2026/11/09. Даваа гараг Дугаар: #3917

ГЭГЭЭН АНИР

Брэндээс салдаггүй тэргүүн хатагтайн тансаг загварууд

— Б.Түвшинбаяр   2019 оны 01 сарын 21

АНУ-ын 45 дахь тэргүүн хатагтай Мелани Трампын хувцаслалт, биеэ авч яваа байдал нь үргэлж охид бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг. Словени гаралтай загвар өмсөгч мэргэжилтэй энэ бүсгүй цаг ямагт брэндийн үнэтэй хувцаснуудаар донжийг нь олж хувцасладгаараа алдартай нэгэн. Ингээд дэлхийн номер нэг их гүрний үлгэр жишээ тэргүүн хатагтайн тансаг, дэгжин ертөнцөд тавтай морил.

Мелани өнгөрөгч Крисмасын баярын дараахан Ерөнхийлөгч нөхөртэйгээ хамт олны өмнө гарахдаа гүн ногоон өнгийн Прадагийн богино хүрмээр гангарчээ. Тэрээр Дональдын хамтаар Иракт алба хааж буй цэргүүд дээрээ айлчлаад буцаж ирээд удаагүй байсан юм.

Харин Иракт очих үеэрээ тэрээр Victoria Beckham-ийн саффронон материалтай цэрэг загварын хүрэм, Timberland-ын гутлаар гангарсан нь энэ.

Крисмасын баярын өдөр Үндэсний сүмд Ерөнхийлөгчийн хамт зочлохдоо усан цэргийн гэгддэг загвартай урт цув, гоёмсог шаахайны хамт өмсчээ.

Харин энэ бол Крисмасын урд өдөр нь Цагаан ордонд утсаар ярьж суугаа дүр зураг. Энэ удаад тэрээр Christian Louboutin-ийн свиттер захтай даашинзаар гангарчээ.

Мөн л он солигдохын өмнөхөн нөхрийгөө Конгрессийн дугуй танхимд үг хэлэх үеэр Celine брэндийн цав цагаан даашинзтай хажууд нь зогсчээ.

Хүүхдийн их эмнэлэгт зочилж, бяцхан хүүхдүүдэд ном уншиж өгөх үеэрээ судалтай улаан хүрэм, шаахай хоёроор гангарсан тэргүүн хатагтай дэгжин атлаа өвөрмөц харагдана.

Харин энэ бол түүний чөлөөт стиль. Тэнгисийн явган цэргүүдтэй хийх уулзалтын үеэрээ Tomas Maier-ийн цамцан хүрэм, Toys for Tots-ын түрийтэй гутал өмсчихсөн байгаа нь энэ.

Scanlan Theodor-ийн коктейль даашинзтай Мелани Цагаан ордонд болсон нэгэн хүлээн авалтын үеэр.

Экс Ерөнхийлөгч Жорж Буштай салах ёс хийх үеэр Proenza Schouler-ийн хар хүрэм өмсчээ. Баячуудын хувьд оршуулах ёслол хүртэл цул брэнд шүү дээ. 

Их 20-ийн уулзалтын үеэр Christian Dior-оор охиныхоо хамт гангарсан нь

Аргентиний торгон цэргүүдийн өмнүүр Gucci-ийн торгон даашинзтай гоо үзэсгэлэнгээ гайхуулсан нь

Харин Буэнос-Айрест урд шөнө нь онгоцноос газардахдаа гадаа хүйтэн байсан болоод тэр үү, хүрэн савхин хүрэм нөмөрчээ. Энэ хүрмийг ямар брэнд болохыг нь мэргэжилтнүүд одоогоор тогтоож чадаагүй байгаа гэсэн шүү. Магадгүй захиалгаар ганцхан хувь хийлгэсэн чамин эд байж болох юм. 

Вашингтон хотод Крисмасын гацуур модыг засах үеэр Max Mara-ийн гоёмсог цагаан хүрэм өмчсээ. Ер нь тэргүүн хатагтай цагаан өнгөнд дуртай бололтой.

Виржиниягийн их сургуульд зочилж, үг хэлэх үеэрээ хар саарал өнгийн албаны хослол өмсчээ. Түүнийг ийм албаны маягаар хувцаслахыг нь америкчууд дэндүү цөөхөн хардаг гэнэ лээ.

Дэд ерөнхийлөгчийн эхнэр буюу хоёр дахь тэргүүн хатагтай Карен Пенсийн хамтаар цэргүүдэд зориулсан хандивын арга хэмжээний үеэр. Улаан, бас цэнхэр. Тэргүүн хатагтай нар хэлэлцэж тохирсон мэт хоёулаа балерина гутал өмсчихөж. 

Харин энэ бол Меланигийн Талархлын баярын гангараа.

Францын тэргүүн хатагтай Брижит Макрон, АНУ-ын тэргүүн хатагтай хоёрын хэн нь илүү ганган бэ. Тэд хоёулаа Christian Dior-оор гангарчээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Чингис Хаан үндэсний музейд Эзэн Чингис хааны АЛТАН ХӨШӨӨ заларлаа

XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын өлзий учрал бүрдсэн билэгт сайн өдөр Дэлхийн Мянганы суут хүмүүн, Их Эзэн Чингис хааны хүндэтгэл оршоосон Их хааны өргөө дэх Алтан хөшөө, Шүтээн Их Цагаан туганд... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 03 сарын 06

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

Санал болгох

Монголын гал сөнөөгчид дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII удаагийн тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг тамирчдыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр (2026.11.09)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2 цагийн өмнө

БНСУ бүлэг жуулчлалын болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгоно

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болж, хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 11 сарын 04