болсон. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   16 цагийн өмнө